Алдарт жүжигчин Dwayne Johnson-ы хэлсэн хамгийн шилдэг 10 эшлэл: танд урам зориг, хүч чадал бэлэглэнэ

2

Хэрэв та Dwayne Johnson-д дургүй бол, бас түүний урам зориг, хүсэл тэмүүлэл танд бага хэмжээгээр мэдрэгддэг бол та асуудлын буруу талд зогсож байна. Одоо энэ байдлаа өөрчлөх хэрэгтэй… Нээрээ шүү, Rock бол олон сая хүнд урам зориг хайрладаг нэгэн, тэр хэнээс ч илүү их хөдөлмөрлөж, амжилтад хүрсэн, гарцаагүй гайхамшигтай бас хүний бие организмыг хэрхэн зөв, өв тэгш хөгжүүлж болдог болохыг харуулсан, түүний хийдэг үйлдэл бүхэн бусдад үлгэрлэдэг.

Dwayne Johnson ринг болон дэлгэцийн аль алинд нь амжилт гаргаж чадна гэдгээ харуулсан. Тэр олон удаагийн тулаанд оролцож, мэргэжлийн бөхийн чиглэлээр тоолж барамгүй их амжилтад хүрсэн. Мэргэжлийн бөх бол түүний хайртай зүйлээс гадна энэ залууг амжилтын оргил өөд хөтөлж, зоригтой алхам хийхэд нь тус болсон буюу жүжигчний карьерт нь үнэлж баршгүй их хөрөнгө оруулалт болсон спорт юм. Ингээд хамтдаа Dwayne Johnson-ы хэлсэн хамгийн хүчирхэг, урам зориг хайрлах 10 эшлэлийг танд хүргэе.

Танд урам зориг хайрлах, Dwayne Johnson-ы хэлсэн 10 эшлэл:

1. “Амжилт бүхэн үргэлж агуу байх ёстой биш, харин үр дүнд хүрэх ёстой. Үр дүн, шаргуу хөдөлмөр амжилт өөд хөтөлдөг. Эцэст нь агуу гэх нэр хүнд ирэх болно.”

2. “Цус, хөлс хүч болон хүндлэл. Эхний хоёрыг нь чи авна. Сүүлийнхийг нь харин чи хүртэнэ.”

3. “Чи боломж байгаа хаалга руу чиглэж явахдаа: Тогших хэрэггүй. Хаалгыг цөм өшиглө, тэгээд инээмсэглэж, өөрийгөө танилцуул.”

4. “1995 он. Миний хэтэвчинд ердөө 7 доллар л байсан. Би хоёр зүйлийг ойлгосон: Би новш шиг амьдарч байгаа юм байна, бас нэг л өдөр би ийм байхаа болих болино.”

5. “Би өнгөрсөнд түүх болж үлдсэн хүнд хэцүү цаг үеийг дурсан санах дуртай, тэдгээр дурсамжууд намайг өдөр бүр хурцалдаг юм.”

6. “Би хэзээ ч сэтгэл ханахгүй. Би үргэлж цангах болно. Ойлгомжтой, би хоолны талаар яриагүй байна. Хөгжиж дэвших талаар ярьж байна, надад зүгээр суух хангалттай цаг хугацаа байхгүй. Хэн нэгэн надад олон жилийн өмнө хэлж байсан үг. Би энэ үгийг хэзээ ч мартдаггүй. Нэгэнт чи цангаад эхэлчихсэн бол, чи хэзээ ч ханахгүй.”

7. “Амжилтад хүрэх болон агуу нэгэн болох зам үр дүн, шаргуу хөдөлмөрөөс шууд хамааралтай. Өрсөлдөгч нартайгаа тэмц, бусдаас нэг алхамын урд гишгэ. Агуу нэгэн болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгд.”

8. “Ярьж байгаа зүйлээ үйлдлээр харуулж сур.”

9. “Чамд авьяас чадвар бас хичээл зүтгэл байхад, чи уулыг ч хөдөлгөж чадна.”

10. “Бүх зүйл дээр амжилт гаргах нь дараах зүйлээс үргэлж хамаарна: Төвлөрөх болон анхаарал хандуулах явдал, мөн бид эдгээрийн аль алиныг нь хянаж чадна.”

Dwayne Johnson өөрийнхөө зан чанарыг давуу талаа болгосон. Тэр бусдын анхаарлыг татаж, сониуч зандаа хөтлөгдөн олон зүйлийг хийж сурчээ. Тэр байгалиасаа өрсөлдөх чадвартай нэгэн бөгөөд энэ нь түүний амжилтад хүрсэн гол хүчин зүйлсийн нэг юм.

Мэргэжлийн бөхийн хувьд, энэ залуугийн аура нь үзэгчдийнхтэй хүчтэй холбогдож, хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн мэргэжлийн бөх болж чадсан. Түүний нэг хөмсгөө дээш болгож, инээмсэглэх нь олон мянган фенүүдийнх нь зүрх сэтгэлийг огшоодог. Мэргэжлийн хөл бөмбөгийн карьер нь дуусгавар болох үед тэр өөр нэгэн спортын төрөл болох мэргэжлийн бөхийг сонгосон билээ.

Dwayne Johnson мөрөөдлийнхөө араас явдаггүй. Тэр мөрөөдлөө бодит байдал дээр биелүүлдэг. Тэр амжилтад хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж, хөлс хүчээ дуслуулдаг.

Тэр алдаанаасаа суралцаж, өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан. Мэргэжлийн хөл бөмбөгийн карьер нь амжилттай үргэлжлээгүй учир мэргэжлийн бөхийн спортыг сонгож, дараа нь зоригтой алхам хийж мэргэжлийн жүжигчин болсон. Түүний амьдралаас суралцах зүйл бидэнд маш их бий.

24
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *