Кофены шаарыг гоо сайхан болон ахуй амьдралдаа ашиглаж болох 6 арга. Хогийн сав руу хаях гэж яарсны хэрэггүй!

0

Кофе – бүхэл бүтэн соёл дагуулсан сайхан ундаа. Өглөө босоод аяга халуун кофе уудаггүй хүн ховор биз ээ. Ялангуяа муухан нойртой хоносны өглөө ажил төрлөө амжуулах эрч хүчтэй байхын тулд яаран кофе ууна. Зарим нэг нь найруулдаг кофе уухыг хүсэх бол, харин кофены үнэнч дурлагчид уусгадаг кофе уухгүй зөвхөн үнэр, амтаа бүрэн хадгалж чадсан чанадаг кофе уух хүсэлтэй. Кофе уусны дараа кофены шаар үлдэж шууд л хогийн сав руу явдаг. Хаягдал болсон кофены шаарыг хэрхэн ашиглах талаар та бүхэндээ хүргэхээр шийдлээ, байгалийн нөөцийг бид бүрэн ашиглаж сурах нь зөв. Уг бүтээгдэхүүнээр бид ахуйн зориулалттай химийн бодисыг орлуулж болно, бас үнэр дарагч, тэр ч бүү хэл скраб болгон ашиглах ч боломжтой.

© DepositPhotos

 

Кофены скраб

Кофены жижиг ширхэгүүд нь арьсанд иллэг болж өгнө, асуудалтай хэсгүүдийн цусан хангамжийг сайжруулдаг. Кофены шааранд агуулагдах кофеин нь коллагены ялгаруулалтыг идэвхжүүлж арьсыг илүү толигор, зөөлөн болгох ажээ. Хортой бодисыг гадагшлуулах, хаван бууруулах, бодисын солилцоог идэвхжүүлэх, мөн судас тэлэх үйлчилгээ үзүүлнэ. Тиймээс кофены скраб бидэнд маш их ашиг тустай. Кофены орцтой маш олон төрлийн скраб байдаг. Энэ удаад та бүхэндээ кофе-давсны скрабыг санал болгоё. Давс ч мөн адил арьсыг үр дүнтэй цэвэрлэдэг билээ.

© DepositPhotos

Орц:

  • 2 х.х кофены шаар
  • 2 х.х жижиг ширхэгтэй далайн давс (том ширхэгтэй нь арьсыг гэмтээж болзошгүй)
  • 1 х.х тос (оливын эсвэл кастровынх)
  • 3 дусал дурын эфирийн тос

Бэлдэх арга:

1. Кофе, давсаа холино.

© DepositPhotos

2. Тосоо нэмээд сайтар хутгаж хэдэн минут амраана, давсны талст бага зэрэг уусаг.

3. Бэлэн болсон скрабыг арьсанд түрхэж зөөлөн иллэг хийнэ.

Кофе-давсны бэлдмэлийг зөвхөн скраб байдлаар ч ашиглахгүй, мөн целлюлитийн эсрэг бигнүүр болгон ашиглаж болно. Кофены шаарыг өөр бусад зориулалтаар мөн ашиглах боломжтой.

 

 

Кофены шаарыг хэрхэн ашиглах вэ?

1. Угаалтуур цэвэрлэх

Зэвэрдэггүй угаалтуурыг цэвэрлэхэд төвөгтэй байдаг. Хэрвээ бага зэргийн кофены шаар цацаад хэдэн дусал аяга таваг угаадаг шингэн бодис дусааж бохирдол, тосыг амархан цэвэрлэж болно. Энэ л бодисоор шарах шүүгээний хавтан, хоолны сав, хайруулын таваг зэргийг мөн цэвэрлэх боломжтой.

© DepositPhotos

 

2. Агаар цэвэрлэх

Хуванцар саванд кофены шаар, содыг адил хэмжээгээр хийнэ. Энэ хоёр зүйл гадны эвгүй үнэрийг өөртөө шингээхийн зэрэгцээ кофены зөөлөн үнэрийг ялгаруулдаг. Ялангуяа хөргөгчний эвгүй үнэрийг дарахад өндөр үр дүнтэй.

 

3. Хортон шавьжны эсрэг бодис

Шумуул, дэнгийн эрвээхийнээс хамгаалахгүй нь мэдээж. Цэцэг, ногоогоо кофены шаартай усаар шүршвэл ургамалд халтай жижиг хортон шавьж, ялаанаас хамгаалж чадна

© DepositPhotos

 

4. Загасчдад хэрэг болно

Кофены шаар чийгийн улааныг өөртөө татдаг: хөрсөнд цацаад хэсэг харахад загас барих өгөөш бэлэн байх вий.

 

5. Гар цэвэрлэх

Гар шороо эсвэл машины тос болоход амархан цэвэрлэж чаддаггүй. Хэрвээ гэрт бэлэн кофены шаар байвал хэдэн дусал аяга таваг угаадаг бодис, нимбэгийн шүүстэй хольж гараа цэвэрлээрэй.

© DepositPhotos

Кофены тусламжтайгаар нүдний доор үүссэн уутыг арилгаж болдгийг та бүхэндээ урьд нь танилцуулж байсан. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүний үзүүлж чадахгүй байгаа үйлчилгээг кофены шаар үзүүлж чадна.

Кофе – зөвхөн амттай ундаа төдийгүй мөн ахуйн олон асуудлыг шийдэж чадахыг бид мэдэж авлаа. Та кофег үндсэн зориулалтаас нь өөрөөр хэрэглэдэг үү? Энэ тухайгаа бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

4
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *