Цагаан гаатай жин тавих нь – уушгины цэрийг ховхолж, ханиалга дарах үйлчилгээтэй

1

Ханиах гэдэг бол амьсгалын замын эрхтнүүдийг цэр, янз бүрийн шингэн зүйлс, микроб, гадны зүйлсээс цэвэрлэх гэсэн оролдлого юм. Өөрөөр хэлбэл уушгинаас агаар хурдан гаргах гэсэн зүтгэл.

Ханиалгах нь хүнд өвчний шинж байж болох ч ихэнх тохиолдолд ямар нэг эмнэлгийн тусламжгүйгээр өөрөө алга болно. Мөн ханиалгын ихэнх шалтгаан нь вирусын халдвар байх бөгөөд богино хугацаанд алга болдог.

Хэрвээ та хамрын ханиадтай, хоолой өвдсөн бол эмч танд антибиотик бичиж өгөх байх гэж хүлээдэг. Гэтэл ихэнх нөхцөлд иймэрхүү эм танд хэрэггүй юм. Харамсалтай нь антибиотик нь хүнд сайнаасаа илүү муу үр нөлөө үзүүлэх нь их байх бөгөөд учир нь антибиотик бактерийн эсрэг үйлчилгээтэй болохоос вирусын эсрэг үйлчилгээгүй билээ.

Хэрвээ танд бактерийн халдвар байгаа бол антибиотик тус болж болох юм. Харин вирусын халдвартай бол антибиотик эдгэхэд тань тус болохгүй билээ.

Антибиотик дотор муухайрах, бөөлжих, суулгах, харшлын янз бүрийн хэлбэр бий болгох нь элбэг. Зарим нэг харшлын реакц нь маш аюултай, бүр амь настай ч холбоотой байж болно.

Антибиотикийг хэт их, буруугаар хэрэглэх нь бактерийн өөрчлөлтөд тус болж, улмаар эм тариа маань өвчин дарах үр дүн нь буурч болно. Үүнийг “антибиотикрезистент” хэмээн нэрлэдэг. Антибиотикт тэсвэртэй халдвар нь эмчлэхэд хэцүү, их үнэтэй эмчилгээ шаарддаг билээ.

Ийм учраас олон хүн уушгины цэр ховхлох, ханиадаа дарах зорилгоор өөрийн хийсэн бэлдмэлийг хэрэглэдэг билээ.

Цагаан гааны жин тавих нь уушгины цэрийг ховхолж, ханиалга дарна.

Орц:

  • Бинт буюу боолтын материал
  • Цавуутай тууз (эмнэлгийн)
  • Сальфетка буюу цаас
  • 2 хоолны халбага оливийн тос
  • 1 хоолны халбага гурил
  • 1 хоолны халбага шинэ, нунтагласан цагаан гаа
  • 1,5 хоолны халбага түүхий, органик зөгийн бал

Хийх:

  1. Гурил зөгийн балаа холино
  2. Дээр нь цагаан гаа болон оливийн тосоо нэмж сайтар холино
  3. Дараа нь сальфетк дээр түрхэнэ.
  4. Бинтээр сальфеткаа ороогоод цээжин дээрээ тавьж цаг орчим болгоно.

Анхаар: Та цагаан гаанаас болж хэвийн хэмжээнээс их хөлөрч магадгүй бөгөөд энэ нь эмчилгээний нэг хэсэг юм.

Яагаад энэ байгалийн бүтээгдэхүүн ийм мундаг үйлчилгээтэй байдаг хэрэг вэ?

Цагаан гаа:

  • Хоолойн өвчин дарж, ханиалгыг зөөллөнө
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир аливаа үрэвслийг багасгана
  • Бактерийн эсрэг үйлчилгээтэй учир бактерийн халдвартай тэмцэхэд тустай
  • Холестерины хэмжээг хэвийн болгоход нэмэртэй
  • Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ
  • Булчингийн өвдөлтийг намдаана
  • Дотор муухайрах нь багасна
  • Дархлааны систем сайжрахад нэмэртэй
  • Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй (6-гингерол хэмээх химийн нэгдэл цагаан гаанд байдаг бөгөөд энэ нэгдэл нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй бөгөөд цагаан гааны хамгийн гайхамшигтай давуу тал нь чухам энэ билээ )

Оливийн тос:

  • Антиоксидант чанартай учир өвчинтэй тэмцэхэд тустай
  • Тархины эрүүл мэндэд сайн
  • Үрэвсэл багасгана
  • Чихрийн шижингийн өсөлтөнд саад болно
  • Цус харвах эрсдэлийг бууруулна
  • Зүрхний эрүүл мэндэд сайн
  • Хорт хавдрын өсөлтийг зогсооход тустай

Зөгийн бал:

  • Ханиалга дарах идэвхтэй байгалийн гаралтай бүтээгдэхүүн
  • Хоолойн өвчнийг багасгаж тайвшруулна
  • Ханиад томуутай тэмцэхэд дэм болно
  • Цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгоход нөлөөлнө
  • Өвчинтэй тэмцэх антиоксидант шинж чанар агуулдаг
  • Түлэгдэлт болон шарх эдгээхэд сайн
  • Хэвийн, эрүүл жинтэй байхад тус болно

Ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Та өвчин тусах эрсдэлийг бууруулж, ханиад хүрэхээс зайлсхийж болох ба үүний тулд зөв хооллож, зөв амьдралын хэв маяг эрхэмлэх хэрэгтэй юм. Үүний тулд:

  • Шош, үр, бүхэл үр, самар, ногоо жимс зэрэг органик хүнсийг хоол хүнсэндээ их хэрэглэх
  • Үрэвсэлийн, бактерийн, вирусын эсрэг үйлчилгээтэй өвс, бүтээгдэхүүнийг вирус болон бактерийн халдвар авахаас, үрэвслээс хамгаалан хоол хүнсэндээ хэрэглэж байх. Үүнд сармис, орегано, цагаан гаа, зөгийн бал, ногоон ногоо, нимбэг, хар перец, гаа, куркума зэрэг олон олон зүйл орно.
  • Өдөрт ядаж 8 аяга ус ууж бай. Мөн ногоон өвсний шүүс, өвсний цай ууж болно. Архи, согтууруулах ундаа, чихэрлэг ундаа, кофегоо эрс багасгах хэрэгтэй.
  • Ногоон өвсний шүүс болон стресс тайлах коктейл зэргийг ууж биеийн хор гадагшлуулан, дархлаагаа сайжруулж, эд эсээ нөхөн сэргээх хэрэгтэй.
  • Стресс-менежментийн арга хэрэгсэл болох иог, сунгалт, гүн амьсгалах, бясалгал зэргийг хийж бай
  • Өдөрт хагас цаг биеийн тамирын дасгал хий
  • Буруу, муу бодлоосоо ангижрахыг хичээ
  • Өдөр болгон 8 цаг унтаж бай
4
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Nomiko Nomi

    2018/04/03 at 11:35

    ムンゴ Muugii

  2. Munkhzul Zulaa

    2018/04/03 at 12:29

    Bayartsetseg Davaakhorol

  3. Bayasgalan Surenkhorloo

    2018/04/03 at 12:58

    Сүрэнхорлоо Амгалан

  4. Б. Хатнаа

    2018/04/03 at 13:45

    Anu De

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *