Нэвт норсон инээдтэй нэгэн шар шувуу интернетэд олон хүний анхаарлыг татжээ. Чухам ийм учраас л шар шувуу бороонд нисэж чаддаггүй гэнэ

0

Руру хочтой Шинэ-Зеландын шар шувуу Шинэ Зеландын зэрлэг амьтан хамгаалах төвийн асрамжинд иржээ. Тус төвийн ажилтан бүсгүйн твиттерт тавьсан гэрэл зургийн ачаар Руру интернетийн од болоод зогсохгүй миймийн гол баатар болоод байгаа юм.

Шинэ Зеландын Палмерстон хотын зэрлэг амьтан хамгаалах төвд бүргэд хөлт шар шувуу иржээ. Төвийн ажилтнууд шувууг нянгийн эсрэг шампуниар угааж сэнсээр хатаасан байна. Төвийн ажилтан бүсгүй Натали Андерсон шувууг усанд оруулсны дараах гэрэл зургийг твиттер хуудсандаа тавьсан нь шуугиан дэгдээх шалтгаан болсон юм.

“Энэ бол Руру. Бид түүнийг нянгийн эсрэг шампуниар угаахаас өөр арга байсангүй. Усанд норохоороо ийм болдог учраас л шар шувуу бороонд нисдэггүй юм!” гэж төвийн ажилтан Натали Андерсон бичжээ.

 

Руру бүрэн хатсаныхаа дараа танигдахгүй болтлоо өөрчлөгджээ

Руру усанд орохоос өмнө болон усанд орсны дараах гэрэл зургаараа интернетийг шуугиулж байна, тэрээр одоогийн байдлаар 60 мянган лайк цуглуулжээ. Олон нийт усанд норсон шар шувууг ихэд өхөөрдөж яагаад ийм болсон учрыг олохыг хүснэ: тэдний асуултын хариулт – шар шувууны өдөнд бусад шувуудын адил ус, чийгнээс хамгаалах бүрхүүл байдаггүй, тийм учраас тэд бороонд нисэж чаддаггүй ажээ.

best-wallpaper.net

Биологчдын батлан хэлж байгаагаар, шар шувууны өдөнд өөхөн бүрхүүл байхгүй учраас ихэнх шувуу шиг чийг, уснаас хамгаалагдаж чаддаггүй гэнэ. Энэ нь бороо хуртай өдрүүдэд шар шувууг нуугдахад хүргэнэ, гэхдээ бусад шувуудыг бодвол дуу чимээ багатай нисэх тул олз руугаа амархан дaйрч чаддаг. “Шар шувууны өдөнд борооны уснаас хамгаалах тосон давхарга байдаггүй , тийм учраас тэд ямар ч дуу чимээ гаргалгүй нисэж чаддаг, тэдний ан үнэхээр чимээгүй өнгөрнө” гэж 2016 онд Ли Салвез өөрийн “Шар шувууны нууц амьдрал” номондоо бичжээ.

 

Нойтон Руру аль хэдийнээ миймийн гол дүр болоод байна. 2020 оны турш үргэлжилсэн цар тахлын хөл xорионы үеийг түүгээр илэрхийлжээ

Би 2020 оны 1 дүгээр сард, Би 2020 оны 12 дугаар сард

34
Ха ХаХа Ха
12
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *