Хүүхдийнхээ асуусан асуултанд тодорхой хариулт өгч байх нь тэднийг амжилтанд хүрэхэд чухал ач холбогдолтой гэдгийг судалгаагаар тогтоожээ

1

Бага насны хүүхдийн хувьд үгийн сан болон өгүүлбэрийн бүтцийг зөв эзэмших нь чухал байдаг. Харин энэхүү хоёр зүйлийг хүүхэддээ өв тэгш олгох нэгэн хялбар арга бол хүүхдийнхээ асууж буй асуултуудад тодорхой хариулт өгч хэвших явдал ажээ. Энэ нь ирээдүйд хүүхдэд тань илүү их амжилтыг дагуулах үндэс болдог гэдгийг судлаачид онцолж байна.

Сониуч хүүхэд илүү их амжилтанд хүрдэг

Олон эрдэмтдийн хувьд сониуч зан л тэдний амжилтын үндэс байсан гэдэг бол таны хүүхдийн хувьд ч мөн адил ажээ. Иймээс хүүхдээ олон төрлийн сонирхолтой болоход туслах нь түүнийг цэцэрлэгтээ илүү таатай байх нөхцлийг өдөөж өгөх ба хүүхэд тань ч шинэ зүйл суралцахдаа баяртай байх болно.

 

Богино болон тодорхой хариулт өгөх нь өөр хоорондоо том ялгаатай

Хүүхэд богино хариулт авах бүртээ шинэ зүйлс мэдэх болон дахин асуулт асуух хүсэл нь буурч байдаг. Тиймээс хүүхдийн асуусан асуултанд тодорхой бөгөөд аль болох урт хариулт өгч байх нь таны хүүхдэд ярьж буй сэдэвтээ илүү анхаарал хандуулж, урт харилцан яриа хийж сургадаг байна.

Богино болон тодорхой хариултын ялгааг илүү сайн мэдрүүлэх үүднээс дараах жишээг бэлдлээ. Таниас хүүхэд тань “Та яагаад уйлаад байгаа юм бэ?” гэж асуулаа хэмээн төсөөлж үзэцгээе. “Насанд хүрсэн хүмүүс ч бас уйлдаг юм” гэсэн хариултыг та хэлвэл харилцан яриа шууд зогсох болно. Харин үүний оронд та “Хуруу маань өвдөөд байна” гэж хариулбал харилцан яриа, “Хаана нь цохисон юм бэ?”, “Их өвдөж байна уу?”, “Би танд туслах уу?” гэх мэтчилэн цааш үргэлжлэх магадлал өндөртэй болох болно.

 

Нарийн тайлбарласан хариулт хүүхэддээ өгөх нь түүнийг илүү сониуч болгох болно

Хүүхэдтэйгээ ярих үедээ гоё чамин үгс ашиглах нь түүний ярианы хэв маягийг сайжруулахгүй. Зүгээр л хүүхэдтэйгээ ярих биш хүүхэдтэйгээ ярилцаж эхлэхийг зөвлөж байна.

Хүүхэдтэйгээ нарийн тайлбарласан өнгө аястай ярилцах нь түүнийг урт харилцан ярианаас уйдаахгүй бөгөөд илүү гүнзгий яриа өрнүүлэхэд тань туслах болно. Тайлбарт тань урамшсан хүүхэд таниас илүү сониучхан асуултуудыг асуух болно гэдэгт итгэлтэй байж болно.

 

Нарийн тайлбарлан хариулах болсноор хүүхэд төдийгүй та ч илүү ихийг олж мэдэх болно

Хэрэв би хүүхдийнхээ асуултанд хариулж чадахгүй бол яах вэ? гэсэн асуулт олон эцэг эхчүүдэд тулгардаг нь мэдээж. Хэрэв тийм бол яагаад хүүхэдтэйгээ хамт хариултыг нь эрж хайж болохгүй гэж? Би мэдэхгүй байна гэж хариулахад болохгүй зүйл үгүй ч хүүхэдтэйгээ хамтдаа хариултыг нь эрж хайх нь илүү дээр сонголт байх болно. Ингэснээр хүүхэд болон та хоёул шинэ зүйлсийг суралцах болно.

Та хүүхэдтэйгээ хэрхэн ярилцдаг вэ? Хүүхдийнхээ асуултанд урт бөгөөд нарийн тайлбартай хариулт өгдөг үү? Хүүхдийг сониуч болгох өөр ямар өдөөгч хүчин зүйлс байдаг бол?

77
ХөөрхөнХөөрхөн
31
ГоёГоё
18
БахархмаарБахархмаар
11
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. D Ariun Jargal

    D Ariun Jargal

    2020/09/07 at 00:16

    Мишаа Машаа Хоёр🙆

  2. А. Билгүүн

    А. Билгүүн

    2020/09/07 at 12:52

    Б. Ууганбилэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *