Яагаад хоол хийхийн өмнө махаа угаавал үxэлд ч хүргэх аюултай байдаг вэ?

5

Хүнсний захаас ирээд худалдагчийн нямбайлан боож өгсөн махыг гаргаж байх хооронд хоол хийхийн өмнө энэ махаа усанд угаавал яадаг бол гэсэн бодол орж ирнэ. Хоол идэхийн өмнө гараа угаадаг шиг ариун цэврийн энгийн нэгэн зүйл мэт санагдана. Хүнсний зах дээр ялаа шумуул ихтэй, тэгээд ч хэдэн хүний гар дамжсан юм билээ. Гэхдээ мах угаах нь бактерийг арилгах биш харин гал тогооны өрөөгөөр нэг тараадаг байна.

Тэгэхээр махаараа хоол хийхийн өмнө угаах уу? Саяхан худалдаж авсан махыг ямар ч нөхцөлд угааж болохгүй гэдгийг энэ удаа тайлбарлая. Хичнээн угаамаар байсан ч угааж болохгүй шүү.

Мах янзлах нь

Айлын эзэгтэй хүнсээ хэрэглэхийн өмнө сайтар угааж цэвэрлэх ёстой гэдгийг мэднэ. Ногоо, жимс, өндөг гээд бүгдийг угаана. Мөн саяхан хүнсний захаас авчирсан махыг ч гэсэн ингэж угаамаар байдаг. Хаана ч байсан юм билээ, хэн хүрсэн, хичнээн ялаа суусныг бид мэдэхгүй. Гэхдээ гал тогооны мэргэжилтнүүд ямар ч мах авсан бай угааж огт болохгүй гэж анхааруулдаг.

Махнаас аюултай бактерийг угааж арилгах гэж оролдох нь байдлыг улам хүндрүүлдэг байна. Эдгээр өчүүхэн бактери нь усны молекултой цуг таны ам, хамарт орж, арьсанд наалдаж, угаалтуур болон бусад хүнс, хувцаст тань тарж наалдаж байхыг төсөөлөөд үз.

Та махыг болгож идэх гэж байгаа болохоос түүхийгээр нь идэх биш учир угаах нь ямар ч утгагүй зүйл бөгөөд бүх л бактериуд халууны үйлчилгээнд устаж үгүй болох билээ. Харин гал тогооны хэрэгсэл дээр тогтож үлдсэн бактериудыг устгахын тулд нэг бус удаагийн томоохон цэвэрлэгээ хийх хэрэг болох биз ээ. Чухам эдгээр бактери тарсан хэрэгслүүд нь хоолны хордлогын эх үүсвэр болдог байна.

Энэ нь ялангуяа тахианы махтай хамаатай бөгөөд сальмонелийн халдварын шалтгаан болдог гэнэ. Тахианы махыг угааж байх үед хортой бактериуд 1 метр хүртэл зайд тардаг байна. Хэрвээ та одоо хүртэл эргэлзсээр байвал алдартай тогооч нар хоол хийхдээ хэзээ ч махаа угаахгүй, харин махтай харьцсаны дараа гараа заавал угаадаг байдлыг олж харах билээ.

Мах угаахгүй байхад таныг итгүүлэх бас нэг нөхцөл бий: усны, ялангуяа халуун усны урсгал нь махны гадна хэсгийн молекул бүтцийг өөрчилж махны амтыг муутгана. Өөрөөр хэлбэл угаасан мах өнгө орж, амттай болно гэж үгүй юм. Нэг ёсондоо ердөө л жигнэгдэж байгаад хамаг чийг алга болох үед шүүслэг стейк биш хамаг шим шүүсээ алдсан зүйл л үлдэнэ.

Мэргэжлийн тогооч нар юу зөвлөдөг вэ?

1. Гал тогооны өрөөний термометр бол таны гал тогооны үнэнч туслагч юм. Таны шүүслэг махны гол хэсэг 55 хэм хүрэх үед таны эрүүл мэндэд хортой зүйл огт үлдэхгүй. Янз бүрийн махыг халууны үйлчлэлд оруулахад хортой бактери нь үxэж дуусах дулааны хэмжээ ялгаатай байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Жишээ нь үхрийн мах 60 хэм бол тахиа 75-80 хэм байх нь.

2. Мах худалдаж аваад угаахын оронд түүний гадна талыг чийгтэй цаасан алчуураар арчаад шууд л халуун тогоонд хийнэ. Мах арчсан алчуураа заавал хаяад гараа халуун усанд савандаж угаана.

3. Хөлдөөх махыг ч гэсэн угааж болохгүй. Угаах нь бактери устгахгүйгээс гадна хадгалах хугацааг ихээр багасгадаг байна. Өмнө хэлсэнчлэн алчуураар арчиж хатаагаад хөргөгчинд хийж хадгална.

4. Хамгийн гол нь махаа шалгагдаж танигдсан нийлүүлэгчээс авах хэрэгтэй. Сайн мах нь махны үнэрээс өөр ямар нэг үнэр гаргахгүй. Өөх нь цагаан, гахайн мах ягаавтар, үхрийн мах өтгөн улаан байна.

Хүрэнтсэн өнгө нь мах удсан эсвэл хөгшин малын мах гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Маханд хүрч үзэх хэрэгтэй : махаа тэгш газар тавиад хуруугаараа дарна – шинэ мах тэр дороо хуучин хэвэндээ орох бол хуучин маханд гарсан мөр удаан хадгалагдана.

Хэрвээ мах угаахаас өөр аргагүй бол үүнийгээ маш нямбай, ус үсэргэхгүйгээр хийж, угаасны дараа угаалтуур, ойрхон байх гал тогооны бүх л хэрэгслээ сайтар угаагаарай. Бидний зөвлөгөөг дагавал танд ямар ч бактери хор хүргэж чадахгүй.

Энэхүү хэрэгтэй нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцах хэрэгтэй ба тэд хоол хийхийн өмнө махаа угаасаар байж мэдэх юм.

17
ХарамсалтайХарамсалтай
17
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
11
ТэнэглэлТэнэглэл
11
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
Баярлалаа!

26 Сэтгэгдэл

  1. Undar Nayanbuu

    Undar Nayanbuu

    2018/04/03 at 13:52

    Eoooe yanz yanziin yum sonsood bur tolgoi ergechih yum .1 bol ugaaj is sain geed l 1 bol ugaaj idvel muu l geh yum eoooe medeh yum algaa. …

  2. Sorgunj Sor

    Sorgunj Sor

    2018/04/03 at 14:10

    Harin tiimee bi bnga ugaadag shde odoo tegeed yah yum bolj bna aa

  3. Chimgee Jambaa

    Chimgee Jambaa

    2018/04/03 at 14:11

    Neeree ymu ? Boyan Dori BD??

  4. Boyan Dori BD

    Boyan Dori BD

    2018/04/03 at 14:15

    Gahai tahia 72cesius deesh, vher honi galuu tugal 48 aas 72 iin hoorond… gahai tahia l ayultai salmonell bakter teedeg ba gazar tonshdog uchiraas…

  5. Khandarmaa Dawaajaw

    Khandarmaa Dawaajaw

    2018/04/03 at 14:19

    Гадаадад шөнөжин усанд сойгоод маргааш нь амтлаад хоол хийдэг юм билээ

  6. Bayraa Naagii

    Bayraa Naagii

    2018/04/03 at 14:27

    Очирбат Оюунболд

  7. Rocky Navaro

    Rocky Navaro

    2018/04/03 at 14:28

    Enerel Battur

  8. М. Батсүх

    М. Батсүх

    2018/04/03 at 14:42

    ToT

  9. Ganaa Nandia

    Ganaa Nandia

    2018/04/03 at 14:48

    Chinbaa Damdinbazar

  10. Suvdaa Batsuuri

    Suvdaa Batsuuri

    2018/04/03 at 15:22

    ugaahgyi bol bohir shy de languun dr bainga bgd buun bakteri virus agaariin bohirdol gd yynees bolj hort havdar ihseed bga yum

  11. угаах нь зөв!!!

  12. угаах нь зөв!!!

  13. Es Nasa

    Es Nasa

    2018/04/03 at 18:01

    Бла бла

  14. Purevsuren Davaadorj

    Purevsuren Davaadorj

    2018/04/03 at 19:20

    Nancy J Kim Boloroo Jagaa

  15. Bayarmaa Purevdorj

    Bayarmaa Purevdorj

    2018/04/03 at 19:50

    Medeejiin ugaaj l xereglene shde.

  16. Tamir Byambasuren

    Tamir Byambasuren

    2018/04/03 at 22:02

    ugaadgui. harin guril zuurch zuursan gurilaar unhruulj tseverlej avdag shte

  17. Altantuya Batbold

    Altantuya Batbold

    2018/04/03 at 22:26

    hytaduud dandaa l ugaaj baidag shdee ted nar yagaad uhdeguin be

  18. Diamond Diamond

    Diamond Diamond

    2018/04/04 at 00:00

    Facebook bol hvmvvsiig toorogdvvlegch..Dandaa sorog medeelel tawigdana!!!Zvgeer l facebookiig hereglehgvi l bwal bolno stressdehgvi hyamrahgvi shunahgvi neerewtehgvi ataarhahgvi yyrlahgvi amar kkkk

  19. Nancy J Kim

    Nancy J Kim

    2018/04/04 at 00:04

    Not true, momma….. washing is good to rinse off of anything bad (dirt)…

  20. Michidmaa Avarzed

    Michidmaa Avarzed

    2018/04/04 at 00:35

    Surtei um be

  21. Азжаргал Хүсье

    Азжаргал Хүсье

    2018/04/04 at 06:08

    ???

  22. Nyamjav Battsetseg

    Nyamjav Battsetseg

    2018/04/04 at 12:03

    Gadaad bol ugaaj heregledeg l yum bn le medehgui unen hudliig

  23. Dashpurev Duni

    Dashpurev Duni

    2018/04/04 at 14:32

    t

  24. Oogi Oogi

    Oogi Oogi

    2018/04/06 at 06:05

    Hunsnii zah deer zaragddag mah yalaa batgana suulgahgui gj hor tsatsdag ter ni ugaahaar end teruugeer userdeg um bgaaz mahiig dandaa l ugaaj heregledeg

  25. Dagiena Dorj

    Dagiena Dorj

    2018/04/06 at 15:41

    Угаасаа угаадаг, угаасаар ч ирсэн өвөө эмээ нар

  26. Ulmaa Erdenebat

    Ulmaa Erdenebat

    2018/04/07 at 16:47

    yag tiim ene medeelliig unshaad unene nerewtej bn shu.mongolchuud malin gedes tsewerlel ugaaj iddeg biz de.shal hudlaa medeelel bhaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *