Ланолин нь хүний арьсны тосыг санагдуулам бөгөөд хамгийн үр дүнтэй чийгшүүлэгч хэмээн тодроод байна

2

Саяхан надад гэрийн нөхцөлд хийж болдог онцгой үр дүнтэй маскны тухай ярьж өгч билээ. Энэ маскны үр дүн нь эхний хэрэглээний дараа л мэдрэгдэх бөгөөд үнэнхүү гайхал төрүүлэм юм. Энэ маскны хамгийн гол орц нь ланолин.

Ланолиныг гоо сайханд хэрэглээд удаагүй боловч одоо тэрээр хамгийн үр дүнтэй чийгшүүлэгч бодис хэмээн алдар нэр олсон байна. Гэхдээ түүний эмнэх шинж чанар нь хамаагүй илүү өргөн юм. Харин түүнийг хэрэглэсний дараах үр дүн нь таныг гайхашруулах болно.

Хонины ноосонд үүсэх тос мэт зүйл нь олон зууны өмнөөс танигдсан бөгөөд эртний римчүүд, грекүүд үүнийг гоо сайхны болон эмнэлгийн чиглэлээр ашиглаж байсан байна.

Энэ нь үнэндээ хонины ноосыг боловсруулах явцад гарах нэгэн төрлийн тос юм. Нилээд зунгааралдсан, хурц үнэртэй бөгөөд нэр нь хоёр латин үгнээс гаралтай: lana (ноос), oleum (тос) бөгөөд эдгээр үг нь ланолины шинж чанарыг маш тодорхой өгүүлж байна.

 

Усгүй ланолин

Ланолины хэрэглээ нь маш их. Би хувьдаа хөлийн хуурай арьс ихтэй ул, тохой зэрэгт түрхдэг. Мөн долоо хоногтоо нэг удаа шөнө унтахдаа нүүрэндээ түрхэх ба энэ онцгой тэжээлтэй маск нь арьсыг маш сайн зөөллөж, нугалаа үрчлээг тэнийлгэдэг билээ. Гэхдээ энэ нь түүний ашиг тусын өчүүхэн хэсэг.

Энэ удаа ланолин хэрэглэх хэд хэдэн аргыг танилцуулах ба таны нүүрний арьсанд ид шид үзүүлэх тэрхүү маскны тухай ч ярьж өгөх болно. Үнэхээр гайхамшигтай үр дүн.

 

Юуны төлөө ланолин хэрэглэдэг вэ?

1. Арьс чийгшүүлж, тэжээллэг болгохын тулд. Ялангуяа хуурай арьсанд их тохирно.

2. Зөөллөх шинжтэй липидээр баялаг бодисын тоонд орно.

Арьс хуурайших нэг шалтгаан нь липид дутагдах явдал бөгөөд энэ нь ус дамжуулдаг зүйл билээ. Ланолин эдгээр нүх сүвийг бөглөж чийг гадагшлахаас сэргийлнэ. Тиймээс ланолиныг хамгийн хуурай хэсэг болох ул, тохой, заримдаа нүүрэнд хэрэглэдэг.

3. Энэ нь хагарсан уруулд маш сайн тохирно

Ланолиныг уруулын бальзамд их ашигладаг. Түүний бүтэц нь хөнгөн, жигд түрхэхэд сайн таардаг байна. Чийгийг сайн барьж уруул цаашид хагарахаас сэргийлж, уруулын арьсны усны тэнцвэрийг сэргээнэ.

4. Ланолин бас толгойн арьс болон үсийг сайн чийгшүүлдэг. Ялангуяа буржгар үсэнд их сайн тохирдог билээ. Үсийг илүү гялгар болгож, буржгарыг улам бүр хурц тод болгоно.

5. Хүүхэд хөхүүлж байх үед хөхний толгойд түрхэнэ. Олон мэргэжилтнүүд хөхний толгой хагарахад үүнийг түрхэхийг зөвлөдөг.

Өвчинг багасган, зөөлөн арьсыг чийгшүүлж, хурдан эдгэхэд тус болно. Ланолин хүүхдэд ямар ч хор нөлөөгүй юм. Харин маш бага хэмжээгээр, өчүүхэн хэмжээгээр хэрэглэнэ.

Гэхдээ заримдаа ланолинаас харшил өгөх нь бас байх бөгөөд ланолин муу цэвэрлэгдсэн үед ингэдэг билээ. Тиймээс зөвхөн чанартай үйлдвэрлэгчийн, цэвэр ланолин хэрэглэж байгаарай.

Хуурай нүүрний арьсанд зориулсан ланолиний маск

Энэ маск нь арьсыг илүү цайруулж, сэвх зэрэг пигментийн толбыг бүдэгрүүлнэ. Хамгийн гол нь нүүрний арьсанд тэжээл өгч залуужуулдаг билээ.

Орц:

  • 1 цайны халбага усгүй ланолин
  • 2 хоолны халбага цэвэр ус
  • Өргөст хэмх

Хийх:

  1. 1 цайны халбага усгүй ланолин дээр 2 хоолны халбага цэвэр ус хийгээд ланолин усыг бүрэн шингээтэл байлгана.
  2. Энэ үед өргөст хэмхээ үрж жижиглээд 1 хоолны халбага өргөст хэмхээ ус шингээсэн ланолинтай хольж хутгана.
  3. Энэ маскаа нүүрэн дээрээ 15 минутын турш байлгах ба авахдаа өргөст хэмхийн шүүс юм уу сүүнд дүрсэн хөвөнгөөр цэвэрлэж авна. Дараа нь угаах шаардлага үгүй.

Ланолин бүхий гэрийн нөхцөлд хийсэн маск нь үр дүнтэйгээс гадна санхүүгийн хувьд бусад эмийн санд зардаг бүтээгдэхүүнтэй харьцуулахад маш их ашигтай  юм.

Гэхдээ та бүх л хэрэгтэй зүйлийг олж авах нь хэмнэлтийг тань 0 болгож болох ба орц хэмжээг нь алдвал энэхүү “гайхамшигт” зүйлийн үр дүн нь тун эвгүйгээр, бодитойгоор гарч ирэх болно.

Тиймээс гэрийн нөхцөлд хийсэн гоо сайхны бүтээгдэхүүн нь зөвхөн уг бүтээгдэхүүнийг хийхэд ихээхэн цаг зарцуулахыг зөвшөөрөх эмэгтэйчүүдэд л хэрэглэж болох билээ.

Нэмэлт зөвлөгөө

Одоо удалгүй хүйтэн хавар улирч нар гийсэн халуун зуны улирал эхлэх гэж байна. Гэтэл зун гэдэг маань бидний үсний жинхэнэ дайсан билээ.

Тиймээс та ланолин бүхий гэрийн нөхцөлд хийх үсний сэргээх маск хийх аргатай танилцаарай. Долоо хоногт 2 удаа энэ маскыг тавьснаар таны үс торго адил гялалзах болно.

Нийтлэл таалагдав уу? Энэ тухай найз нөхдөдөө хуваалцаж, ланолиний тухай өөрийн туршлагаа сэтгэгдэл дээр бичээрэй.

3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Dashka Margad

    Dashka Margad

    2018/04/02 at 19:25

    Ланолинийг хаагуур зардаг юм бэ

  2. Baasanjav Tulgaa

    Baasanjav Tulgaa

    2018/04/02 at 19:48

    Ene ondor tehniloogoor gargaj avna hovor beldmel

  3. Enkhtugs Mandarwaa

    Enkhtugs Mandarwaa

    2018/04/02 at 20:14

    Tegeed howor tos yum bol haanaas olj mask tawih bolj bnaa

  4. Oyu Bekh

    Oyu Bekh

    2018/04/02 at 20:18

    Манай монгол тосны суурь нь ланолин л байдаг байсан даа,одоо хэвээрээ болов уу? ер нь арьсны эмнэлгийн тосны суурь болдог байсан,их элбэг байдаг байсан. Монгол тосноос хонины үнэр үнэртдэг,үнэрлээд үзээрэй

  5. Сундуй Баясгалан

    Сундуй Баясгалан

    2018/04/02 at 21:47

    Vvniig xaanaas awax we

  6. Tuul Spurná

    Tuul Spurná

    2018/04/02 at 22:07

    Ланолийн тос гэж юунаас гаралтай тос аж?

  7. Erka Saraa

    Erka Saraa

    2018/04/02 at 22:11

    .

  8. Baasanjav Bayartai

    Baasanjav Bayartai

    2018/04/02 at 22:35

    deer uyd lanolintoi tos elbeg baisan odoo harin haana hiideg boloo

  9. Otgontsetseg Tseren

    Otgontsetseg Tseren

    2018/04/03 at 18:59

    Haanaas olj avdag ym boloo?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *