Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байна вэ?

1

Өнгөрсөн долоо хоногт Ромын Хамба Лам Francis болон сүмийн бусад санваартнууд хүн болгоныг хэрэглээгээ багасгахыг уриалж, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгах тал дээр ухаарах цаг ирснийг анхааруулсан байна.

Оны сүүлээр хэд хэдэн томоохон үйл явдал болно. “Экологи болон Хүн амын Медиа Төв” сангаас хог хаягдлын хэмжээ ихэсч, үүнд тавих хяналтгүйгээс болж бий болоод байгаа сүйрлийг харуулсан зурагнуудыг дэлгэн харуулж байна.

“Энэ асуудал бол хүмүүсийн анхаарлыг татаж байгаа хэдий ч олон нийтийн хэвлэл мэдээллээр гарахгүй байна” гэж тус фондын захирал Missie Thurston хэлжээ.

Бидний өдөр тутмын хэрэглээнээс гарч байгаа хогны хор уршгийг бид тийм ч сайн мэдэхгүй, цэвэр усны сав, телевизор, нөтбүүкийг хаяхад чухам ямар хор уршигтай вэ? Дэлхий даяар өдөрт нэг хүн дунджаар 1,8 кг хог хаядаг гэж бодоход 1960 оноос хойш 60 хувиар хог хаягдлын хэмжээ нэмэгдсэн байна. Энэ хэмжээгээр ч байгаль дэлхийд үзүүлэх муу нөлөө нэмэгдсэн гэсэн үг юм.

Дэлхийн цахилгаан хэрэгслийн хог хаягдлыг Аккра, Гана зэрэг улс руу тээвэрлэдэг. Тус улсын оршин суугчид хаягдал цахилгаан хэрэгслийг эд ангиар нь салгаж дахин ашиглах эд ангийг ялган авах, эсвэл шатаана.

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 1

Мексикийн Мехико хот нь дэлхийн баруун төвийн хамгийн бохирдолтой бүст тооцогддог.

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 2

Энэтхэгийн Шинэ Дэли хотын хогны цэг дээд хэмжээндээ тулсан. Дэли хотын оршин суугчдын тоо 25 саяас хол давсан байна.

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 3

Лос-Анжелос хот хүнээсээ илүү машинтайгаараа алдартай.

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 4

АНУ-ын Калифорнид байрлах Керн голын газрын тос олборлох газар

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 5

Ой мод сэргээх хуучин ойн бүс байсан газар. Орегон мужийн Вилмет үндэсний ой модны хүрээлэн

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 6

Нүүрсний цахилгаан станц, Их Британи

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 7

Норвеги улсын Свалбардад байрлах Зүүн Хойд Газар, дэлхийн цаг уурын дулаарал нь экологид сөргөөр нөлөөлж байна.

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 8

Дэлхийн хамгийн том алмаз эрдэнэ олборлох уурхай, Орос

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 9

Шатаж буй бэлчээрийн газар, Бразилийн Амазон ширэнгэн ой

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 10

Уурхайн цооног, сул элс Канадын өргөн уудам нутагт хаа сайгүй байдаг. Сансраас хүртэл энэхүү дүр зураг харагдана.

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 11

Невада мужийн хаягдал дугуй

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 12

Канадын Ванкувр арал

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 14

Үйлдвэрлэл хэдэн зуун километрээр үргэлжилнэ. Испанийн Алмери

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 13

Сул элс, Канад улсын Алберта

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 15

Хятадын Шар мөрний үнэрээс зугтаах эр

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 17

Бангладеш бол дэлхийн хамгийн их бэлэн хувцас үйлдвэрлэдэг орон.

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 16

Хар Баасан гариг, Айдох, АНУ

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 18

Индонейзийн Жава арал, хаягдал цэвэрлэх дэд бүтэцгүй тул арлын оршин суугчид хог хаягдлаа шууд урсгал ус, голд хаядаг.

Хүн төрөлхтөн бид Эх Дэлхийгээ хэрхэн сүйрүүлж байгааг харуулах 19 зураг 19

Цаг хугацаа өнгөрөх тусам энэ асуудал улам хурцаар яригдах болно. Ирэх 9 дүгээр сард, улс орны тэргүүнүүд уулзаж 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлно. 12 дугаар сард Парис хотод зохиогдох НҮБ-ын хуралдаанаар хог хаягдлын хязгаарыг тогтооно. Иймд, 2015 он бол бидний ирээдүйг тодорхойлох олон үйл явдал тохиох жил юм.

Хүн амын Медиа төв дээрх гэрэл зургууд хүмүүсийг жоохон ч гэсэн ухааруулж, арга хэмжээ авахад түлхэц болох байх гэж найдаж байна. Бид ийм дүр зураг харахгүйн тулд хүн болгон дор бүрнээ ямар нэгэн зүйл хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн ажээ.

13
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Iim um bolood bnaa . Nemj suitguulehgui baih umsan. Yah ve?,

  2. Зочин

    2015/06/06 at 12:53

    nemj suitgehgvi bh ymsan te Tsetsegdelger egchee hehe tegj heleed suitgehgvi baiwal goy shuu amjilt

  3. Зочин

    2015/06/06 at 12:54

    Delhii ugasa 3000 jiliin nanstai ternees omon bid buhen oorsdiigoo ustgna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *