Биеэс никотиныг гадагшлуулахад туслах 5 хүнс

2

Тамхи нь зөвхөн татаж байгаа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй байгаль орчин, эргэн тойрныхоо хүмүүст ч сөргөөр нөлөөлнө.

Сүүлийн жилүүдэд хортой зуршлаасаа салах хүсэлтэй хүмүүс их болжээ. Тамхинаас гарах тийм ч амаргүй: тамхиа хаясны дараа хүн аажимдаа абстиненцийн байдалд ордог.

Үүнээс гадна “өчигдөр”-ийн тамхичид эхний өдрөөсөө эхлээд л эрүүл мэнд нь сайжирна гэж ташаа боддог. Биед гарах эерэг өөрчлөлт төдийлөн хурдан мэдрэгдэхгүй.

Яагаад гэвэл никотины хорт бодис удаан жилээр биед хуримтлагдсан байдаг бөгөөд биеэс 6-8 сарын дараа л бүрэн гарч дуусна. Аз болж энэ үйл явцыг хурдлуулж болно, өдөр тутмын хоол хүнсэндээ бидний санал болгож байгаа хүнсийг оруулаарай.

Цитрусын төрөл

Жүрж, нимбэг, мандарин, грейпфрут зэрэг цитрусын төрлийн жимс нь С амин дэмийн өндөр агууламжтай. Уг амин дэм нь бодисын солилцоог идэвхжүүлэхээс гадна цусан хангамжийг сайжруулна, цус болон уушгины хорт бодисыг хурдан гадагшлуулахад туслах ажээ.

“Нарлаг” өнгийн (оранж эсвэл шар) жимс нь тамхинаас гарч байгаа үеийн депрессээс ангижруулдаг байна. Цитрус төрлийн жимсийг зарим нэг нөхцөлд хязгаартай хэрэглэнэ: гэдэс ходоодны өвчлөл эсвэл харшилтай бол болгоомжтой хэрэглээрэй.

 

Киви

Халуун орны уг жимс нь С, А болон Е амин дэм ихээр агуулдаг. Жимсэнд агуулагдах органик хүчил нь бодисын солилцоог идэвхжүүлнэ. Магни ихтэй тул амьсгалын замын үйл ажиллагааг сайжруулах буюу архаг тамхичдын ханиалгыг хөнгөлж өгдөг байна.

Калори багатай тул хоолны дэглэм баримталж байгаа хүмүүст тохиромжтой. Илүүдэл жингээ хасахын зэрэгцээ тамхинаас гарахаар тэмцэж байгаа хүмүүс энэ жимсийг түлхүү хэрэглэнэ. Гэхдээ бөөрний үрэвсэл, цусны даралт багасдаг бол болгоомжтой хэрэглээрэй.

 

Ус

Тамхи нь бие махбодийг шингэний дутагдалд оруулдаг. Тиймээс тамхи ихээр татдаг, хорт муу зуршлаасаа салахаар оролдож байгаа хүмүүс их хэмжээний шингэн уух ёстой.

Ус нь богино хугацаанд хорт бодисыг гадагшлуулдаг. Шээсээр дамжуулан эрдэс бодисоо алдахгүйн тулд өчигдрийн тамхичид рашаан, хатаасан жимсээр хийсэн компот зэрэг давс, төмөр, магни, селен, кали, кальциар баялаг шингэн уух нь чухал.

 

Бууцай

Бид бууцайг тэр болгон хоол хүнсэндээ хэрэглэхгүй байгаа нь харамсалтай. Уг ногоо нь фолийн хүчил буюу В9 амин дэмээр баялаг – мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангаж булчингийн тонусыг дэмжинэ.

Удаан хугацаагаар тамхи татсан хүн В9 амин дэмийн дутагдалд орсон байдгийг архаг тамхичдад дуулгах хэрэгтэй болов уу.

Бууцай бас нэгэн сайн талтай: байнга бууцай иддэг хүн тамхины үнэр, амтыг өөрөөр мэдэрч эхэлдэг байна. Тамхи татах нь таагүй болж хорт муу зуршлаасаа салахад амар болох ажээ.

 

Лууван

Тамхиа хаяж байгаа хүний хувьд луувангийн ашиг тус маш их. А, В, С болон К амин дэмээр баялаг – эдгээр амин дэм нь биеэс хорт бодис гаргах бөгөөд стрессийг багасгана.

Байнга лууван иддэг хүний арьсны өнгө сэргэнэ, энэ нь архаг тамхичдын хувьд маш хэрэгтэй зүйл.

Тамхинаас гарч байгаа хүний хоол хүнс нь тэнцвэртэй байх ёстой бөгөөд хүний биед нэн шаардлагатай эрдэс бодис, микро элементүүд болон амин дэмийг зайлшгүй авч байна. Ялангуяа эхний өдрүүдэд хүнснээс авч байгаа калорийг сайн тооцох хэрэгтэй: тамхи нь хүний хоол идэх дуршлыг бууруулдаг, харин тамхинаас гарах тэр үед хоолны хэмжээг хэтрүүлэн идэж илүүдэл жинд хүргэх талтай.

Хоолны цэсэнд серотонины ялгаруулалтыг идэвхжүүлэх хоол хүнс нэмнэ (хар шоколад, тослог далайн загас, шош), ингэснээр бие махбодь стрессээ даван туулах чадвартай болно. Шингэний хэрэглээнд ч мөн ухамсартайгаар хандана. Өдрийн ажил, амралтаа зохицуулж хорт зуршлаасаа бие, эрүүл мэнддээ бага хохиролтойгоор гараарай.

45
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tsuntsaga Ch

    Tsuntsaga Ch

    2017/09/16 at 22:55

    Bilegee

  2. Buu

    2017/09/17 at 08:57

    Bi garj bgaa 4 honog tatsangui eniig hergelj bhaar yum bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *