Эрүүл үрийн шингэний шинж тэмдэг: эр хүний нөхөн үржихүйг ийнхүү хамгаалж болно

1

Үртэй болохын тулд зарим хосууд уйгагүй хичээдэг… Хүчин чармайлт төдий л үр дүнгээ өгөхгүй байх нь бий. Үүний учир шалтгаан нь үрийн шингэнд байж болох талтай, яагаад гэвэл орчин үеийн эрчүүд маань өвөг дээдсээсээ сул дорой болжээ.

Эрчүүдийн үргүйдэл

Судалгаанаас харахад 70-аад оноос эхлэн эрчүүдийн дунд үргүйдлийн асуудал хурцаар тавигдаж эхэлжээ. Жил ирэх тусам үрийн шингэний хөдөлгөөн багассан гэдэг, ойролцоогоор 0,5%. Үргүйдлийн эрсдэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах вэ? Та бүхэнд шалгарсан аргыг танилцуулахаар бэлдлээ.

1. Спорт хоолны дэглэмийг мартах

Булчингийн масс хурдан нэмэх хоол хүнс нь эрчүүдийн нөхөн үржихүйн системд сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа, орцонд нь гормон агуулсан бол. Эрүүл мэндийнхээ төлөө спортын хоол хүнснээс татгалзсан нь дээр.

2. Мах, далайн гаралтай хоол хүнс их хэрэглэх

Өдөрт ганц зүсэм бекон иддэг эрчүүд эцэг болох боломжоо багасгаж байгааг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Үүнээс гадна, хагас боловсруулсан бүтээгдэхүүн ч нөлөөлнө.

Нөхөн үржихүйн системийг сайжруулахыг хүсэж байгаа бол загасны мах идэхийг зөвлөж байна. Ялангуяа, сагамхай болон палтус загас нь эр хүнийг эрч хүчээр сэлбэдэг ажээ.

3. Бариу дотуур хувцас өмсөхөөс татгалзах

Эр хүний нөхөн үржихүйн бүтцэд бүх шалтгаан оршино. Бэлэг эрхтэн тэр дундаа төмсөг хэвийн ажиллахын тулд зохих хэмд байх хэрэгтэй. Төмсөгний хэм биеийн дулаанаас 3,3 хэмээр бага байна.

Бариу дотуур хувцас нь бэлэг эрхтэний “цаг агаарын хяналт”-ыг алдагдуулна. Хэрвээ та сексийн эрүүл мэндээ бодохыг хүсэж байвал боксер загварын дотоож сонгоорой.

4. Хүнсний хуванцар савнаас татгалзах

Хуванцар сав үйлдвэрлэхэд бисфенол А гэх бодис ашигладаг. Энэ химийн бодисын багахан хэмжээ гэхэд л нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлнө, мөн хүний мэдрэлийн системийг гэмтээдэг байна.

5. Спорт заал явах

Долоо хоногт 15 цагаас багагүй спортоор хичээллэдэг эрчүүдийн үрийн шингэн чанартай байгааг японы эрдэмтэд баталжээ. Биеийн идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй залуучуудын үрийн шингэний хөдөлгөөн 40%-иар бага байв.

6. Биеийн жингээ хянах

Хэвийн хэмжээнээс гажууд бол (хэт их таргалсан эсвэл хэт туранхай ) гормоны тэнцвэрт байдал алдагдсан байж болно. Энэ нь мэдээж үрийн шингэний чанарт шууд нөлөөлнө.

7. Эмэгтэйчүүдэд өгөх өчүүхэн зөвлөгөө

Эрчүүдийн үрийн шингэний эрүүл байдал болон оюун ухаан нь хоорондоо салшгүй холбоотой болохыг Нью-Мексикийн их сургуулийн эрдэмтэд баталжээ.

Чухам эрчүүдийн оюун ухаанаар нь эмэгтэйчүүд хүлээн авдаг. Мөн оюун ухаан саруул хүн төдий чинээ эрүүл биетэй болохыг эрдэмтэд баталсан.

Энэхүү нийтлэл нь хүүхэдтэй болохыг хүсэж буй хосуудад хэрэгтэй болов уу. Тиймээс найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй.

22
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *