Холливудын кино ертөнцийн хамгийн алдартай цагдаа нар

0

Холливудын кино ертөнцийн хамгийн алдартай цагдаа нарҮзэгчдийн шимтэн үздэг кино болгонд сайн болон муу талын баатрууд байдаг. Түүний дундаас эйкшн, триллер, гэмт хэргийн сэдэвт олонх кинонд муу залууст тохирох шийтгэлийг хүлээлгэхийн тулд махран зүтгэж байгаа зоригтой, чармайлттай, сайхан сэтгэлтэй цагдаа нар дүрслэгдсэн байдаг ба энд бид Холливудын кино ертөнцийн хамгийн алдартай цагдаа нарын тухай фото мэдээллийг бэлтгэлээ. Дэлхийн сая сая үзэгчдийн хайр талархлыг хүлээсэн киноны цагдаа нартай танилцацгаая.

1971 онд Клинт Иствудын Dirty Harry кинонд бүтээсэн мөрдөгч бол үнэндээ л жинхэнэ шүтээн байсан юм. Мэргэжлийн болон ёс зүйн хил хязгаарын дунд огтхон ч эргэлзэж тээнэгэлздэггүй Харри Каллахан хууль хүнд сурталтнуудад үйлчлэхгүй байгааг тэсвэрлэдэггүй зан чанартай гэдгээрээ үзэгчдэд маш их таалагддаг.
1995 оны Judge Dredd киноны Mega-Cities хэмээх аварга том хотын иргэдийн төлөө ажилладаг Жосеф Дреддийн дүрийг бүтээсэн Сильвестр Сталлонегийн жүжиглэлт маш чадварлаг болж чадсан учир мөн л үзэгчдийн хайртай цагдаа нарын нэгээр нэрлэгджээ.
1992 оны Reservoir Dogs киноны нууцаар ажилладаг цагдаагийн офицер Mr.Orange эцсийн бүлэгт өөртэйгээ адил цагдаагийн бууны суманд амиа алддаг нь үзэгчдийн сэтгэлийг маш ихээр хөндсөн. Mr.Orange-ийн дүрийг Английн жүжигчин Тим Рот бүтээсэн юм.
Жүжигчин Рассел Кроугийн хамгийн шилдэг дүрүүдийн нэг нь 1997 оны L.A. Confidential киноны Bud White билээ. Түүний өөрийн зөв гэдэгт бат итгэлтэй зогсож, тэмцдэг зан чанарт олон үзэгч дуртай.
Америкийн жүжигчин Жин Хэкмен 1971 оны The French Connection кинонд бүтээсэн мөрдөгч James “Popeye” Doyle-ийн дүрээрээ Шилдэг жүжигчин номинациар Оскарын шагнал болон хэд хэдэн кино шагнал хүртэж байсан нь энэ дүрийн илэрхийлэл юм.
Жүжигчин Харви Кейтель 1992 онд Bad Lieutenant кинонд бүтээсэн дэслэгчийн дүр нь өөрөө мансууруулах бодис болон мөрийтэй тоглоомонд донтсон нэгэн байдаг ба муу цагдаагийн дүрийг маш сайн гаргасан.
2008 оны гэр бүлийн инээдмийн кино Beverly Hills Cop кинонд Эдди Мёрфигийн бүтээсэн гол дүрийн баатар Детройтын цагдаа Аксель Фоули нь Беверли Хиллс хотоор аялж, өөрийнх нь шүүн таслах эрх мэдлээс хальсан байсан ч хамаагүй гэмт хэргийг илрүүлдэг. Учир нь энэ хэргийг үйлдсэн этгээд түүний найзын амь насыг хөнөөсөн байдаг.
Лос Анжелесын хоёр залуу цагдаагийн өдөр тутмын ажил, түүний хамтрагчид, найзуудын тухай, өөрсдөөс нь илүү хүчирхэг гэмт хэрэгтнүүдтэй тэмцсэнээр тэдэнд юу тохиолдож байгаа тухай өгүүлдэг 2012 оны End of Watch кино олон хүнд өндөр сэтгэгдэл төрүүлж чадсан бөгөөд гол дүрийн хоёр цагдаагийн дүрд үзэгчид их хайртай.
Нью Йоркын цагдаагийн офицер Жон Макклейн эхнэрийгээ болон бусад хэдэн хүмүүсийн амийг аврахын тулд Германы алан хядагчийн эсрэг тэмцдэг. Шүтээн болсон баатар эр төдийгүй жинхэнэ домог болсон энэ цагдаагийн жүжигчин Брюс Уиллис бүтээжээ.
Лос Анжелесын мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэгч, мөрдөгч Алонзо Харрисын дүр нь жүжигчин Дензел Вашингтонд 74 дэх удаагийн Академийн шагнал гардуулах кино наадмаас Шилдэг жүжигчний шагналыг авчирсан юм.
Цагдаа найзуудын тухай Lethal Weapon эйкшн киноны мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэгч түрүүч Мартин Риггс хосоороо ажиллахыг үзэн яддаг мөн нас бараад удаагүй байгаа эхнэрийнхээ араас явахыг тэсгэлгүй ихээр хүсэж байгаа учраас амиа хорлох талаар ч боддог. Гэхдээ түүний хамтрагч мөн л адил хосоороо ажиллахыг үзэн яддаг Рожер Муртау нар эцэстээ сайн нөхөд болж, Мартин ч амиа хорлох талаар дахин бодохоо болино.
1987 оны RoboCop киноны цагдаагийн офицер Алекс Мёрфигийн дүрийг жүжигчин Питер Виллер маш сайн бүтээсэн.
Серфингээр хичээллэдэг тамирчид байж магадгүй банкны дээрэмчдийн бүлгийг илрүүлэх нууц ажиллагааг хийж байгаа Холбооны мөрдөх товчооны мөрдөгч Жонни Юта шаардлагатай бол давалгаан дээгүүр гулгаж, шүхрээр үсэрч, хөл бөмбөг тоглож чаддаг бөгөөд энэ чадварлаг цагдаагийн дүрийг жүжигчин Киану Ривз бүтээжээ.
Хүүхэд байхаасаа л кино урлагт хүч сорьсоор ирсэн жүжигчин Курт Рассел Tombstone хэмээх вестерн кинонд тэтгэвэрт гарсан дэг журам сахиулагч цагдаа Wyatt Earp-ын дүрийг бүтээсэн. Жижигхэн боловч өсөж байгаа уурхайн хот Tombstone руу эрсдэлтэй ажил гүйцэтгэхээр яваа шударга цагдаагийн дүр.
1971 онд цагдаагийн хээл хахууль, авилгын эсрэг мэдүүлэг өгсөн гэдгээрээ маш алдартай Нью Йоркын цагдаагийн офицер Фрэнк Серпикогийн тухай өгүүлсэн Serpico нэртэй кино 1973 онд дэлгэцнээ гарч байсан ба үнэнч шударга энэ цагдаагийн дүрийг нэрт жүжигчин Аль Пачино маш чадварлаг бүтээсэн билээ.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/05 at 09:34

    You ought to be a part of a contest for one of the finest sites online. I will recommend this blog!|
    アグ ブーツ 正規品 http://www.mwhittlephoto.com/

  2. Зочин

    2014/01/13 at 05:42

    Your means of telling everything in this paragraph is genuinely fastidious, every one be able to easily be aware of it, Thanks a lot.|
    ダナー マウンテンライト http://www.pyrla.com/

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *