Аз жаргалтай хүмүүсийн санаа зовдоггүй 10 зүйл

2

Хэр баргийн юмыг бодол санаандаа хүлээж авахгүй байж л стрессгүй амьдрана. Заримдаа бид дэлхийг нуруундаа үүрч, юм болгоны төлөө санаа зовж, стресдэж өөрсдийгөө зовоодог. Дараах аргуудыг мэдсэнээр та сэтгэлийн дарамт багатай амьдарч чадах юм.

Аз жаргалтай хүмүүсийн санаа зовдоггүй 10 зүйл 1

1. Бусдын юу бодох танд хамаагүй

Өөрийнхөө хүсч байгаагаа л хий. Бусдын юу гэж бодох танд огтхон ч хамаагүй. Өөрийнхөө хэмнэлээр бүжиглэж чимээгүй байхыг хүсч байвал чимээгүй л бай. Эцсийн эцэст энэ бол таны л амьдрал шүү дээ. Бусад хүмүүс дүгнэж, шүүмжлэх дуртай байдаг. Та өөрийнхөө замналаар амьдарч, тэднийг гайхашруул. Бусад хүмүүс таны талаар юу хэлэх бол гэж бодох үедээ энэ бол зөвхөн таны амьдрал, таны сонголт гэдгийг санаарай.

2. Өнгөрсний алдаа

Бид бүгд л амьдралдаа ямар нэгэн хэмжээгээр алдаа гаргадаг нь жам юм. Та алдаа гаргасан ч өөртөө хатуу хандсаны хэрэггүй ээ. Харин үүний оронд өөрийгөө илүү их уучилж сурсан нь дээр байх болно.

3. Бүтэлгүйтэл

Хүн бүр л бүтэлгүйтлээс айдаг. Ер нь явж явж таны бүтэлгүйтэх эсэх нь таны хандлагаас шалтгаалж байдаг ажээ. Хэрэв та төгс биш байгаагаа бүтэлгүйтэл гэж үзэж байгаа бол та мөнхөд өөртөө сэтгэл дундуур амьдарна. Үнэн хэрэгтээ бүтэлгүйтэл бол зүгээр л бууж өгөх юм. Хэрэв та бууж өгөхгүй л бол таны амьдрал урагшилж байна гэсэн үг. Бүтэлгүйтлийг суралцах үйл явц, туршилт хийж, алдаа гаргах үе гэж бодох юм бол таны амьдрал тийм ч хэцүү санагдахгүй.

Аз жаргалтай хүмүүсийн санаа зовдоггүй 10 зүйл 2

4. Байгаа зүйлдээ баярла

Ихэнх хүн байгаа зүйлдээ бус байхгүй зүйлдээ төвлөрөн гутарч суудаг. Ингэх нь ер нь ямар ашигтай юм бэ? Үүний оронд та өөрт байгаа зүйл дээрээ төвлөрвөл таны амьдрал илүү үнэ цэнэтэй санагдаж эхлэх юм. та өөрийнхөө амьдралд байгаа талархаж явдаг зүйлсийг жагсаан бичээрэй. Тэгээд өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээгээрэй.

5. Хэрэв ингэвэл…

Бид болоогүй ирээдүйдээ санаа зовнин өөрсдийгөө тайван байлгадаггүй. Хэн ч ирээдүйгээ урьдчилан таамаглаж чадахгүй бөгөөд тохиолдох магадлал багатай зүйлсийг байнга бодон өөрийгөө тамласны хэрэггүй. Ийм төрлийн зовнил нь таны эрч хүчийг хий дэмий үрэх болно. Хэрэв та одоо ямар нэгэн зүйлийг хийж чадах аваас ирээдүйдээ бүү санаа зов.

6. Тэгэх л юм бол би жаргалтай амьдарна гэсэн бодол

Ийм л юм надад тохиолдвол би ёстой аз жаргалтай амьдарна гэсэн бодол бидний амьдралыг хүлээлтийн байдалд оруулж, аз жаргалгүй болгодог. Өнөөдрөөрөө амьдарч чадахгүй бол та амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг үгүй хийж байгаа хэрэг. Тиймээс өнөөдрөөрөө амьдарч, маргаашийн төлөө санаа бүү зов. Яг одоо л аз жаргалтай байя гэж шийдээрэй. Аз жаргал бол маршрут биш харин аялах арга билээ.

7. Харамсал

Харамсал хэдий амьдралын нэг хэсэг мөн ч гэлээ та өнгөрсөндөө эргэн очоод залруулж чадахгүйгээс хойш харамсаад явах нь утгагүй хэрэг. Та үүнээс ямар нэгэн зүйлийг сурсан бол дараагийн удаа өөр хандлагаар ажиллан, эерэг үр дүнд хүрээрэй. Өнгөрснийг хүлээн зөвшөөрч, цааш урамтай алхах хэрэгтэй шүү.

Аз жаргалтай хүмүүсийн санаа зовдоггүй 10 зүйл 3

8. Тоогдохгүй байх вий гэсэн айдас

Бидний ихэнхэд тоогдохгүй орхигдох вий гэсэн айдас ямар нэгэн хэмжээгээр байдаг. Та айдсаа хэдий чинээ нууна, айдас чинь төдий чинээ ихсэх болно. Та өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж, тухайн үр дүнг хүлээн зөвшөөр. Шал өөр үр дүн гарсан ч сэтгэлээр битгий унаарай. Зоригтой байж, амьдралыг адал явдал гэж хараарай.

9. Нийгэмд зохицох

Бүдүүн, царай муутай, ядуу бол нийгэмтэйгээ зохицохгүй байна гэж юу гэсэн үг юм бэ? Та өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх л юм бол бусдад хүлээн зөвшөөрөгдөх гээд байх шаардлагагүй болно. Мэдээллийн сувгуудаар цацаж буй төгс төгөлдөр байдлыг битгий шүт. Хүн бүр төгс байх албагүй, тийм байх боломж ч үгүй юм. Бид төгс төгөлдөр хүний зургийг харах дуртай ч тэдгээр зургууд жинхэнэ бодит байдал биш байдаг. Өөрийгөө алдаа дутагдал, төгс биш байдалтай нь хайрла. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөөнд хүрэх хаалга.

10. Хангалттай сайн байх

Бид өрсөлдөөнт ертөнцөд амьдарч байна. Хүн бүр эрүүл мэнд, эрдэм боловсролоо сайжруулахыг хүсдэг ба өөрөөсөө үргэлж “Би хангалттай сайн байж чадаж байна уу?” гэж асуудаг. Ер нь хаанахын хэн “Хангалттай сайныг тодорхойлох ном”-ыг биччихсэн юм бэ? Та өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байж чадаж л байгаа бол бусад нь огтхон ч хамаагүй ээ. Бид шаардлагагүй юманд санаа зовж, сэтгэлдээ зовлонг буй болгож байдаг. Дээр дурьдсан 10 зүйлийг байнга санаж, санаа зовдог, стресддэг зүйлсээ багасгаарай.

Аз жаргалтай хүмүүсийн санаа зовдоггүй 10 зүйл 4

44
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/21 at 18:51

    нээрээ л бусдын юу гэх надад ямар хамаатай гэж? ингэчих болов уу тэгчтих болов уу гэсээр би өөөрийн би-гээ гээжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *