30 гарсан хүмүүст гадаад хэлийг хурдан сурах зөвлөгөө

0

Балчир насандаа гадаад хэл сураагүй бол өтөлсөн хойноо сурна гэж горьдсоны гарз гэж ярьдаг. Үнэндээ нас, төрөлхийн авьяас энд огтхон ч хамаагүй – хэл сурах арга барил л чухал юм.

Бид энэ удаад Девид Бейлийн хэл сурах үр дүнтэй аргуудаас танилцуулахаар бэлдлээ.

Би нилээд өтөл насандаа хэд хэдэн гадаад хэл сурсан. Франц хэл сурч эхэлснээс 17 хоногийн дараа анхан шатны хэмжээнд чөлөөтэй ярьж сурсан байлаа, суралцахдаа тодорхой аргыг ашигласан юм. Үүнээс өмнө би испани хэл сурсан байсан юм, миний сурсан анхны гадаад хэл.

2005 оны зун би Бургундийн нэгэн тосгонд амьдардаг найз бүсгүйндээ амарсан юм. Мэдээж тэнд хэн ч англиар ярьдаггүй. Найз маань ч намайг франц хэл сурах хүсэлтэй байгааг мэдээд надтай англиар харьцахаа больсон.

Хэл нэвтрэлцэхийн тулд би франц хэл сурах аргаа тодорхойллоо, боловсруулсан техникээ өдөр болгон ашиглана.

Өглөө эртлэн босоод л дүрмийн болон дүрмийн бус үйл үгүүдийг жагсаан бичнэ. Энэ ажилдаа 2 гаруй цаг зарцуулна. Би ч хангалттай дэвтэр авсан байсан. Одоогоор би хуулан бичлэгийг үг цээжлэхэд маш үр дүнтэй аргад тооцсон хэвээр байгаа.

Бичиж байхдаа давхар франц хэлний аудио хичээл сонсоно. Англи хэлтэй хүмүүст зориулсан франц хэлний хичээл бөгөөд багш оюутнуудын хийж байгаа алдааг хэрхэн зөв засаж байгааг анхааран сонсож тогтоон авахыг хичээж байв. Үүнийхээ ч үр дүнд би ярихдаа бараг алдаа хийдэггүй. Хоёр долоо хоногт би үндсэн хичээлийг дуусгаад зогсоогүй хоёр ч удаа давтан сонссон байлаа.

Би өдөр болгон цагийн турш гүйдэг хүн, тэр хугацаандаа францын алдартай дуунуудыг сонсоно. Дуу бол аливаа хэлний хэллэгийг цээжилж, хэлээ дасгах сайн хувилбар, дууг дагаад дуулаад байхад хэлээ ч сурна, сэтгэлээ ч сэргээнэ.

Би найзтайгаа болон түүний найзуудтай цуг хоол иднэ. Тэд хоорондоо надад зориулж ярианы хурдаа багасгахгүй, ярьдгаараа л ярьна. Тэгэхээр миний уриа “Сур эсвэл өлс”.

Өдрийн хоолны дараа ном унших ажилдаа орно, энэ удаад би “Чарли ба шоколадны үйлдвэр” номыг франц хэл дээр уншсан. Хүүхдийн номыг сурч буй хэлээр унших – шинэ гадаад хэл сурах шилдэг арга. Нэгдүгээрт үг хэллэг нь энгийн, хоёрдугаарт таны мэддэг хүүхдийн ном уншиж байхад мэдэхгүй үг хэллэгийг утгаар нь тааж ойлгох боломжтой. Гуравдугаарт яагаад гэдгийг нь мэдэхгүй юм, хүүхдийн номыг сурч буй гадаад хэлээрээ уншихаар надад илүү сонирхолтой санагддаг.

Мөн өөрийнхөө тухай өгүүллэгийг франц хэлээр бичнэ, үүндээ би цаг зарцуулна. Бичсэн өгүүллэгийг найз минь уншаад алдааг нь засна. Шинэ танилтай болох тоолонд “Чи хаанаас ирсэн?”, “Юу хийдэг вэ?”, “Франц чамд ямар санагдаж байна?” гэж асуудаг. Эдгээр асуултанд та урьдчилан бэлдэж байхдаа үг хэллэгт хэл тань дасаж ярихдаа та өөртөө хамаагүй итгэлтэй байна.

Бас нэгэн шилдэг арга бий, энэ бол ярианы хэл буюу хар ярианы үгс. Хүмүүс маш ихээр хэрэглэдэг дээ “яагаав”, “нөгөөх”, “бол” … Эдгээр үгийг та яриандаа хэрэглэхэд танд ачаалал өгөхгүй бөгөөд хэлэх гэж байгаа үгээ зөв сонгоход танд тус болно.

17 хоногийн дараа би Парис орлоо. Анхны өдөр хөөрхөн бүсгүйтэй кафед таарч танилцмаар санагдсан юм. Танилцаад хэсэг ярилцсаны дараа бүсгүй надаас Францад амьдраад хэдэн жил болж байгааг минь асуулаа. Би үнэнээ л хэлсэн, франц хэл сураад 17 хоног л болж байна. Бүсгүй маш их гайхаж байгаагаа илэрхийлж, намайг жилээс багагүй хугацаанд Францад амьдарсан гэж бодсоноо ч хэлж билээ.

14
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Berdimurat Nurgul

    Berdimurat Nurgul

    2016/04/24 at 13:56

  2. Зочин

    2016/04/24 at 23:39

    kinooni hadmal orchuulaad uzeh hregetei. Esvel sonirholooroo neg sedev orchuulaad blog hutluud heregtei

  3. Зочин

    2016/04/24 at 23:41

    Verbling site aar online aar buu halj uur humuustei taniltsangaa hel sur

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *