Ид шидийн мэт харагдах хөвөгч бонсай мод

0

Япон орны урлагийн нэгэн төрөл болох бонсай модонд маш олон хүн дуртай байдаг. Өөрийн гэсэн гоо зүй, нэр томьёо бүхий 1000 гаруй жилийн түүхтэй, бонсай ургуулах уламжлалын тухай олон зүйлийг дурдахаасаа өмнө хөвөгч бонсай хэмээх өвөрмөц үгийг дурдахаар шийдлээ. Энэ бол Air Bonsai гэж нэрлэгдэж байгаа доорх соронзон сууриныхаа тусламжтайгаар агаарт эргэлдэн хөвдөг бонсай мод юм. Японы Кюшу арлын дизайнеруудын багийнхны энэ бүтээл саяхан Kickstarter дээр эхлүүлсэн аяныхаа үр дүнг хүртсэн байна.

Тийм ч хямдхан биш энэ бонсайг одоогоор нэг ширхгийг нь 200 доллараар худалдан авах боломжтой ч ирэх 8-р сарыг хүртэл илгээмжээр явуулахгүй гэнэ. Дашрамд хэлэхэд Японоос бонсайг экспортоор гаргах нь хууль бус учир японоос өөр орны иргэд өөрийн орноос ургамлаа авах аж. Захиалсан иж бүрдэлд өөрийнхөө бонсайг хэрхэн Air Bonsai болгож хувиргах заавар багтаж байгаа юм байна.Samsung

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *