
Хэрвээ та хаа нэгтээ бөглүү газар төөрсөн бол амьд үлдэхийн тулд гал асаах хэрэг гарна. Гал асаах олон арга бий, чүдэнз зураад л асааж байвал өөрийгөө азтайд тооц. Эсвэл чулуу хавираад л асааж болно. Гэхдээ энэ бүхэн байхгүй бол яах вэ, шилийг нарны туяанд барьж байгаад гал авалцуулж болох ба гал асаахад бас амар л арга. Өнөөдөр та бүхэнд цаасны өөдөс, савтай усаар хэрхэн гал асаахыг зааж өгөх гэж байна. Усны сав нь ямар ч байж болно, гэхдээ өнгөгүй сав нь илүү үр дүнтэйг бодолцоно бизээ.
Харин шатаах гэж буй цаас нь заавал цагаан байх албагүй. Цагаан өнгө нарны туяаг ойлгодог учир хэвлэмэл, эсвэл дээр нь ямар нэгэн зүйл бичсэн байвал зүгээр. Цаасан дээрээ бага зэрэг хог, үртэс хаявал гал илүү хурдан авалцах магадлалтай.
Усны савны хоолой нь зөөлөн байх хэрэгтэй. Зарим савных хатуу байдаг, мөн зарим нэг гэрэл муу нэвтрүүлдэг элемент агуулсан байдаг, тийм саваар гал асаахад хэцүү.
Цаасны эхний давхарга зоосны хэмжээтэй шатаж эхлэхэд дараагийн давхаргыг нэмж гал авалцах нөхцлийг нэмнэ. Ингээд гал астал цаасны давхаргыг нэмсээр байна.
Энэ аргыг та гэртээ ч туршиж болно. Зүлгэн дээр туршиж үзэх нь илүү үр дүнтэй, мөн аргал байвал бүр сайн (гал ноцоход багахан л нэмэр болно) Гэхдээ аюулгүй байдлаа сайтар хангасны дараа туршиж үзээрэй, учир нь сүүлийн саруудад манай нутагт хичнээн их гал түймэр гарсан билээ.
Хэрхэн гал асаах талаар доорх видеог үзнэ үү








1958.mn
2015/06/03 at 10:10
Сэтгэгдэл *Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Enkhrii Bawyy Bawyy
2015/06/04 at 00:37
Oi kheeriin tuimer ingej gardag baikhaa. Gekhdee arkhnii shilnees…
Зочин
2015/06/04 at 19:02
Тулсан газар зөөлөн хүзүүтэй сав энэ тэр олдохуу
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР
2016/02/28 at 14:53
ЗӨВ ШҮҮ