Хятадын уламжлалт анагаах ухааны дагуу эдгээр цэгүүдэд иллэг хийснээр илүүдэл жингээсээ салж чадна

2

Цэгэн иллэг нь зүү тавих эртний хятадын уламжлалт эмчилгээний нэгэн хувилбар нь юм, гэхдээ бие даан хийхэд илүү аюулгүй бөгөөд амар хялбар эмчилгээний аргад тооцогдоно. Цэг дээр зүүгээр бус харин хуруугаар дарж үйлчилгээ үзүүлдэг. Цэгэн иллэгийг нарийвчлан судалж үзэх нь зүйтэй гэдгийг эрдэмтэд үзэх болжээ, өөрөөр хэлбэл цэгэн иллэгийг илүүдэл жинтэй тэмцэхэд бодитоор нөлөөлж байгаа эсэхийг судлах шаардлагатай гэж үзжээ. Уг иллэг чухам ямар үр нөлөө үзүүлж байгаа нь тодорхой бус байгаа ч гэлээ, үнэхээр үр дүнгээ өгч байна. Ялангуяа иллэгийг хийхийн зэрэгцээ амьдралын эрүүл хэв маягийг баримталбал хүссэн үр дүндээ хүрч чадах ажээ.

Анхааруулах нэг зүйл: жирэмсний үед цэгэн иллэг хийхийг хориглодог. Тиймээс мэргэжлийн эмчтэй зөвлөлдөнө үү.

Цэг 1

© Depositphotos

Эрхий хурууны дээхэн талд 3 минут цэгэн иллэг хийнэ – бамбай булчирхайн үйл ажиллагаа эрчимжинэ, мөн бодисын солилцоо идэвхждэг. Цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөхөд өлсгөлөнгийн мэдрэмж төрж амттан эсвэл сахарын агууламж ихтэй хүнс идэхэд хүргэдэг. Үүнээс зайлсхийхийн тулд гурван минутын турш зөөлөн дарж иллэг хийнэ. Иллэг хийхдээ гарын шуу руу явах чиглэлд гүйцэтгэнэ. Инсулины ялгаруулалтыг тэнцвэржүүлж цусан дахь сахарын хэмжээг барина.

 

Цэг 2

Хоол идэх дуршлыг бууруулахад туслах бас нэгэн арга: хамар болон дээд уруулын дунд цэгэн иллэг хийх. Зөвхөн практик дээр л цэгийг зөв олж болно, уг цэг хүмүүсийн хувьд харилцан адилгүй байдаг. Уг иллэгийг хуруугаараа эсвэл хөвөнтэй савхаар хийж болно. Нэг минутын турш нэг чангавтар, нэг суллаж иллэг хийнэ.

 

Цэг 3

© Depositphotos

Уг цэгийг олохын тулд дунд эсвэл долоовор хуруугаа эрүүний үзүүрт байрлуулаад амаа хааж бас нээж үзээрэй. Эрүүний хөдөлгөөн илүү их мэдрэгдэж байгаа газарт иллэг хийх цэг байрлаж буй. Цэгийг олоод иллэгийг 3 минутын турш хийнэ. Хэтэрхий чанга дарах хэрэггүй.

Та урьд нь өөртөө цэгэн иллэг хийж үзсэн үү? Эсвэл зүү тавиулж байсан уу? Ямар мэдрэмж төрж байсан бэ? Ямар үр дүн гарсан бэ?

12
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *