Хүний тархи 60-80 насанд бүрэн чадлаараа ажиллаж эхэлдэг! Цаг хугацааны эрхэнд тархи…

5

Нас өндөр гарсан хүмүүсийн тархины үйл ажиллагааг зөвхөн эмч нар ч биш жирийн хүмүүс ч ихээр сонирхдог. 60-аас хойших насандаа хэн ч склерозтой эсвэл зөнөг залгаж өнгөрөөхийг хүсэхгүй. АНУ-ын эрдэмтэд харин ч эсрэг байр суурьтай буюу өтөл насанд тархины үйл ажиллагаа сайжирдаг гэж үзэх болжээ.

Та бүхэндээ америк эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээс танилцуулж настай хүний тархины тухай буруу ойлголтыг эвдэхээр шийдлээ.

 

Өндөр настнуудын тархи

Жорж Вашингтоны их сургуулийн харьяа анагаах ухааны коллежийн захирлын батлан хэлж байгаагаар бол настай хүний тархи илүү уян хатан ажээ. Энэ насанд тархины баруун, зүүн тал харилцан шүтэлцэж уран бүтээлч чадвар нэмэгддэг байна. Тийм ч учраас 60 наснаас хойш уран бүтээлээ эхлүүлсэн маш олон хүмүүс байх ажээ.

Мэдээж тархи залуу үеийнх шигээ хурдан ажиллахгүй. Уян хатан чанар нь сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас өндөр настнууд сөрөг сэтгэл хөдлөлд авталгүй зөв шийдвэр гаргаж чаддаг байна. Хүн 70 нас хүртлээ оюуны хөдөлмөр эрхэлж чадах буюу энэ үед тархи бүрэн хүчин чадлаараа ажилладаг ажээ.

Нас ахих тусам миелин гэх бодисын хэмжээ нэмэгдэнэ – энэ нь нейрон хоорондын дохиог хурдан хүргэх үүрэгтэй бодис юм. Үүний үр дүнд оюуны чадвар 300%-иар нэмэгдэнэ гэсэн тооцоо хийжээ.

Уг бодисын ялгаруулалт 60-80 насанд дээд цэгтээ очно. Бас нэг сонирхолтой баримт бол хүн 60 наснаас хойш тархины 2 талыг нэгэн зэрэг ашиглаж чаддаг. Энэ нь хүнд хэцүү даалгавар биелүүлэхэд нөлөөлдөг байна.

Монреалийн их сургуулийн профессор Мончи Уригийн үзэж байгаагаар, настай хүний тархи эрч хүч хэмнэх замыг сонгодог буюу шийдвэр гаргахад нөлөөлөхгүй жижиг сажиг зүйлийг ялган шууд хаяж чаддаг гэжээ. Насны төрөл бүрийн бүлгийг төлөөлсөн хүмүүсийн дунд туршилт хийжээ. Туршилтанд оролцсон залуучууд шийдвэр гаргахдаа будилж байсан бол 60-аас дээш насныхан зөв шийдвэр гаргаж чадаж байв.

Одоо 60-80 настай хүмүүсийн тархины үйл ажиллагааны чадварыг сонирхоцгооё. Үнэхээр гайхалтай баримт гарч ирнэ.

Настай хүний тархины чадвар

1. Бидний ойлгосноор нейронууд нь үхдэггүй. Хүн оюуны хөдөлмөр эрхлэхгүй бол тэдний хоорондох холбоос л алдагддаг байна.

2. Мартамхай, уймраа болох нь мэдээллийн хэт их ачааллаас болдог. Тийм учраас өөрийн амьдралд нэн чухал асуудалд л анхаарлаа хандуулж сурах хэрэгтэй. Өөрт хэрэггүй жижиг сажиг зүйлийг тоолгүй орхи.

3. 60 наснаас эхэлж шийдвэр гаргахдаа залуучууд шиг тархины зөвхөн нэг талыг ашиглахгүй харин ч хоёуланг нь ашиглаж эхэлдэг.

4. Амьдралын эрүүл дэглэм баримталж оюуны хөдөлмөр хийсээр байгаа бол 80, тэр ч бүү хэл 90 хүртлээ оюун ухаан нь саруулаараа байх болно.

Тиймээс хөгширч зөнөнө гэж айх хэрэггүй. Амьдралын сонирхлоо алдахгүй оюуны хөдөлмөр эрхэлсээр л бай. Мөн сонирхолтой судалгааны үр дүнг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

78
ГоёГоё
27
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
8
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Bymbasvren Erdenetogtokh

    Bymbasvren Erdenetogtokh

    2018/02/11 at 14:00

    Tegvel Mongolchuud 60 xvpj yxaan opood 61 negtei vxdeg gj vnen ym bna

  2. Bymbasvren Erdenetogtokh

    Bymbasvren Erdenetogtokh

    2018/02/11 at 14:00

    Tegvel Mongolchuud 60 xvpj yxaan opood 61 negtei vxdeg gj vnen ym bna

  3. Bymbasvren Erdenetogtokh

    Bymbasvren Erdenetogtokh

    2018/02/11 at 14:00

    Tegvel Mongolchuud 60 xvpj yxaan opood 61 negtei vxdeg gj vnen ym bna

  4. Mongonundral Munhtsogt

    Mongonundral Munhtsogt

    2018/02/13 at 01:47

    Танд санхүүжилттэй төсөл байгаа; Харамсалтай нь банкуудын зээл олон янзын шалтгаанаар буурсантай холбоотой. Чи онцгой, шударга, сайхан сэтгэлтэй. Тэрбээр таны сарын төлбөрт хүрэх орлого байна.
    Тэрбээр 1,000,000 долларын хөрөнгөтэй хүн гэж ярьдаг. Би хүсч буй мөнгөний хэмжээ болон хүссэн хэмжээнээсээ хамааран 3% -ийн хүүтэйгээр 2,000 хүртэлх долларын зээлийн эргэн төлөлтийг 1,000 хүртэлх доллар хүртэлх 1,000,000 ам.доллар болгохыг хүсч байна. эргэн төлөлтийн хугацаа.
    Хэзээ ч эргэлзэх хэрэггүй. Учир нь чи урам хугарахгүй. Тэдний санал, саналыг аль болох анализ хийнэ.
    И-мэйлээр надтай холбоо барина уу:
    [email protected]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *