Дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр илүүдэл жинтэй болно гэж айх хэрэггүй, ганц грамм ч нэмэгдэхгүй

2

Идэж байгаа ч таргалахгүй байхыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байна уу? Бүгд л хүсэж байгаа. Энэ бол биелэх боломжтой хүсэл, хамгийн гол нь зөв хоол хүнс сонгоно.

Та бүхэндээ амттай, шим тэжээлтэй хоол хүнсийг танилцуулахаар бэлдлээ. Та үүнийг идээд таргалахгүй.

Идээд бүү таргал

Гол нууц нь удаан шингэдэг, идсэний дараа хэсэгтээ өлсгөхгүй тийм хоол хүнс сонгоход оршино. Илүү жин нэмэх хэмжээгээр идэж байгаа ч нэмэхгүй, яагаад гэвэл калори нь буурч байгаа юм.

Хоолны дэглэм барьснаар өлсөх мэдрэмжийг багасгаж чадна, энэ л мэдрэмжээс болж хүн хэтрүүлэн иддэг. Уураг, ширхэглэгээр баялаг хоол хүнс идэхэд өлсгөлөнгийн мэдрэмж таныг мөрдөхгүй. Тэгээд ямар хүнс байна вэ? Учрыг цугтаа олцгооё.

 

Ид шидтэй 10 хүнс

1. Чанасан төмс

Турахыг хүсэж байгаа хүмүүс төмснөөс зугатаадаг, энэ нь ч зөв. Нүүрс ус ихээр агуулдаг хэдий ч шим тэжээлтэй бодис, амин дэм, ширхэглэгэээр баялаг.

Төмсөнд бага калори хэрэглүүлэх крахмал агуулагддаг, өөрөөр хэлбэл удаан хугацаанд цагтгалан явуулна. Уг крахмал нь өлсгөлөнг дарах өөр бусад төрлийн калориос бага калори агуулдаг. Зөвхөн чанасан төмсийг бид ярьж байна. Шарсан төмс эсвэл чипс бидний жагсаалтанд орохгүй.

 

2. Овьёос

Ихэвчлэн өглөөний хоолондоо иддэг, яагаад гэвэл өлтэй, ширхэглэг ихээр агуулсан. Өөртөө ус их хэмжээгээр шингээж авдаг. Бета-клюкан гэх уусамтгай ширхэглэгтэй тул нүүрс усыг удаан боловсруулахад нөлөөлнө.

 

3. Өндөг

Хүний хоол хүнсэнд зайлшгүй байх бүтээгдэхүүн. 9 төрлийн аминохүчил агуулдаг. Шим тэжээлийн ихэнх нь шар хэсэгт нь агуулагддаг. Өглөөний цайндаа өндөг идвэл өдрийн хоол болтол өлсөхгүй, энэ нь өдрийн турш авах калорийн хэмжээг бууруулна. Чанасан өндөг идэхийг зөвлөж байна. Өндгөнд Д амин дэм болон сайн холестерин агуулагддагийг мартаж болохгүй.

 

4. Ногоотой шөл

Шингэн хоол нь хуурай хоолыг бодвол амархан шингэдэг, гэхдээ шөлтэй хоол үүнд хамаарахгүй. Махны шөлтэй ногоо нь уураг, усны агууламж өндөртэй. Чухам энэ хослол өлсгөлөнгийн мэдрэмжээс салгана.

Шөлөнд ногоо, мах орно – уураг, ширхэглэг ихтэй шөл болох тул илүүдэл жингээс айх хэрэггүй, бас гэдэс дүүрэхгүй.

 

5. Алим

Жимс – зөв хооллолтын салшгүй хэсэг. Тэр дундаа алим хамгийн зөв сонголт – пектиний агууламж өндөртэй тул хоол боловсруулалтыг удаашруулна. Усны агууламж өндөртэй, уусамтгай ширхэглэг агуулсан хэдий ч калорийн хэмжээ бага.

Алим тогтмол идвэл илүүдэл жингээ хасах боломжтой. Мөн антиоксидантын эх сурвалж болох тул бодисын солилцоог идэвхжүүлнэ.

 

6. Цитрус төрлийн жимс

Алимны адил цитрус төрлийн жимс нь их хэмжээний ширхэглэг, ус, С амин дэм ихээр агуулдаг. Мөн гэдэс дүүрэхтэй тэмцэхээс гадна эрч хүчийг нэмэгдүүлнэ.

 

7. Тахиа

Уураг ихтэй хамгийн хөнгөн мах. Тахианы маханд агуулагдах уураг нь өлсгөлөнгийн мэдрэмжийг удаан хугацаанд дарна, бодисын солилцоог идэвхжүүлж илүүдэл өөхийг шатаахад нөлөөлнө. Тахианы махыг ямар ч хэлбэрээр болгож идэж болно.

 

8. Шош

Вандуй, шош, сэвэг зарам – ширхэглэг, уургийн эх сурвалж. Эдгээр хүнсийг хэрэглэснээр өлсгөлөнгийн мэдрэмж дарагдаж эрч хүчээр сэлбэгдэнэ.

 

9. Ногоо

Жимсний л адил ногоо нь их хэмжээний ус, ширхэглэг агуулдаг. Их хэмжээгээр нь идэж болно, авах калорийн хэмжээ маш бага байх ажээ. Салат нь өлсгөлөнгийн мэдрэмжийг дарж чадна. Гэхдээ салатаа майонез эсвэл тосоор амтлах хэрэггүй.

 

10. Аарц

Бага калоритой гэхдээ уураг ихтэй. В амин дэм, кальци, фосфор зэргийг ихээр агуулдаг. Удаан шингэх тул хэмжээг нь хэтэртэл иднэ гэж байхгүй.

Хоолны дэглэм барих – шийтгэл байх ёсгүй харин ч амттай, шим тэжээлтэй байх ёстой. Бидний санал болгосон жагсаалтын дагуу хооллоход та илүүдэл жингээс айх хэрэггүй.

Хэрвээ нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Эх сурвалж

16
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bolor Smile

    Bolor Smile

    2018/01/11 at 12:22

    Байгал Дэлхий

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *