Marvel-ийн ертөнцийн бүх киног муугаас нь сайн хүртэл нь үнэлж жагсаав. Чухам аль бүтээл хамгийн шилдэг нь байж чадсан бэ?

4

Хамгийн алдартай кино гэхээр бид “Оддын дайн” эсвэл “Харри Поттер” гэж боддог байлаа, харин өнөөдөр киноны салбарт Marvel нэр хүндээ өсгөж чадаж байгааг та хүлээн зөвшөөрөх биз ээ. “The Avengers” киноны сүүлчийн анги гарахаас өмнө бид өмнө нь гарсан ангиудыг эргэн дурсах хэрэгтэй, чухам аль нь хамгийн шилдэг байж чадсан бэ?

Бид үзэгчдийн IMDB үнэлгээг нэгтгээд 10-т үржүүлсэн, бас Rotten Tomatoes-ийн шүүмжлэгч нарын үнэлгээг мөн оруулж тооцов – ингэснээр бид илүү бодит үнэлгээг гаргаж чадна гэж тооцоолов.

21. “The Incredible Hulk”, 2008

IMDB — 68 / Rotten Tomatoes — 68,5

© The Incredible Hulk / Marvel Studios

Юуны түрүүнд жүжигчдийн гайхалтай бүрэлдэхүүнийг харах хэрэгтэй: гол дүрүүдийг Эдвард Нортон, Тим Рот болон Лив Тайлер бүтээсэн. Мөн зураглаачдын нөр их хөдөлмөрийг ч үнэлэх хэрэгтэй. Гэхдээ Халк “Iron Man”-тай цуг нэг жилд гарсан, тэгээд хэд хэдэн шалгуураар хоцорсон: гол дүрд онцгой ялгарах зүйл байсангүй, үйл явдал сонирхолгүй, тусгай эффектүүд нь гайхал төрүүлсэнгүй. Ингээд л ялагдал хүлээх нь тэр.

 

20. “Thor: The Dark World”, 2013

IMDB — 70 / Rotten Tomatoes — 71,5

© Thor: The Dark World / Marvel Studios

Торын тухай эхний хоёр кино нь арай л дэндүү, бараг л шүдээ хүртэл зэвсэглэсэн, хиймэл дүр гарсан. Үйл явдал ч төдий сонирхол татаж чадаагүй, энэ байдлыг нь жүжигчдийн бүрэлдэхүүн ч авраагүй юм.

“Thor: The Dark World” – эхний ангиудын бүх дутагдлыг өвлөж авсан өөрийн гэсэн онцгой шинжгүй: үйл явдал давтагдсан, Локи ч дэлгэц дээр гарах нь бага байв. Сүүлчийн байр эзлэх нь аргагүй.

 

19. “Captain Marvel”, 2019

IMDB — 71 / Rotten Tomatoes — 70,5

© Captain Marvel / Marvel Studios

Энэ кино яагаад ийм доогуур байранд орсон бэ гэхээр өмнөх анги шигээ бас л дүрүүдээ танилцуулсаар байгаад дууссан. Тэгээд ч Бри Ларсоны жүжиглэлт үзэгч болгонд таалагдаагүй, нисгэгч эмэгтэй хүн ямар байх ёстойг түүнд олон л хүн анхааруулж хэлсэн болов уу: хурц, шийдэмгий, тэвчээртэй…

Гэхдээ нэг сайшаалтай зүйл бий, тэр бол муур, дуу хөгжим.

 

18. “Iron Man II”, 2010

IMDB — 70 / Rotten Tomatoes — 72

© Iron Man 2 / Marvel Studios

Төмөр хүн хэнийг ч сэтгэл хангалуун байлгадаггүй – хурц ширүүн бас ааштай хүн шүү дээ. Харин хоёрдугаар анги дээрээ сул дорой хүн болчихдог: хорон муу санаатай гэхээр үгүй ч юм шиг, үйл явдал нь давтагдсан тул уйтгартай. Тони Старк ч гэрэлтэж чадахгүй, энэ нь ч шалтгаантай байсан байх л даа. Ганц хоёр тусгай эффект харин үзүүштэй, жишээ нь уралдааны зам дээрх хэсэг байна.

 

17. “Captain America: The First Avenger”, 2011

IMDB — 69 / Rotten Tomatoes — 77

© Captain America: The First Avenger / Marvel Studios

Ахмад Америктай бас л нөгөө Тортой адил түүх давтагдсан гэж хэлж болно. Гэхдээ л Стив Рожерсийн эргэн тойронд болж буй үйл явдал онц сонирхолтой тул үзэгчдийг уйдаахгүй. Тиймээс анхны ангийг заавал үзэх ёстой: Хоёрдугаар дайны уур амьсгалыг бодитоор гаргаж чадсан, бодит гэмээр үйл явдлууд гарна, наргианууд ч хөгжилтэй. Пегги Картер гээд жүжигчдийн бүрэлдэхүүнийг ч дээгүүр үнэлмээр. Хөөрхий Улаан Яст мэлхий л өрөвдмөөр: түүнд илүү их анхаарал хандуулах ёстой байсан юм даа.

 

16. “Thor”, 2011

IMDB — 70 / Rotten Tomatoes — 76,5

© Thor / Marvel Studios

Торын тухай анхны кино илүү шилдэг гэж хэлж болно.

 

15. “Iron Man 3”, 2013

IMDB — 72 / Rotten Tomatoes — 79

© Iron Man 3 / Marvel Studios

“Төмөр хүн”-ий анхны анги маш их өндөр хүлээлт үүсгэсэн. Дараа дараагийн ангиудад нэг л давтагдах асуудлуудыг нөгөө л арга барилаараа шийдэж байгаа нь уйтгартай санагдаад байгаа юм. Кинон дээр гарах алдаанууд ч нэмэгдсэн, жишээ нь маш их техникийн алдаанууд харагдана. Дайснууд нь нэг л өөдгүй, сул дорой, угтаа бол комикс дээрээ ямар аймшгийн хорон байдаг билээ дээ.

 

14. “Avengers: Age of Ultron”, 2015

IMDB — 74 / Rotten Tomatoes — 79

© Avengers: Age of Ultron / Marvel Studios

Marvel-ийн гаргадаг уламжлалт алдаа – цуврал комикс барьж аваад л түүхийг үргэлжлүүлээд л, тэгсэн мөртлөө үйл явдал нь хоорондоо ямар ч логик уялдаа холбоо байхгүй. Тийм ч учраас тус киноны үйл явдал дундуураа тасарсан мэт харагдана: дайчин баатрууд нь муухан, яриа хөөрөө сул. Гэхдээ хөөрхий кино найруулагчид уран бүтээлээ сайжруулах гэсэн оролдлого ганц хоёр харагдана, бүхэлдээ бол муухан дүн авна.

Энэ анги нь эхнийхээ хэсгээс доогуур үнэлгээ авна.

 

13. “Ant-Man and The Wasp”, 2018

IMDB — 71 / Rotten Tomatoes — 82,5

© Ant-Man and the Wasp / Marvel Studios

Киноноос хамгийн их сэтгэлд үлдсэн хэсэг – бүх бичиг дууссаны дараа гардаг. Киногоор өгөхийг оролдсон зорилго, санаа нь харин ч ёстой төгсгөлдөө бүтэн гарч чадсан шүү. Бусдаар бол эхний ангиасаа сул болсон: дайсан нь хүчин мөхөс, Эйва нэг л газраа олоогүй мэт, бодит байдал нь нэг л үнэмшилгүй. Харин хэмжээг нь өөрчилсөн зарим нэг хэсгүүдийг өндрөөр үнэлэх хэрэгтэй.

 

12. “Ant-Man”, 2015

IMDB — 73 / Rotten Tomatoes — 84

© Ant-Man / Marvel Studios

Скотт Лэн эхнээсээ л Marvel-ийн бусад баатруудаас ялгарна: хэдий сайн санаатай ч муу үйлдэл хийснийхээ төлөө шоронд сууж байгаа, удаан ажил олж чадахгүй байгаа бас салсан, хөөрхөн охины эцэг. Төсөөлж байснаас муу кино болсон, амжилттай наргиан ч энэ киног аварч чадаагүй. Майкл Дуглас, Эванжелин Лилли тоглосон ч олигтой амилаагүй. Яг л нэг дундаж кино.

 

11. “Black Panther”, 2018

IMDB — 77 / Rotten Tomatoes — 88

© Black Panther / Marvel Studios

Уг кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан (Rotten Tomatoes дээр 97%), дээрээс нь олон тооны шагнал авсан, гэхдээ үзэгчдийн үнэлгээгээр шилдэг аравт ч багтаж чадаагүй юм. Үүний шалтгааныг бид дараах байдлаар тайлбарлаж байна: үзэгчдийн хүлээлтэд хүрсэнгүй, Marvel-ийн байдаг л нэг тулаантай кино, бараг л бараан уянгын кино гэж хэлж болохоор. Жүжигчдийн бүрэлдэхүүнд одод тун бага – Marvel-ийн бусад киноны бүрэлдэхүүнтэй харьцуулахад шүү дээ. Гэхдээ супер баатартай кино гэдэг утгаараа үзэж болохоор бүтээл болсон.

 

10. “Guardians of the Galaxy Vol. 2”, 2017

IMDB — 77 / Rotten Tomatoes — 85

© Guardians of the Galaxy Vol. 2 / Marvel Studios

Хэдэн зуун удаа давтан хэлэх “Би бол Грут” гэдэг үг хэдий инээд хүргэж байгаа ч гэлээ анхных шигээ хүлээж авахгүй байна аа. Яг ийм чиг хандлагаар кинонд ч хандаж байна: эхний анги дээрээ бүгдийг нь ашиглачихсан юм хэрнээ дараа дараагийнх дээрээ давтаад л…

 

9. “Doctor Strange”, 2016

IMDB — 75 / Rotten Tomatoes — 87,5

© Doctor Strange / Marvel Studios

Биширмээр тусгай эффектүүд, мундаг баатар, дайснууд нь ч хүчтэй – энэ бүгд тус кинонд бий. Гэхдээ доктор өөрөө Тони Старк болон BBC-ийн олон ангит киноны Шерлокын холимог гэмээр. “Inception” киноны тусгай эффектийг эндээс харна, тэгэхээр нэг их хүчтэй сонирхол татахгүй, заримдаа дайсан нь юу хийж яваа юм бол гэсэн бодол төрнө. Тэгэхээр “Doctor Strange” өөрийнхөө авах ёстой үнэлгээг л авсан: үйл явдал илүү сонирхолтой байж болох байлаа.

 

8. “Spider-Man: Homecoming”, 2017

IMDB — 75 / Rotten Tomatoes — 90

© Spider-Man: Homecoming / Marvel Studios

Энэ кинон дээр гарч байгаа дүр зургийг бид хэдэн мянган удаа үзсэн: Нью-Йорк бас дахин Нью-Йорк, сургууль, гудамж, онцгой зүйл юу ч байхгүй. Хоёрдугаар зэрэглэлийн жүжигчид нь анхаарал татахгүй. Үйл явдал ч танил, бидэнд дахиад л Питер Паркерийг танилцуулна, гэхдээ энэ удаад аалзанд хатгуулаагүй.

Тэгээд үзэгчдийг юугаараа байлдан дагуулчих нь энэ вэ? Бүхэлдээ өөрчлөгдөж чадсан, дайсан нь маш хүчтэй, гол дүрүүд нь дур булаам.

 

7. “Captain America: Civil War”, 2016

IMDB — 78 / Rotten Tomatoes — 90

© Captain America: Civil War / Marvel Studios

Супер баатруудын уянгын кино – товчхон тодорхойл гэвэл ийм. Кино зохиолчид чадлаараа ажилласан: баатруудын санаа тодорхой – сэтгэл хөдөлгөм, харин үйл явдал “но”-той, төгсгөл нь тусгай эффект дутагдсан ч гэлээ бас догдлуулна аа.

 

6. “Thor: Ragnarok”, 2017

IMDB — 79 / Rotten Tomatoes — 89,5

© Thor: Ragnarok / Marvel Studios

Киноны турш үргэлжлэх наргианаас сүүлдээ залхана, өмнөх ангиудын өнгө төрх ч мэдрэгдэнэ.

Тор энэ удаад илүү амьд болсон, үнэн худлаа хуурч мэхлэх гэж оролдоно, урьд нь нэг л шулуун байсан. Төгсгөлийг нь бас дурдах хэрэгтэй, төсөөлж байгаагүйгээр дуусна: кино зохиолчид энэ удаад уламжлалт хэпи –эндээс татгалзаж, үнэндээ энэ нь киног аварсан. Бас нэг сайшаалтай зүйл гэвэл: Led Zeppelin!

 

5. “Captain America: The Winter Soldier”, 2014

IMDB — 78 / Rotten Tomatoes — 91

© Captain America: The Winter Soldier / Marvel Studios

Олон хүнд уйтгартай, сунжирсан бас уялдаа холбоогүй санагдана. Түүх үргэлжилж байхад гэнэтийн зүйл ундарсаар л – зарим нэг үе дээр нь юу болсныг нь ойлгохын тулд ухраах ч шаардлага гарна. Комиксийг сонирхолтой дэлгэцийн бүтээл болгож чадсан учраас айргийн тавд оруулах нь зүйтэй.

 

4. “Iron Man”, 2008

IMDB — 79 / Rotten Tomatoes — 92

© Iron Man / Marvel Studios

Marvel-ийн хамгийн анхны амжилттай бүтээл гэж хэлэхэд буруудахгүй. Энэ киноны тухай дандаа сайн сайхан зүйл яригддаг: дур булаам бас өөртөө итгэлтэй гол дүрийн баатар, хоёрдугаар зэрэглэлийн дүрүүд  ч сэтгэлд бууж үлдсэн, сонирхол татахуйц үйл явдал – хоорондоо уялдаа холбоотой, тулаан зэрэг нь эффект сайтай.

 

3. “Guardians of the Galaxy”, 2014

IMDB — 81 / Rotten Tomatoes — 91,5

© Guardians of the Galaxy / Marvel Studios

Шинэлэг санаагаар хийсэн нь олонд таалагдсан. Тийм ээ, урьд нь бид дандаа л сайхан санаатай үлгэр жишээ баатрууд үзэж байлаа, харин энэ удаад дандаа муу баатрууд – тэднийг өөрснийх нь хүсэл зоригоос эсрэг явахад хүргэсэн. Стандарт бусаар хийсэн бүтээл учраас өдий зэргийн үнэлгээ авч чаджээ.

 

2. “The Avengers”, 2012

IMDB — 81 / Rotten Tomatoes — 91,5

© The Avengers / Marvel Studios

“Iron Man” кино нь ганц баатартай бол энд олон баатруудыг нэгтгэсэн. Тэдний хоорондын харилцааны нууцыг үнэмшилтэйгээр дэлгэж чадсан, уялдаа холбоо сайтай, ер нь кино зохиолд алдаа мадаг байхгүй гэж дүгнэж болно. Нэг л амьсгаагаар үзэх кино мөнөөс мөн.

 

1. “Avengers: Infinity War”, 2018

IMDB — 85 / Rotten Tomatoes — 88

© Avengers: Infinity War / Marvel Studios

Тийм ээ, бидний хувьд энэхүү үнэлгээтэй санал нийлж байгаа. Хүчтэй, бүүдгэр, сонирхолтой – бүх зүйл нь төгс. Баатрууд нь өөрийн зан аашиндаа тохирсон, өмнөх ангиудын үйл явдлын зангилаа уялдаа холбоотойгоор тайлагдсан, элдэв алдаанууд ч нүдэнд өртөөгүй.

Marvel-ийн ямар кино танд хамгийн их таалагддаг вэ?

60
ТэнэглэлТэнэглэл
20
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. MaMba Haymaker

    MaMba Haymaker

    2019/03/26 at 12:20

    orchuulsiimuu esvel tanai sited mergejliin kino analist bdiimuu. dc giin fan ch yumuu uur cuvraliin neg fan bichciin yum shig zdu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *