Эрчүүдийн нүдэнд ямар эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй, дур булаам харагддаг вэ?

3

Зөвхөн гадаад үзэмж эмэгтэй хүнийг дур булаам харагдуулахгүй. Эмэгтэй хүний ямар зан чанар эрчүүдэд таалагддаг вэ? Учрыг нь олцгооё.

1. Түүний инээмсэглэл бусдаас онцгой

Гунигтай эсвэл сэтгэл дундуур дүр төрх эсрэг хүйстнийг өөрийн мэдэлгүй түлхдэг, харин дотоод инээмсэглэл эрчүүдийг соронз мэт татна.

 

2. Түүнд ямар нэгэн оньсого бий

Эрчүүд оньсого таах маш дуртай байдаг: гэмгүй жижиг нууц байдал тантай цуг байх сонирхлыг нь төрүүлнэ.

 

3. Тэр амьдралд маш олон зүйл сонирхдог

Өөрийгөө үнэлдэг эрчүүд хажуудаа зөвхөн царайлаг бүсгүй дагуулан явахыг хүсдэггүй, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй бүсгүй хүн байгаасай гэж хүсдэг. Тийм учраас нэг газраа бүү зогс, өөрийгөө хөгжүүл: амьдрал гэдэг чинь баялаг шүү дээ.

 

4. Тэр ядаргаа болохыг хүсдэггүй

Эрчүүдийн хүрээлэлд орж ядаргаа болох – арга ядсан хэрэг. Өөрийнхөө шилдэг зан чанарыг нээ, тэд таньгүйгээр байж чадахгүйд хүрнэ.

 

5. Тэр маш мэдрэмжтэй

Төгс эмэгтэй хүн эрчүүдийн сэтгэл хөдлөлийг гижигдэж чадна. Хайртай хүнээ хэзээ ч, хаана ч (хөнжилдөө ч тэр) алмайруулахыг хичээ.

 

6. Тэр жижиг сажиг зүйлээр гомдоллохгүй/яншихгүй

Төгс эмэгтэйд асуудал байна гэж үү? Инээмсэглэж бай, амьдралын өчүүхэн зүйлийг тоолгүй өнгөрч сур.

 

7. Тэр өөртөө анхаарал тавихыг зөвшөөрдөг

Хайртай эр хүн нь анхаарал халамж тавих боломжийг олгодог, хариуд нь хайртай эр хүнээ ч хайрлаж халамжилж чадна. Түүний зүгээс өгсөн бэлэг, хайр халамжийг байнга дэмжиж яваарай.

Хэрвээ та хайртай эр хүнээсээ анхаарал халамж хүсэж байгаа бол түүнд ч гэсэн анхаарал халамж тавихаа мартаж болохгүй шүү. Эерэг энерги ялгаруулж сур, тэгвэл та төгс эмэгтэй болж чадна.

14
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *