
Эх орон, эх Дэлхийнхээ сайн сайхныг бусдад дэлгэн танилцуулах зорилготойгоор “Тусгал” хэмээх гүн утга агуулга бүхий нэрийн дор сайн дурын хүсэл сонирхлоороо нэгдэн нийлсэн хэсэг залуус өнгөрсөн зуны өдрүүдийг Өвөрхангай, Архангай, Завхан, Хөвсгөл, Булган аймгуудаар аялж, үзэсгэлэнт байгалийн өнгө үзэмжээр нүд сэтгэлээ баясгахын зэрэгцээ боломжит газруудад нүүдлийн үзэсгэлэнгээ дэлгэн харуулж, нутгийн иргэд, аялагчдын мэлмийг мялааж өнгөрүүлжээ. Эх орныхоо зах хязгааргүй үзэсгэлэнгийн нэгээхэн хэсгийг “Тусгал”-ын залуусаар дамжуулан мэдрэхийг урьж байна.Эх орондоо хайртай, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, эрч хүчээр дүүрэн эдгээр залуус ийнхүү аялж, үзэсгэлэнгээ толилуулах явцдаа нутгийн иргэдийн үсийг үнэ төлбөргүй засах, гэрэл зургийг нь аваад газар дээр нь угааж дурсгах зэргээр гэрэл гэгээ, баяр талархал бүхий инээмсэглэлийг түгээж байсан ба манай сайт “Бидний Монгол хамгийн сайхан нь” нүүдлийн үзэсгэлэнгийнхээ гэрэл зургуудыг онлайн хэлбэрээр үзэгчдэд толилуулахыг зорьсон “Тусгал”-ын залуусын хөтөч болж байгаадаа баяртай байгаагаа энэ дашрамд дуулгая. Гэрэл зураг сонирхогчдын тус бүлэг энэхүү үзэсгэлэнгээрээ Элсэн тасархайн шаргал өнгүүдийг, Чулуутын голын эрч хүчийг, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуурын үзэмжийг, Идэр голын эрэг дээрх нар жаргаж буй төрхийг, Тайхар чулууны дэвээ шавааг, Хөвсгөл далайн сүр хүч хийгээд гүн ихэмсэг, далд гунигийг, Цэнхэрийн рашааны гайхам тогтцыг, буган чулуудын хүүрнэлийг, цахлай шувууны тэмүүллийг улмаар морьдын төвөргөөн, моддын бүжиг, далайн чимээ, Сүхбаатар хөлөг онгоцны дуут дохио, шажигнан асах түүдэг, цахлайн дуу, уулс үүлс цэцэгсээс эхлээд наран сарны авир төрхийг үзэгч бид бүхэнд мэдрүүлэхийг хүссэн байна. Эрхэм та бүхэн Монгол нутгийн үзэсгэлэнт газар нутгаар нүүдэллэн бэдэрсэн “Бидний Монгол хамгийн сайхан нь” нүүдлийн үзэсгэлэнг таалан соёрхож, мэлмий оюунаа мялаана уу.


0

0

0

0

0

0

0

0

bayanaa_94
2012/11/04 at 07:00
yooyo haraal uulga aldahaas oor argauim :d dendu goy hehe
zaya_zsz
2012/11/04 at 09:46
ёстой гоё зургууд байна. гэхдээ монголд сайтын монопол тогтохнээ. хоромоос бусад хамаг сайтыг хаагаад хячихсан. кино ч тавих эрхгүй болцон үнэн тэнэг байнаа. би кино үзмээр байна. оюуны өмчийн пидкануудаа
MUNHJARGALTUGULDUR
2012/11/04 at 10:06
goy zuragnuud bna ochij vzeh ymsan
Userman
2012/11/04 at 10:55
ёстой гоё зургууд байна. :d
uniQu3
2012/11/04 at 11:02
гоё зурагнууд байна.
Зочин
2012/11/04 at 17:06
манай гэрэл зурагчид үнэхээр мэдрэмжтэй, гоё залуус байдаг. энэ үнэхээр гоё зурагнууд байна. гэхдээ тусгалын лого нь үнэхээр таалагдсангүй. муухай болсон гэж байгаа юм биш. тэр камеран смайлын нүдийг нь заавал хулгайлж хийх ёстой байсан юм уу? германд болсон хөлбөмбөгийн дашт-ын логон дээр байдаг 4 хүний нэгнийх нь нүд байна
Зочин
2012/11/04 at 17:13
nice zurguud bna bayarlalaa zaluusaa amjilt !!!
Зочин
2012/11/04 at 17:19
eniig harin germanuud huultsiin bish uu ??? ene bulgem chini baiguulagdaad udaj bgaazdee ? tusgaliinhaan hariulaarai hezee bguulagdsiin ?
Зочин
2012/11/04 at 19:42
nice bna. tatahaar tawiad ogchih adminaa. tnx
Зочин
2012/11/05 at 09:16
нээлттэй тусгал бүлэг нь одоогоор 2жилийн өмнө байгуулагдсан. хэсэг сонирхол нэгэн хүмүүсээр эхэлсэн.
Зочин
2012/11/05 at 09:41
medremjvvd bnaa bna—
ookss
2012/11/05 at 10:39
сайхан байнаааа… хамгийн гол нь залуус маань сонирхолоороо нэгдэж чадаад, бүтээл гаргаад, одоо тайлагнаж байгаа нь онц сайн байна… залуустаа баяр хүргэе.
Зочин
2012/11/05 at 11:05
монгол нутаг чинь энэ шүү дээ
Зочин
2012/11/05 at 11:27
za za yah argaguil minii eh oron saihan yumdaa yostoi goy zuragnuud bna mongolchuud bid ewtei baihdaa huchtei
InprezA
2012/11/05 at 15:30
goe goe uur heleh ch vg algadaa
Зочин
2012/11/05 at 21:27
awyaslag zaluuchuud yumaa amjilt husiy.
Зочин
2012/11/06 at 17:26
тусгал: бидний бүтээлийг таалан соёрхож урам, эрчтэй үг хайрлаж байгаа та бүхэндээ туйлаас баярлалаа… тусгалчууд бид эх дэлхийгээ, энэ сайхан монгол орныхоо сайн сайхан гэрэл гэгээ бүхэнд гүн хүндэтгэлтэйгээр хандаж цаашид илүү олон сайхан бүтээлээр мөнхрүүлхийн төлөө хичээсээр байх болноо…
Tzar
2012/11/06 at 20:58
ter odod goy garcheeee
Зочин
2012/11/07 at 15:30
ene bol minii tursun nutag mongoliin saihan oron mun duu mun amjilt zaluusaa