
Хорвоо ертөнц болоод нийгмийн талаарх сонин хачин нь уншигч бидний мэдлэгийг тэлж байдаг зүйлсийн нэг. Тиймийн учир эрхэм уншигч танд Чили улс дахь “Humberstone Saltpeter Works” хэмээх шүү боловсруулах үйлдвэрийн талаарх мэдээллийг сонордуулж байна. Чили улсын умард хэсэгт, Атакамагийн элсэн цөлд орших Икике хотоос дорно зүгт 48 км-ийн алсад байрлах энэ бяцхан хотын үүсэл 1872 онд тавигдсан бөгөөд James Thomas Humberstone гэгч эрхэм “La Palma” нэртэйгээр уг үйлдвэрийг байгуулж байжээ.Тухайн үедээ энэ газар нутагтаа хамгийн том шүү гаргагч үйлдвэрүүдийн нэг байсан уг үйлдвэр 1929 оны их хямралын үед бараг дампуурсан хэдий ч 1934 онд уг үйлдвэрийг COSATAN хэмээх компани эзэмших болж, La Palma нэрийг нь үүсгэн байгуулагчийнх нь хүндэтгэлд зориулан “Oficina Santiago Humberstone” болгон өөрчилсөн байна. Тус компани шүү боловсруулах үйлдвэрийг өрсөлдөх чадвартай байгалийн шүү үйлдвэрлэх тал дээр нь онцгой анхааран ажиллуулснаар 1940 оны хамгийн их ашигтай шүү боловсруулах үйлдвэр болгож чаджээ. Гэвч 1958 онд COSATAN компани ноцтой уналтанд орсны дараа 1960 онд уг үйлдвэр хаягдан эзгүйрсэн ба сүнстэй хот хэмээгдэн олон арван аялагч жуулчдын анхаарлыг татах болсон байна. Хамгийн сонирхолтой нь энэ газрыг 2005 онд ЮНЕСКО-гийн өв газар болгон бүртгэж авчээ.

1

0

0

0

0

0

0

0

MongolBloodPride
2012/11/09 at 20:40
shuu gej yu iin ?
Зочин
2012/11/09 at 20:53
suu gej bgaa tsaraai
uniQu3
2012/11/09 at 21:22
шүү гэж юу юм болдоо сүү гэж байгаа юм уу??
Зочин
2012/11/09 at 22:09
одоо хүн амьдардаг юм шиг ямар цэвэрхэн хот вэ?
Зочин
2012/11/10 at 00:45
[quote]шүү гэж юу юм болдоо сүү гэж байгаа юм уу??[/quote] англи нэрнээс нь хархад давстай холбоотой зүйл байх
sbtsatsa
2012/11/10 at 01:17
tgd hun amdrdgui gj uu so iin manaihaar bl 1 sumiin tov shig l ym bn
Зочин
2012/11/10 at 06:57
ye huurhii salt buyu давс юм даа
Зочин
2012/11/10 at 20:55
oo har maluudaa himiin bodis
azotiin bordoo oilgowuu
Зочин
2012/11/11 at 00:20
hujir shuu ej bdiin. odoogiin nyalh batsaanuud yumuu huduunii maluud medehgui bh n argagui argagui
Зочин
2012/11/11 at 08:13
хөдөөний гээд байгаа хүмүүс чинь харин сайт мэдэх байх
Зочин
2012/11/11 at 20:39
aris shir bolvsruulxad xereglegdex xujir shuuny uildver yum bishuu
Зочин
2012/11/11 at 23:40
odor bol dajgvi l haragdaj bna dahij sergeej bolhoor l haragdjiina tghdee yagaad haasan ym boloo ymar 1 ymnaas bolsiin boluu ylanguya silent hill shig ymar 1 bjavascript:justreturn()olood haagdsan ym boluu esvvl mongo sanhvvgiin hymrald orood haagdsan ym boluu ? :2: