Таны утсанд нэвтрэхийг оролдсон хүний зургийг авах арга

0

Зарим зүйлс нууц хэвээр байсан нь дээр байдаг. Дийлэнх хүмүүс найз нөхөд, гэр бүлийнхэн нь зөвшөөрөл авалгүй тэдний утсыг оролдоход дургүйцдаг. Утас руу нэвтрэх гэсэн олон удаагийн бүтэлгүйтэл нь утсыг блоклодог ба улмаар зөвхөн цахим хаягын бүртгэлээр утсыг сэргээх шаардлагатай болдог. Мэдээж хэн ч үүнд таатай хандахгүй нь лавтай. Ялангуяа хэн утас оролдож, блоклосныг мэдэх аргагүй учраас дэмий бухимдахаас өөр аргагүй болдог.

Тэгвэл таны зөвшөөрөлгүйгээр утас руу тань нэвтрэхийг оролдсон этгээдийн зургийг хэрхэн авч болох тухай танд дуулгах гэж байна. Энэ маш энгийн арга бөгөөд Андройд утсанд зориулсан “Hidden Eye” үнэгүй аппликэйшнийг утсандаа татаж суулгахад л болно. Энэ аппликэйшнийг суулгаснаар таны утас руу нэвтрэх гэж оролдсон хүн бүрийн зургийг баримтжуулж авна.

Hidden Eye хэрхэн ажилладаг вэ?

Hidden Eye аппликэйшнийг ашиглахад маш амархан. Зурган дээр харагдаж буй шиг голд байрлах OFF товчлуур дээр дараад ACTIVATE буюу идэвхижүүлэх товчлуурыг дарна. Үүний дараа тохирох сонголтуудыг хийнэ. Ингээд л боллоо!

Hidden Eye аппликэйшний ажиллагаа нь мөн л маш энгийн. Таны утсанд нэвтрэх гэж оролдож буй этгээдийн зургийг авч хадгалах ба та View Intrusions буюу нэвтрэх ородлогыг харуулах гэсэн товч дээр дарж өдөр, цаг бүхий мэдээлэлтэй тухайн хүний зургийг харах боломжтой юм.

Таны утсанд нэвтрэхийг оролдсон хүний зургийг авах арга 1

Хэрвээ та эхний сонголтыг чагталсан бол, 3 удаагийн оролдлогын дараа таны утас үндсэн дуудлагын хонхоор дуугарах болно. Хоёр дахь сонголтыг чагталснаар, утас оролдогч этгээдийн зургийг шинэ мэдээний цэснээс харах боломжтой болно. Харин гурав дахь сонголтыг чагталснаар, таныг утсаа нээх үед тухайн хүний зургийг танд шууд харуулах болно.

Таны утсанд нэвтрэхийг оролдсон хүний зургийг авах арга 2

Нэмж хэлэхэд, та Lockwatch гэх мэт ижил төрлийн үнэгүй аппликэйшнийг ашиглаж болно. Хэрвээ та Hidden Eye аппликэйшний илүү олон үйлдлийг ашиглах хүсэлтэй бол дэлгэрэнгүй хувилбарыг нь худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй хувилбарыг ашигласнаар танд зар сурталчилгаа харагдахгүй мөн Андройд утсаа алдсан тохиолдолд байршил илрүүлэгчээр хайж, таны утсыг хулгайлсан хүний зургийг баримтжуулан харуулах болно.

Hidden Eye аппликэйшнийг Google Play Store-с энд дарж татаж авна уу.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tumee Bunjee

    Tumee Bunjee

    2015/06/02 at 19:19

    Iphone d bhguin bhdaa?

  2. Tumee Bunjee

    Tumee Bunjee

    2015/06/02 at 19:19

    Iphone d bhguin bhdaa?

  3. Зочин

    2015/06/03 at 10:22

    Татаж авах гэсэн чинь review нь муу болохоор нь больчихлоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *