Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнүүдийн үндсэн суурь нь шинжлэх ухаан юм

2

Хүний их эмч, Анагаах ухааны доктор (Ph.D), Дэд профессор, хоол зүйч, Herbalife Nutrition компанийн Шим Тэжээлийн Зөвлөлийн гишүүн Александр Мартынчук энэ сарын 20-24-ний өдрүүдэд  Монгол Улсад айлчиллаа.

Тэрбээр энэхүү айлчлалынхаа хүрээнд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, шим тэжээлийн боловсрол олгохоор зорьж ирсэн бөгөөд эрүүл хооллолтын орчин үеийн чиг хандлагын талаар эмч, мэргэжилтнүүдэд сургалт хийсэн юм. Тодруулбал, сургалтын үеэр орчин үеийн хоол зүй, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний талаар ярилцах ба таргалалтын эмчилгээний тухай хэлэлцэж, мэдээлэл солилцож байв.

Доктор Александр Мартынчук Монголд тав дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд тэрбээр Монголд дахин айлчлах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд “Би анх 2014 онд Монгол ирж байсан. Монгол Улсын нөхцөл байдал, хүмүүсийн амьдралын түвшин сайжирсан нь анзаарагдлаа. Монголчуудаас ганц хүсэх зүйл нь бий болж буй шинэ дэлхий ертөнцтэй, орчин үеийн эрүүл хооллолттой хөл нийлүүлэн алхахын тулд дадал зуршлаа өөрчилж, шинэчлээсэй гэж хүсэх байна. Хоол эрүүл байж л хүний сэтгэлзүй эрүүл байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоол хүнс бол хүнд хамгийн хүчтэй нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрүүл, зөв хооллох нь ирээдүй хойч үедээ тусалж байгаа үйлдэл, илрэл шүү дээ. Мөн эрүүл хооллох нь танин мэдэх чадвар, оюуны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Хооллолтын зуршилдаа анхаарахыг л хүсье” гэсэн юм. Мөн эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмждэг Herbalife Nutrition компанийн Бие даасан гишүүдийн клубийн тоо өсч байгаагаас монголчууд эрүүл мэнд, шим тэжээлдээ ихээхэн анхаарал хандуулдаг болж байгааг олж харснаа онцоллоо.

Анагаах ухааны доктор Александр Мартынчук эрүүл урт наслах нууц жорыг маш энгийнээр бидэнд зөвлөгөө болгон хүргэсэн. Хэрвээ та эрүүл, урт удаан наслахыг хүсвэл:

  • Эргэн тойрны хүмүүстээ анхаарал, халамж тавих
  • Эерэг энергитэй хүмүүстэй харилцаж, сайхан мэдрэмж авах
  • Цэвэр ус ууж, цэвэр агаараар амьсгалах
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Хангалттай унтаж амрах
  • Эрүүл, амттай хоол хийж идэхийг зөвлөлөө.

Эрүүл хооллолт гэдэг нь хүний эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй амьдрах боломж олгодог хоол хүнсийг хэлдэг байна.

Тэрбээр “Монголд мэдээж мах нэгдүгээрт тавигддаг. Гэхдээ махны хувьд анхаарах ёстой нэг зүйл нь боловсруулаагүй мах нь боловсруулсан махнаас илүү сайн. Жишээлбэл, чанаж болгосон мах нь утсан махнаасаа илүү чанартай гэсэн үг. Өдөр бүр улаан мах идэхийн оронд долоо хоногтоо нэг удаа идвэл зүгээр. Ерөнхийдөө хоол хүнс энгийн байх тусмаа сайн. Энгийн гэдэг нь боловсруулж гаргасан гурил, будаа гэх зэрэг хүнснээс илүү боловсруулаагүй үр тариа хэрэглэхэд эрүүл мэндэд ач тустай байдаг” тухай сануулсан.

Ходоодны бактерийн талаарх Александр Мартынчукын лекцэд суусан Анагаах ухааны гастроэнтерологийн дурангийн нарийн мэргэжлээр суралцагч Ц.Ганбаатар хэлэхдээ “Өнөөдрийн лекц маш шинэ соргог мэдээллээр дүүрэн байлаа. Ялангуяа хоол боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа болон ажиллах хүмүүст их өгөөжтэй лекц болсон. Орчин үеийн анагаах ухааны цаашдын чиглэл ямар зүгт явж байгааг Украины профессор маань өөрсдийн судалгаанд тулгуурлан мэдээлэл өглөө. Пробиотик буюу гэдэсний эрүүл бактери хүний биед ямар ач тустай, бусад өвчнийг эмчлэхэд хэрхэн ашиглах, энэ бактери дутагдвал ямар өвчин тусах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Хүний бие организм буюу ялангуяа хоол боловсруулдаг нарийн, бүдүүн гэдэс олон төрлийн бактерийг өөртөө агуулдаг. Энэ нь хоол унднаас хэрэгтэй шим тэжээлийг нь шингээж, хэрэггүйг нь боловсруулаад цааш ялгаруулдаг. Өөрөөр хэлбэл, өөрийн биед байгаа бактериуд нь өвчин үүсгэхүйц гаднын биет бактерийг устгаж байдаг бол хэрэгтэйг нь хүлээн авдаг гэсэн үг. Хүмүүс нян, бактерийг хэрэггүй гэж бодож болохгүй. Сайн, муу гэсэн хоёр төрлийн бактери бий. Бактери байж л хүмүүс гадаад орчны нян бактерид өртөхгүйгээр эрүүл амьдардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь эрүүл мэндийн анхан шатны мэдэгдэхүүний нэг” хэмээн сургалтын талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм.

Сүүлийн жилүүдэд эрүүл хооллолтын тухай ярихад Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнүүд зүй ёсоор яригддаг болсон учраас Доктор Александр Мартынчукаас тус бүтээгдэхүүнүүдийн онцлогийг тодруулан асуусан юм. Шим Тэжээлийн Зөвлөлийн гишүүн болох тэрбээр “Herbalife Nutrition бүтээгдэхүүнүүдийн үндсэн суурь нь шинжлэх ухаан юм. Хүмүүст хоол хүнсний ямар хэрэгцээ нь давамгайлж байгааг мэргэжилтнүүд судалж, шинжилдэг. Хүмүүсийн иддэг бүх хоол хүнсийг Herbalife-ийн бүтээгдэхүүнээр орлуулаад байгаа юм биш. Манай компанийн философи бол тухайн хүний хооллолттой холбоотой гол асуудал руу нь чиглэдэг” хэмээн онцлов. Угтаа хэрвээ та жин нэмэхийг эсвэл хасахыг хүсэж байвал Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнүүд хооллолтын хувьд таны хүслээ биелүүлэх гүүр болох боломжтой юм.”

Александр Мартынчук нь Женев (Швейцарь, 2003), Парис (Франц, 2007), Будапешт (Унгар, 2009), Истанбул (Турк, 2011) улсад зохион байгуулагдсан олон улсын гастроэнтерологийн болон таргалалтын эмчилгээний хуралд идэвхтэй оролцож, илтгэл хэлэлцүүлж байв. Мөн орчин үеийн хоол зүй, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний талаар 33 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн. Анагаах ухааны докторын зэрэг 2007 онд горилж, 2010 оноос өнөөг хүртэл “Иммунотермистометри – хүнсний үл зохицлын оношилгооны шинэ чиглэл” сэдэвт докторын ажлаа гүйцэтгэж байна.

Александр Мартынчук хоол зүй, гастроэнтерологич, эмчлэх эрхийн гэрчилгээтэй бөгөөд таргалалтын эмчилгээ, хүнсний бүтээгдэхүүний үл зохицол, харшил, хоол эмчилгээгээр мэргэшжээ. Түүнчлэн 2003 оноос Украины Эрүүл Хооллолтын Анагаах Ухааны Төвийн даргаар, 2007 оноос Анагаах Ухааны Үндэсний Их Сургуулийн Дотрын 1-р тэнхимийн туслах багшаар, 2011 оноос тус тэнхимийн Дэд профессороор ажиллаж байна. Жил бүр зохион байгуулагддаг олон улсын “Эрүүл хооллолтын орчин үеийн чиг хандлага” хурлын шинжлэх ухааны нарийн бичиг, Украин улсын Хоол зүйчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн юм. 2013 оноос Доктор Александр Мартынчук “Herbalife Nutrition” компанийн шим тэжээлийн зөвлөх, 2014 оноос “Herbalife Nutrition”-ийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

12
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.