ICT EXPO 2017 үзэсгэлэнд СКАЙтел компани цоо шинэ Smart Home багцаа танилцуулж байна

0

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт энэ онд гарсан шилдэг шийдэл, дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг ICT expo 2017 үзэсгэлэн энэ жил 11 дэхь жилдээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн 9-р сарын 15, 16, 17-нд нийт 3 өдөр үргэлжлэн явагдах бөгөөд СКАЙтел компани ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохын хамт СКАЙтел, СКАЙмедиа хослон ашигладаг хэрэглэгчдэд зориулсан гэр бүлээрээ дататай  Smart Home цоо шинэ багцынхаа нээлтийг  хийж байгаа юм.

Энэ жилийн хувьд ICT expo үзэсгэлэн гадаа талбайд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд та бүхнийг манай СКАЙтел пирамид бүүтээр зочлон ирж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын хамт олон сонирхолтой хөгжөөнт уралдаанд оролцож, мөн сугалаанд оролцон азтан болохыг урьж байна.

СКАЙтел ICTexpo – 2017 үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцана уу.

 

ICT EXPO 2017 ҮЗЭСГЭЛЭНГ ТОХИОЛДУУЛАН НЭЭЛТЭЭ ХИЙЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

SMART HOME БАГЦ

SMART HOME БАГЦЫН ТАНИЛЦУУЛГА

Нэгэн гэр бүл болж, ойр дотно харилцааны нарийн шижмээр холбогдон амьдрахын үндсийн үндэс нь нэгэнтэйгээ хуваалцахад оршдог. Амьдралын туршид бид гэр бүл, найз нөхөд, ахан дүүс, ижий аавтайгаа аягатай хоолоо, сууж буй буйдангаа, аз жаргалаа, зовлон гунигаа хүртэл хуваалцан амьдардаг билээ.

Үүний нэгэн жишгээр СКАЙмедиа, СКАЙтелийн үйлчилгээг ашигладаг гэр бүл, найз нөхөд, ээнэг дотно хүмүүс ямар ч нэмэлт төлбөр төлөхгүйгээр НЭГЭН БҮЛ БОЛЖ дугаараа бүртгүүлээд, сар бүр 6GB хүртэл дата хүлээн авч, хоорондоо 0₮-өөр буюу хязгааргүй ярьж, мессеж бичиж, мөн дээрээс нь СКАЙмедиагийн Кино галерей (200 гаруй шилдэг кино бүхий) үйлчилгээг ашиглах боломжтой болсон.

Smart home үйлчилгээний зорилго

Гэр бүлийн гишүүн бүрийн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй дата хэрэглээг хангах зорилготой үйлчилгээ юм. Дата нь харилцаа холбоо, мэдээлэл солилцох хэрэглээний амин чухал хэрэглүүр болсон төдийгүй СКАЙтелийн нийт хэрэглэгчийн 66% нь ухаалаг утас ашиглаж, сард дундажаар 1,6GB дата ашиглаж байгаа юм.

Давуу тал

  • СКАЙмедиа гуравласан үйлчилгээний гэрээн дээр бүртгэлтэй Админ дугаарт 5 хүртэлх СКАЙтелийн дугаар бүртгэж групп үүсгэж ашиглана.
  • Админ болон гишүүн дугаар нь Скайтелийн Урьдчилсан болон Дараа төлбөрт үйлчилгээний дугаар байна.
  • Группт бүртгэлтэй админ болон гишүүн дугаарууд дараах үйлчилгээний эрхүүдийг ашиглана.

Гэр бүлийн яриа, мессеж хязгааргүй

  • Гэр бүлийн гишүүн хоорондоо ХЭЗЭЭ Ч, ХААНА Ч яриа хязгааргүй.
  • Гадаад улсад зорчиж байхдаа IP76 үйлчилгээний дугаараасаа Гэр бүлийн гишүүдтэйгээ 0₮-р ярина.

Гэр бүлийн гишүүн бүрсар бүр ДАТАТАЙ

200+ кинотой КИНО ГАЛЕРЕЙ үйлчилгээ үнэгүй

Smart home-д хэрхэн нэгдэх вэ?

СКАЙтелийн дугаартай СКАЙмедиа үйлчилгээний хэрэглэгч бол дараах түлхүүр үгсээс сонгон тусгай дугаарт үнэ төлбөргүй мессеж илгээгээд Smart home багцдаа гэр бүл, найз нөхдөө бүртгэж, онцгой эрхээ эдэлнэ.

АЧ ХОЛБОГДОЛ- НЭМЭЛТ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛАХ БОЛОМЖ

Энгийн аргаар буюу өөрийн дугаараасаа 555 дугаарт мессеж илгээн гэр бүл, найз нөхдийнхөө дугаарыг бүртгэх төдийд сар бүрийн эрхүүд идэвхжих ба хэрэглэгчийн хувьд энэ багцыг ашиглахын тулд ямар ч нэмэлт төлбөр төлөхгүй.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.