6 настай хүүгийн гайхалтай хэвлийн булчин, зарим томчууд насаараа хичээгээд ч ийм үр дүнд хүрч чадахгүй дээ

0

Арат Хоссейн 9 сартайгаасаа спортоор хичээллэж эхэлсэн гэдэг. Нэг настайдаа л өөрийн амжилтаараа гайхагдаж байлаа. Гимнастик, воркаут, манеж болон томчуудтай цуг спорт зааланд хичээллэнэ. Хэдхэн жилийн дотор Арат алдаршиж чадсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд хэдэн мянган шүтэн бишрэгчтэй болжээ. Хоссейн хамгаас илүү биеийн хөгжлөө гайхуулах дуртай.

© arat.gym

 

© arat.gym

Арат үнэхээр спортын их авьяастай, энэ бол зүгээр ч нэг магтаалын үг биш. Тэрээр спортын гимнастикаар өндөр амжилтад хүрч чадсан нэгэн. Яг одоогийн байдлаар хүү Ливерпулийн хөл бөмбөгийн академид хичээллэж байгаа, энэ чиглэлээр ч бусдаасаа онцгойрч байгаа ажээ.

 

 

Түүний хүч, авьяас чадал бэлтгэлийн багийханд урам зориг өгнө. Хөл бөмбөгөөс гадна Арат хүчний бэлтгэл сургуулилтаар хичээллэх дуртай, мэдээж өөрийн жинд тохирсон бэлтгэл хийнэ. Мэдээ орсон цагаасаа хойш тэрээр амьдралаа спорттой холбожээ.

© arat.gym

 

© arat.gym

Арат өөртөө маш том зорилго тавиад байгаа юм. Тэр зорилго нь бол хөл бөмбөгийн талбай дээр Роналдо болон Месситэй үзэлцэх. Хүчээ цуглуулж, өсөж том болох л үлдэж байх шиг байна. Хоссейн зорилгодоо хүрэхээр өдөр болгон уйгагүй хичээллэдэг. Хүүгийн эцэг, эх хоёр Иран руугаа буцах төлөвлөгөөгүй байгаа юм. Тэд хүүгийнхээ ирээдүйн амжилтын төлөө Ливерпульд үлдэхээр шийджээ. Арат бодибилдингээр тусгайлан хичээллэдэггүй боловч хэвлийгээ гайхалтай хөгжүүлж чаджээ. Эцэг, эх нь түүнийг шинэ амжилтад хүр гэж шахдаггүй. Арат өөрийнхөө л хүслээр спортоор хичээллэдэг ажээ.

5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *