Хамгийн өндөр орлоготой кинонд тоглосон 15 жүжигчин. Даанч тэднийг энэ кинонд тоглосон гэдгээр нь хэн ч танихгүй

2

“Hellboy” киноны гол дүрийн баатрыг бүтээсэн жүжигчнийг та мэдэхгүй гэдэгт барьсан ч болж байна. Эсвэл “Men in Black” киноны кофенд донтсон өтний дууг хэн оруулсныг та мэдэхгүй дээ. Энэ мэт тэр болгон анзаараад байдаггүй жижиг дүрүүд киног илүү сонирхолтой болгодог, зарим нэг тохиолдолд гол дүрийн баатраас ч илүүтэй үүрэг гүйцэтгэх нь бий.

Нүүр царай нь тэр болгон дэлгэцнээ ил гараад байдаггүй жүжигчдийг бид танилцуулахаар бэлдлээ. Тэдний бүтээсэн дүрүүд үнэхээр догь гэдгийг та хүлээн зөвшөөрөх биз ээ.

1. Вун-Вун – “Game of Thrones” – Йен Уайт

© Game of Thrones / Bighead Littlehead, Created Bу, Generator Entertainment, Home Box Office (HBO), Television 360 © Libby Christensen / imdb

Жүжигчний биеийн өндөр 2 м 16 см. Тэр залуу байхдаа өөрийнхөө амьдралыг сагсан бөмбөгтэй холбоно гэж мөрөөддөг байсан бөгөөд хэд хэдэн спорт тэмцээн уралдааны шагналууд ч авч байв. Харин “Game of Thrones” киноны шүтэн бишрэгчид Йенийг Гор дүрээр нь илүү сайн мэднэ: эхнээсээ л тэр энэ дүрийн кастинг орсон байна. Аварга том биетний дүрийг бүтээх зөвшөөрлийг түүнд шууд өгөөгүй гэх бөгөөд өөр бусад дүрүүдийг санал болгожээ. Жишээ нь, Цагаан мөсөн хүнээс эхлээд эцэст нь Вун-Вуныг дүрийг бүтээхийг зөвшөөрчээ.

 

2. Азог Осквернитель – “The Hobbit: An Unexpected Journey” – Ману Беннет

© The Hobbit: An Unexpected Journey / Metro-Goldwyn-Mayer (MGM), New Line Cinema, WingNut Films © imdb

Аймшгийн Азогийн дүрийг бүтээсэн жүжигчин Шинэ Зеландад төржээ, залуу насандаа бүжгээр хичээллэдэг нэгэн байв. 90-ээд оны үед Беннет томоохон сонголт хийхэд хүрчээ: Нью-Йоркийн балетийн сургуульд тэтгэлэгтэй суралцах уу эсвэл Лос-Анжелесийн жүжигчний ангид элсэн суралцах уу?

 

3. Эд – “The Addams Family” – Кристофер Харт

© The Addams Family / Metro-Goldwyn-Mayer (MGM), Orion Pictures, Paramount Pictures, Scott Rudin Productions © Christopher Hart / facebook

Канадын жүжигчин бөгөөд илбичин залуу биегүй гарын дүрийг бүтээж алдаршжээ. Этгээд гэмээр Аддамсын гэр бүлийн “гэрийн тэжээвэр амьтан”-ы дүрийг гайхалтай амилуулсан. Сонирхолтой баримт: Кристофер Харт оюутан байхдаа мөнгө олохын тулд оршуулгын нүх ухдаг байжээ. Магадгүй энэ ажил нь ч далдын гэмээр дүрийг бүтээхэд нь тусалсан байж болох юм.

 

4. Санни робот – “I, Robot” – Алан Тьюдик

© I, Robot / 20th Century Fox Film Corporation © Serenity / Twentieth Century Fox

Гологдсон-робот Саннигийн дүрийг бүтээхэд нь хөдөлгөөний технологийн чадвар эзэмшсэн байсан нь тус болжээ. Дүрдээ бэлдэхийн тулд нэмэлтээр бүжиг, пантомимийн хичээл авч байсан гэдэг. Ингээд программчлагдсан хөдөлгөөнийг яг таг хийж чаддаг болжээ. Хэрвээ та Алланыг нүүр хувиргалтгүйгээр харахыг хүсвэл “Firefly” олон ангит киног (2002) үзэж сонирхоорой – тэрээр сансрын хөлгийн нисгэгчийн дүрийг бүтээсэн байгаа.

 

5. Крок – “Suicide Squad” – Адевале Акиннуойе-Агбаже

© Suicide Squad / Atlas Entertainment, DC Comics, DC Entertainment, Dune Entertainment, Lin Pictures, Warner Bros. Pictures © Steve Carty / imdb

Кинонд дүр бүтээснээс гадна Адевале Акиннуойе-Агбаже эрх зүйн магистр цолтой, хэд хэдэн гадаад хэлийг чөлөөтэй эзэмшсэн (итали хэлнээс эхлээд суахили хэл) нэгэн. Миланд загвар өмсөгч болж анх олны өмнө гарчээ, дараа нь жүжигчний гараагаа амжилттай эхлүүлж чадсан байна.

 

6. Хүн-усны амьтан – “The Shape of Water” – Даг Жонс

© The Shape of Water / Bull Productions, Double Dare You (DDY), Fox Searchlight Pictures © Judson University / flickr

Даг Жонс – найруулагч Гильермо дель Торо-гийн киноны “сахиусан тэнгэр” гэлтэй. Тэрээр тус найруулагчийн бараг бүх кинонд дүр бүтээсэн (тэгээд ихэнх дүр нь хүнд нүүр хувиргалт, будалттай). Жүжигчин болохоосоо өмнө Даг пантомимийн сургуульд сурч байжээ, дараа нь акробатаар хичээллэсэн гэдэг. Эдгээр эрдэм мэдлэг нь түүнийг уян хатан, налархай хөдөлгөөнд сургасан гэж үздэг байна.

 

7. Назгуулуудын удирдагч – “The Lord of the Rings: The Return of the King” – Лоуренс Макор

© The Lord of the Rings: The Fellowship of the Ring / New Line Cinema, The Saul Zaentz Company, WingNut Films © Stefan Servos / de.wikipedia

Макор эхлээд замын барилгачин байсан гэдэг, дараа нь өөрийнхөө хүчийг каскадерт сорихоор шийджээ. Лоуренс өнөөдөр “The Lord of the Rings” болон “The Hobbit” кинонуудынхаа ачаар алдартай жүжигчин болсон. “The Fellowship of the Ring”-д урук-хаягийн дүрийг, харин “The Return of the King” кинонд – бөгжний хүчинд үл сөхрөх Ангмарын дүрийг бүтээжээ. Сүүлийнх нь дүрийг Энди Серкистэй хамт бүтээсэн буюу Энди дууг нь оруулжээ.

 

8. Өт дугаар 4 – “Men in Black II” – Дрю Мэсси

© Men in Black II / Amblin Entertainment, Columbia Pictures Corporation, MacDonald/Parkes Productions © Elko Weaver / imdb

Америкийн хүүхэлдэйн театрын жүжигчин Дрю Мэссийг киноны дүр, зар сурталчилгаа, видео тоглоом зэрэгт дуу оруулахыг их урьдаг ажээ. Түүний дуу хоолойг “Men in Black” киноноос сонсож болно. Харь гаригийн өтийг санаж байна уу – амьдралаа кофегүйгээр төсөөлж чаддаггүй нэг амьтан бий дээ, бас “Твистер” тоглоход байнга бэлэн байж байдаг өт. Эдгээр амьтдын нэг нь Мэсси юм шүү дээ.

 

9. Самаэль, мистер Винк зэрэг мангасууд – “Hellboy” – Брайн Стил

© Hellboy II: The Golden Army / Dark Horse Entertainment, Relativity Media, Universal Pictures © imdb

Жүжигчний биеийн өндөр 2 метр, тийм ч учраас түүнийг мангас зэрэг аймшгийн дүр бүтээхийг байнга урина. Дүр бүтээх болгондоо Брайн маш хүнд костюм өмсөхөд хүргэдэг нь багагүй төвөг уддаг ажээ. Жишээ нь гэхэд л “Hellboy II: The Golden Army” киноны үеэр жүжигчин багагүй жин хасахын зэрэгцээ булчингийн массаа нэмсэн гэдэг. Тэр үед өмсөж байсан баг нь ойролцоогоор 50 кг орчим байжээ. Уг кинонд жүжигчин мистер Винкийн дүрийг бүтээсэн юм.

 

10. Харийнх – “Alien”, 1979 – Болажи Бадежо

© Alien / 20th Century Fox © 20th Century Fox / imdb

Найруулагч Ридли Скот “Alien” киноныхоо гол дүрийг маш санамсаргүй байдлаар олжээ: зураг авалтын багийн нэг гишүүн түүнтэй бааранд нүүр тулж. 2 метрийн өндөртэй, биетэйгээ харьцаа нь зохицоогүй урт гартай бас туранхай Болажи аймшгийн мангасын дүрд яг тохирч байв. Тэр хатуу кастюмыг ямар нэгэн төвөггүй амархан өмсөж чадаж байсан бөгөөд өмссөнийхөө дараа яг л харь гаригаас ирсэн Харийнх шиг харагдаж байв.

 

11. Вогоны флотын удирдагч – “The Hitchhiker’s Guide to the Galaxy” – Ричард Гриффитс

© The Hitchhiker’s Guide to the Galaxy / Everyman Pictures, Hammer & Tongs, Spyglass Entertainment, Touchstone Pictures © Episodes / British Broadcasting Corporation (BBC)

Британийн чадварлаг жүжигчин Ричард Гриффитс бидэнтэй “Harry Potter” киноны Верномын дүрээр илүү танил болсон. Вогон Жельцийн нүүр хувиргалт дор түүнийг байгаа гэдгийг харин тэр болгон мэдэхгүй байх – хүнд сурталтан, яруу найрагт дуртай бас барилгын флотын удирдагч. Чухам энэ л дүр дэлхийн хүн төрөлхтөнд өөрсдийнх нь гариг газарт орсон гэж мэдэгдэнэ.

 

12. Траляля ба Труляля – “Alice in Wonderland” – Мэтт Лукас

© Alice in Wonderland / Roth Films, Team Todd, The Zanuck Company, Walt Disney Pictures © Fresh Off the Boat / Fierce Baby Productions, The Detective Agency, 20th Century Fox Television

Английн хошин шогийн жүжигчин этгээд гэмээр гадаад төрхтэй нэгэн. Мэтт алопеци гэх өвчнөөр шаналдаг бөгөөд 6 настайгаас нь үс (хөмсөг, сормуус бүгд) нь унаж эхэлжээ. Мэтт өөрийн улсад “Little Britain” гэх алдартай шоуг хөтөлдөг, харин дэлхийн үзэгчдэд “Alice in Wonderland” киногоороо танил болсон байна.

 

13. Грут – “Guardians of the Galaxy” – Кристиан Годлевски

© Guardians of the Galaxy / Marvel Enterprises, Marvel Studios Inc., Moving Picture Company © Krystian Godlewski / facebook

Галактикийн модон хамгаалагчийн дүрд Вин Дизель дуу оруулсан. Харин дүрийг нь польшийн жүжигчин Кристиан Годлевски бүтээжээ: тэрээр дүрээ бүтээхийн тулд мөн л хөдөлгөөний технологид суралцах шаардлага гарсан байна.

 

14. Умпа-лумпагийн ардууд – “Charlie and the Chocolate Factory” – Дип Рой

© Charlie and the Chocolate Factory / Warner Bros., A Tim Burton Film, Roadshow Pictures © imdb

Түүний жинхэнэ нэр нь Мохиндер Пурба. Энэтхэг гаралтай британийн жүжигчний биеийн өндөр 1 м 32 см. Тэрээр найруулагч Тим Бертонтой байнга хамтран ажилладаг. Тим Бертоны найруулсан – “Charlie and the Chocolate Factory” кинонд Дип Рой 165 дүрийг бүтээхэд хүрчээ – умпа-лумпагийн бяцхан биет ардууд. Киноны зураг авалтад зориулж тэрээр бүжиг, пилатесийн хичээл нэмэлтээр авсан гэдэг.

 

15. Харри – “Harry And The Hendersons” – Кевин Питер Холл

© Harry and the Hendersons / Amblin Entertainment, DreamWorks, Universal Pictures © Amblin Entertainment / imdb

2 метрийн өндөртэй афроамерик залуу Харри гэх алмасын дүрийг бүтээхийн тулд алмасын арьсанд анх удаа шургасан хүн гэж хэлэхэд буруудахгүй. Кевин Питер Холл 1987 оны богино хэмжээний кинонд алмасын дүрийг бүтээжээ. Харри үзэгчдэд таалагдсан тул уг сэдвээр бүхэл бүтэн адал явдалтай олон ангит кино үргэлжлүүлэн хийхээр шийджээ.

 

Бонус: гурвын гурван жүжигчний бүтээсэн нэг дүр

© Hellboy II: The Golden Army / Dark Horse Entertainment, Relativity Media, Universal Pictures

“Hellboy II: The Golden Army” киноны Доктор Йохан Краусыг санаж байна уу? Тусгай өмсгөлд амьдардаг утаанаас бүрдсэн хүн дүрст доктор байдаг даа?

Түүний хөдөлгөөнийг Жон Александр болон Жеймс Додд гэх британи залуучууд гүйцэтгэсэн байна. Харин дуу хоолойг нь Сет Макфарлейн хийжээ – америкийн жүжигчин, хүүхэлдэйн киноны жүжигчин, хөгжимчин, дуучин. Тэрээр “Family Guy” олон ангит киногоороо олны танил болж чадсан бөгөөд нэгэн зэрэг Питерийн гэр бүлийн өрхийн тэргүүн, Брайн нохой, Стью ухаантай жаал зэрэг олон хүүхэлдэйн кинонд дуу оруулж байжээ.

Эдгээр дүрүүдийн аль нь таны сэтгэлд илүү үлдсэн байна вэ?

13
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Adiya A Diya

    Adiya A Diya

    2019/02/27 at 15:30

    Gcdgv hgfvhhfc oivghcdf iuufvjvcf hbhkcggvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *