Зэвсэгт хүчний хөрөнгийн зарцуулалтын нууц тал [инфографик]

0

Зэвсэгт хүчний хөрөнгийн зарцуулалтын нууц тал [инфографик]


АНУ-ын зэвсэгт хүчний төсөв сүүлийн 10 жилийн хугацаа буюу 2001-2011 оны хооронд 104 хувиар өссөн байгаа ажээ. 2001 онд 354 тэрбум доллар байсан бол 2011 онд 721 тэрбум доллар болсон байна. Харин 2012 оны санал болгосон төсвийн хэмжээ өнгөрсөн арван жилийнхээс буурсан байгаа юм. Тэгвэл улсаас өөрийн улсын цэрэг армид жил бүр төсөвлөн гаргаж өгдөг энэ их мөнгө чухам яг юунд зарцуулагддаг болохыг дараах инфографикаас дэлгэрэнгүй үзэх боломжтой юм. АНУ-ын зэвсэгт хүчний төсвийн хөрөнгөний зарцуулалтын нууц юунд оршиж байна вэ?2012 онд АНУ-ын засгийн газраас Батлан хамгаалах яамандаа 662 тэрбум доллар төсөвлөөд байгаа нь ерөнхийлөгч Обамагийн хүсэлтээс 27 тэрбум доллараар бага байгаа ба 2011 онд Пентагоны хүлээн авсан төсвийн хөрөнгөнөөс 43 тэрбум доллараар бага байгаа юм.
АНУ-ын цэргийн төсвийн 24,2 хувь нь тоног төхөөрөмжинд, 46.7 хувь нь бие бүрэлдэхүүнд, 1 хувь нь дэд бүтцийн зарлагад, 28,7 хувь нь бусад зарлагад тус тус зарцуулагддаг. Афганистаны дайн болон Афганистаныг сэргээн босгох, Талибаны гар хөлийг дуусгавар болгоход 360 сая доллар зарцуулсан бөгөөд энэ мөнгөний ихэнх хувь нь дамын наймаа, авилга, луйварт алдагджээ. АНУ-ын зэвсэгт хүчний төсвийн зарцуулалтанд маш чухал байр суурь эзэлдэг нэг зүйл бол цэргийн робот бүтээх ажилд зарцуулагддаг хөрөнгийн хэмжээ бөгөөд 2010 онд 5,8 тэрбум доллар зарцуулагдсан бол 2016 онд 8 тэрбум болно гэсэн тооцоо байгаа юм. Цэргийн илүүдэл зардалд Ирак болон Афганистанд агааржуулагч тавих 20,2 тэрбумын зарцуулалт, цэргийн гэр бүлийн гишүүдийн жин хасах мэс ажилбарт зарцуулах 363 саяын зарцуулалт ордог. Цэргийн урт хугацааны илүүдэл зардалд Ирак дахь багш нарын цалинд жилд 11 тэрбум доллар зарцуулдаг бол 1 тэрбумыг ногоон хөрөнгө оруулалт, эмчилгээ, боловсролд зарцуулагддаг. Ирак дахь нэг цэргийн жилийн өртгөөр 60 Америк гэр бүлийг тэжээх боломжтой гэсэн тооцоо гарчээ. Эндээс эцсийн дүгнэлтийг хийхэд бүх 50 мужийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, аюулгүй байдалд зарцуулдгаас ч илүү их мөнгийг дайнд зарцуулдаг гэсэн дүгнэлт гарч байгаа юм.
Дэлхий дээрх бүх цэргийн зарцуулалтын 43 хувийг АНУ-ын зарцуулалт эзэлдэг ч Дэлхийн хүн амын 5 хувь нь л АНУ-д амьдардаг. АНУ бусад бүх орнуудыг нэгтгэснээс ч илүү их мөнгийг цэрэг дайны салбарт зарцуулдаг.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. MuTe

    2012/05/31 at 09:39

    ёоо тэгсэн манай цэргийн жилийн хэрэглээ…

  2. Зочин

    2012/05/31 at 09:42

    negt gesh

  3. Mongolhh

    2012/05/31 at 11:48

    iim baihaar chin delhiin №1 zevsegt huchintei baihaas uur yahvde

  4. StoRm-mN

    2012/05/31 at 13:58

    ayayya

  5. Зочин

    2012/05/31 at 14:11

    муусайн usa чууд үхэж далд ор *** идсэн новшнууд цөмийн бөмбгөндөө дэлбэрч үхээсэй

  6. sirusIP

    2012/06/02 at 03:45

    америкчууд нээрээ сонин хүмүүс юмаа энх тайван гэдэг цаана нь дандаа дайн юмуу хүний газарт шунаж байх юм. тэгчээд их нато нэгдсэн үндэсний байгуулга гэж солиорох юм. дэлхийн 3р дайн эхлүүл америкуудаас лл болж эхлэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *