Намар нэгэнт ирж, өвлийн хүйтэн улирал тун удахгүй болох нь ээ. Хувцасны шкафанд өлгөөтэй байгаа хувцасаа өөрчлөх цаг болж. Загварлаг харагдахын тулд өнгөний хослол ямар чухал болохыг бүсгүйчүүд бүгд мэднэ дээ.
Намар цагийн загварын чиг хандлага
Та бүхэндээ намар-өвлийн загварт зонхилох топ 10 өнгийг танилцуулахаар бэлдлээ. Эдгээрээс бүрдсэн хувцсаар шкафаа дүүргээрэй.
Уламжлалт арга барилаараа дизайнерууд зөөлөн, хөнгөн өнгийг санал болгожээ. Ямар өнгө зонхилох бөгөөд хэрхэн хослуулж өмсөхийг сонирхоцгооё.
1. Улаан гренадин
Энэ тод өнгийг анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй. Загварын үзүүлбэр дээр дизайнерууд энэ өнгийг ихээр хэрэглэнэ. Улааны хослол – улаан. Итгэмээргүй байгаа биз? Одоо улаан пальтог улаан туфль, шилэн трикотой өмсөж болно – бүдүүлэг гэж харагдахаас бүү ай.
Энэ намар “улаан гренадин” өнгийг моодны дэлгүүрийн лангуун дээрээс та харах болно, мөн гоо сайхны бүтээгдэхүүнийг мартаж болохгүй. Улаан өнгийн уруулын будаг гайхалтай биш гэж үү?
2. Алтлаг портвейн
Тод томруун, бие даасан өнгө энэ улирал өөрийн өнгө төрхөөр бүсгүйчүүд та бүхнийг гоёх нь ээ. Хар, цагаан, шаргал, ногоон өнгөтэй гайхалтай зохицно. Энэ гоёмсог өнгө намрын ямар ч загварын хувцсыг чимэх ажээ.
3. Балетын шаахай
Цайвар ягаан өнгө – олон бүсгүйчүүдэд таалагддаг. “Балетын шаахай” өнгө – загварлаг, өөрийн сэтгэл санааг илэрхийлэх сайхан боломж. Энэ өнгө нь лилийн өнгөтэй хосолсноор нүүрийг тодруулж эрүүл төрхийг илэрхийлнэ.
Мөн саарал, цагаантай гайхалтай зохицно. Саарал өнгийн даавуу эсвэл гоёл чимэглэлтэй хослуулаарай.
4. Зөөхийн ром
Дулаан, зөөлөн өнгө сонирхдог бол байгалийн цайвар шаргал өнгө танд тохирно.
Өөр бусад өнгийг хослуулах боломжийг та Pantone-оос харна уу.
5. Далайн пион
Намар-өвлийн бас нэгэн гол өнгө бол цэнхэр өнгө. Хамгийн гол нь ямар ч өнгөтэй гайхалтай зохицно.
6. Цэвэр саарал
Цэвэр саарал – сонгодог өнгө бөгөөд этгээд загварыг сонгох дуртай хүнд маш тохиромжтой хослол болж чадна.
Ихэвчлэн ажил хэрэгч загварт тохиромжтой, гэхдээ бага зэргийн үслэг эдлэл эсвэл гялалзсан чимэглэл нэмбэл үдшийн үдэшлэгийн загварыг гаргана.
7. Сүүдэрлэсэн гацуурхан
Энэ өнгө далайн гүнийг санагдуулам, гэхдээ бас мөнхийн ногооноороо байх модны навчийг ч санагдуулна. Сэтгэл сэргээм энэ ногоон өнгө нь гүн цэнхэр өнгийн туяаг агуулжээ.
Энэ баялаг өнгийг үдэшлэгийн даашинз, өдөр тутмын өмд ч болгоно. Өөр өнгө нэмэхийг хүсвэл хус модны өнгөтэй цүнх бариарай.
8. Алтан лайм
Зөөлөн ногоон өнгө болон алтан өнгийн хослол – үнийг “ногоон лайм” гэнэ.
Энэ өнгийн даашинз эсвэл пальто нь үнэхээр намар цагийг санагдуулна. Энэ өнгийн пальто өмсөж байгаа бол доогуур нь жинсэн өмд өмсөөрэй.
9. Марин
Энэ бол далайн өнгө, далайн давалгааны сэнгэнэсэн үнэр, хил хязгааргүй тэнгэрийг санагдуулна. Намар, өвлийн хүйтэнд багахан ч гэсэн халуун дулааныг авч үлдэхийг хүсвэл – “марин” өнгийг өөртөө наагаарай.
10. Намрын агч мод
Энэ бол жинхэнэ намрын өнгө. Дулаахан, зөөлөн өнгө бүсгүйчүүдэд гайхалтай зохино.
Энэ өнгийн свитер, даашинз, пальто гоёмсог харагдана – дээрээс нь сүлжмэл чимэглэл нэмээрэй. Жишээ нь, цүнх, ороолт, малгай зэрэг байж болно. Мөн элэг, арьсан эдлэл гайхалтай харагдуулна шүү.
Зөвлөгөө
Хувцасны шкафаа бидний санал болгож буй эдгээр өнгийн хувцсаар сэлбээрэй. Ирж буй улирлаас үл шалтгаалан өнгөөр наадаж өөртөө баяр хөөрийг бэлэглэцгээе.
ابو نورس الكربلائي
2017/09/16 at 03:51
Hi