Яагаад зарим хосууд дундын нэг төсөвтэй, харин зарим нь санхүүгээ тусдаа барьдгийн учир юу вэ? Мөнгө – харилцааны шилдэг илэрхийлэгч

2

Мөнгө – зөвхөн улс орны хэмжээнд бус гэр бүл болгоны хувьд хүндээр яригдах сэдэв. Гэр бүл болсон хүмүүсийг ажиглаад байхад санхүүгээ төсөвлөх төрөл бүрийн аргыг ашиглаж байгааг харж болно: нэг хэсэг нь дундаа төсөвтэй байх бол бол нөгөө хэсэг нь бие биеэсээ тусдаа буюу хараат бус байх ажээ.

 

Гэр бүлийн төсөв болон зарцуулалт

Аль арга нь илүү шударга бөгөөд найдвартай вэ? Хайр дурлал байгаа эсэхийг үл харгалзан төсөв тусдаа байх нь зөв үү? Мөнгөтэй холбоотой нарийн ширийн зүйлийг сэтгэл судлаачийн зүгээс танилцуулж байна.

 

Нийтийн түрийвч VS Тусдаа төсөв

Мөнгө – хосуудын харилцааг илэрхийлэх сайн илэрхийлэгч болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Төсвөө цугтаа захиран зарцуулж байгаа хосууд энэ талын асуудлыг гайхалтай шийдэж чаддаг.

Харин нэг дээвэр дор олон жил цугтаа амьдарч байгаа ч тусдаа төсөвтэй эсвэл хэн нэгэн төсвийн асуудлыг хариуцаагүй бол бие биенээсээ үл хамаарах бие даасан харилцааг сонгожээ гэж үзнэ.

 

Тусдаа төсөвтэй байхад хайр дурлал байх уу?

Сэтгэл судлаачийн үзэж байгаагаар, орлогоо нийлүүлээгүй ч гэсэн тэдэнд хайр сэтгэл байгаа. Тэдний хувьд зүгээр л хамтын амьдрал үүссэн, гэр бүлийн өмнө тэд өөр өөрсдийн хүлээсэн хариуцлагатай. Энэ тохиолдолд хайр гэдэг ойлголт арай өөр утгаар орж ирнэ: өрөөл бусдын эрх чөлөө, хил хязгаарыг үг дуугүй хүндэтгэх.

 

Гэр бүлийн тусдаа төсөв – 21-р зууны онцлог

Сүүлийн хэдэн зуун жилд гарсан өөрчлөлтийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Эмэгтэй хүний сонголт хийх эрхийг хүлээн зөвшөөрөөд удаж байна, мөн өөрийнхөө худалдан авалтыг өөрөө л төлөх ёстой гэдэг ойлголт ард хоцорчээ.

Орчин үеийн бүсгүйчүүд эрчүүдээс зөвхөн оюуны чадлаараа уралдаад зогсохгүй мөн санхүүгийн, материаллаг талаасаа ч хамааралгүй болж эхэлж байна. Ингэснээр эмэгтэйчүүд эр хүний санхүүгийн хараа хяналтаас гадуур байх боломжийг олгох ажээ.

 

Бүгдийг нэг түрийвчинд

Гэхдээ гэр бүлийн нэгдсэн төсөв тусдаа төсвөөс юугаараа ч дутахгүй. Өөр арга барилаар л явагдаж байгаа зүйл гэж ойлгоно. Хэрвээ хосууд нэг төсөвтэй ч өөрийн санхүүгийн бие даасан байдлаа алдахгүй байгаа бол гэр бүлийн харилцаанд маш сайн нөлөө үзүүлнэ.

Гэхдээ гэр бүлийн хэн нэг нь бүх орлогоо нөгөөдөө өгөх явдал огт байж болохгүй юм. Эхнэр нөхөр өөрийн орлогоос зохих хувийг нийтийн төсөвт л оруулна: хоол хүнс худалдаж авах, байрны төлбөр, гэр бүлээрээ зугаалах зардал зэрэг.

Гэр бүлийн төсвийг ямар байдлаар удирдвал дээр вэ? Энэ бол таны л шийдэх асуудал. Гэхдээ эхнэр, нөхөрт өөрийн хэрэгцээндээ зарцуулах мөнгө заавал байх ёстой. Жишээ нь, эмэгтэй хүн өөртөө трико авахын тулд хоол хүнсэн дээрээсээ хэмнэлт гаргах ёсгүй.

Энэ нь мөн эрчүүдэд ч хамаатай: нөхөр эхнэрээсээ тамхины мөнгө гуйх эсвэл ганц хоёр дуртай зүйлээ авахын тулд хэн нэгнээс мөнгө гуйгаад явж байж болохгүй. Энэ бол гэр бүлийн төсөв буруу явж байгаагийн шинж.

Таныхаар гэр бүлийн төсөв ямар байх ёстой вэ? Нэгдсэн үү эсвэл тусдаа төсөв үү? Өөрийнхөө үзэл бодлыг бусадтайгаа хуваалцаарай.

6
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Narantuya Lkham

    Narantuya Lkham

    2019/01/04 at 13:57

    Uur uurdeeree tusdaa baih ni cuhal.Hen negnd ni cuhal asuudal garval uyn hatan bna.

  2. Sonin Sonin

    Sonin Sonin

    2019/01/04 at 17:49

    Khulan Khulan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *