Хүнсний бүтээгдэхүүнээ муутгаж хаялгүйгээр шинээр нь хадгалах 15 энгийн арга

0

Дэлгүүрээс хүнсээ цуглуулж байна гээд бид тэргээ дүүргэдэг, хөргөгчиндөө бүгдийг нь өрж тавьчихаад хэд хоногийн дараа ихэнхийг нь гаргаж хаяхаас өөр аргагүй болох тохиолдол бий. Яагаад гэвэл идэж амжаагүй байтал муудчихлаа гэнэ. Үүний гол шалтгаан буруу хадгалалттай холбоотой гэдгийг та мэдэх үү? Бид ч гэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн шинээр нь хадгалахыг мэдмээр санагдлаа. Хэд хэдэн энгийн аргуудыг олж мэдсэнээ тантай хуваалцах гэж байна.

  • Сонгиноос ялгарах чийг зарим нэг хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд нөлөөлж болох юм. Сонгинотой цуг байгаа хүнс мөөгөнцөртөх эсвэл таагүй урвал явагдаж мууддаг. Ялангуяа төмсөнд их нөлөөлдөг. Харин алим төмстэй сайхан зохицох ажээ. Төмсийг хуурай газар (хөргөгчинд биш) хадгалаарай, хажууд нь хэдэн алим тавьж болно: төмсний хадгалах хугацааг уртасгаж хурдан муутгахгүй.
© Depositphotos © Depositphotos
  • Хэрчсэн редиск, лууван эсвэл цоохор майлзыг устай саванд хийвэл шинээрээ бас шаржигнуур чанараа алдахгүй хадгалагдана. Хөргөгчинд хийгээрэй. Гэхдээ энэ аргыг байнга ашиглаад байх хэрэггүй: усанд хийсэн ногоог хоёроос илүү хоног хадгалахгүй байх хэрэгтэй, мөн усыг нь нэг хонуулаад л солино.
  • Өөрөө хийсэн эсвэл худалдааны жигнэмэг хурдан хатах гээд байдаг. Жигнэмэгний өөрийн зөөлөн амт чанарыг хадгалахын тулд цагаан талх эсвэл алимтай цуг саванд хийгээрэй.
  • Луувангийн ногоон навчийг нь авалгүй хадгалж байгаа бол ногооны амин дэм, шим тэжээл хадгалагдаж үлдэнэ гэж бодсоны хэрэггүй. Мөн хүрэн манжин, шар манжин, редиск зэрэг ногоонд хамаарна. Тиймээс эдгээр ногооны дээд хэсгийн ногоон навчийг нь заавал авах хэрэгтэй.
© Depositphotos © Depositphotos
  • Бүх төрлийн гурилыг 6 сар ямар ч айх зүйлгүй хөргөгчинд хадгалж болно. Ингэж хадгалсан гуриланд ямар ч өт үүсэхгүй. Гурилаа тагтай шилэн саванд хийгээд хөргөгчний доод тавиурт тавина. Гурилны хажууд хурц үнэртэй хүнс байгаа эсэхийг анхаараарай.
  • Бүрэн боловсруулаагүй сүү хадгалахаар шийдсэн бол хүсээгүй нянгийн үржлээс зайлсхийхийн тулд бага зэргийн элсэн чихэртэй хөөрүүлээд хадгалаарай.
  • Хөлдөөгчинд хадгалж байгаа зайрмагийг чулуу шиг хатуу болгохгүйн тулд гялгар уутанд хийгээрэй. Ингэж хадгалсан зайрмаг анхны чанараа алдахгүй.
  • Лавр-ын навч нь гурил, будаа болон гоймонд өт үүсэхээс хамгаална. Хэдхэн ширхэг лаврын навчийг дээрх бүтээгдэхүүнтэй хамт саванд хийгээрэй.
© Depositphotos © Depositphotos
  • Авокадогийн гуакамол, харамсалтай нь анхилуун үнэр болон хурц ногоон өнгөө амархан алдаж бор өнгөтэй болчих гээд байдаг. Энэхүү таагүй өөрчлөлтөөс зайлсхийхийн тулд үлдэгдэл гуакомалийг тавагнаас хоол хадгалах тусгай саванд хийгээд дээрээс нь бага зэргийн устай хадгална. Ус нь гуакомалийг муутгахаас хамгаалах давхарга болж өгөх ажээ. Идэхээсээ өмнө усыг нь асгаад л болоо.

 

 

  • Алимыг тусад нь гялгар уутанд эсвэл тагтай саванд хийж хөргөгчинд хадгалбал хажууд нь байгаа хүнсний бүтээгдэхүүн илүү удаан шинээрээ байна. Алимнаас ялгарах этилен нь төмснөөс бусад бүх хүнсний бүтээгдэхүүнийг богино хугацаанд муутгадаг.
  • Авокадо–г муутгахгүйгээр жигд болгохыг хүсэж байвал хөргөгчинд хийх хэрэггүй. Тасалгааны хэм илүү тохиромжтой, хажууд нь хэрчсэн шинэхэн сонгино тавьж болно. Сонгинод агуулагдах сера бодис халуун орны жимсийг удаан хадгалагдахад туслана.
© Depositphotos
  • Алимыг удаан хадгалахын тулд муудсан алимыг нь л түүгээд авчих. Цохигдож зөөлөрсөн алим илүү их этилен ялгаруулдаг бөгөөд үргэлжлүүлэн муудсаар л байна. Тиймээс бусад алимыг аврахын тулд бушуухан ялгаж авсан нь дээр.
  • Бүтэн нимбэг-ийг устай саванд хийвэл шүүслэг, шинээрээ удаан хадгалагдана. Ус нь жимсний хальсыг чийгшүүлж хатахаас хамгаалдаг байна.
  • Хөргөгч – самар болон төрөл бүрийн үр хадгалж болох цорын ганц газар. Самар үнэхээр хөргөгчинд удаан хадгалагддаг гэнэ. Харин оливын тосыг тасалгааны хэмд байлгах нь зөв, эс бөгөөс хөргөгчинд хийхээр нэг хөлдөөд л, нэг хайлаад л чанар нь алдагдаж эхэлнэ.
© Depositphotos © Depositphotos
  • Цагаан гааг хатаахгүй, шим тэжээлтэй удаан хадгалахыг хүсэж байвал хальсалж хэрчээд хөлдөөгчинд хийгээрэй.

Та хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарал хандуулдаг уу? Эсвэл танд өөрийн гэсэн арга байдаг уу?

15
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/04/09 at 16:15

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *