Sens Production-ы “Melt” нэртэй сонирхолтой урлагийн тоглолт Манхэттэнд болжээ [19 фото]

0

Sens Production-ы

Одоогоор Нью-Йорк хотод ажиллаж, амьдарч байгаа Noеmie Lafrance гэгч эмэгтэй нь бүжиг дэглээчээс гадна уран сайхны найруулагч нэгэн. Тэрбээр ашгийн бус урлагийн байгууллага болох Sens Production-ыг үүсгэн байгуулсан ба продакшн нь олон арван сонирхолтой уран бүтээл, түүний дотор буяны тоглолтууд хийж, туурвиж иржээ. Тус продакшны бүтээлийн нэг бол “Melt” хэмээн нэрлэгдсэн урлагийн бүтээл туурвисныгаа Канад, Дани, Бразилын хотуудад мөн 2010 оны 8-р сарын 26-нд Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт тоглосон байна. Найман бүжигчнээс бүрдэх энэ тоглолтын сонирхолтой тал нь бүжигчид бүгд ханан дээр бэхлэгдсэн бяцхан тавцан дээр сууж, тусгайлан бэхлүүлсэн байсан ба хувцас болон биеэ лав тосоор тосолсон явдал байв. Энэхүү бүжиг нь бидэнд бурхнаас заяасан энэ цаг зуурын бие махбодь гэрлэн бие болон хувирах хувирал, аажим уусан алга болдог гэсэн утга санааг харуулахыг зорьсон байжээ. Дашрамд дурдахад Sens Production ирэх 12-р сард дээрх тоглолтын нэрээр нэрлэгдсэн “Melt” нэртэй богино хэмжээний бүжигт киногоо хийж дуусгах ажээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. turuu_designer

    2010/09/04 at 07:10

    het ih hugjil het ih heneerhel etsestee yund hurgej duusah bol???????????? 8-) 8-) 8-) 8-) 8-)

  2. smile_hehe

    2010/09/04 at 08:45

    mmm

  3. Зочин

    2010/09/07 at 10:30

    En echin Installation gedeg 21r zuunii urlag baihgui yu daa.

  4. __________

    2010/09/08 at 17:14

    8-) :-P

  5. tonyjaa

    2010/09/09 at 18:32

    :-) :-)

  6. gamez

    2010/09/16 at 07:32

    HOTtieS ON da WAll

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *