Таны гэрт аз дагуулж, эерэг энергийг авчрах 10 ургамал

2

Зарим ургамлын хувьд байгалиасаа элбэг дэлбэг байдлыг урин дууддаг бөгөөд гэр эсвэл оффистоо тавихад олон ач тус үзүүлдэг.

Эдгээр ургамлууд эерэг энерги авчирч, гэр дэх бүх сөрөг зүйлсийг хөөх болно. Амар тайван болон тав тухыг танай гэрт бий болгож, сайн сайхан аж төрөхөд тусална.

Фенг Шүйн зарчимд ямар ургамлууд ач тусаа үзүүлдэг болохыг доорх мэдээнээс олж уншаарай.

Фенг Шүй – Эртний Хятадын соёл

Энэхүү Хятадын соёл нь бидний амьдралын “Ying, Yang” буюу эв нэгдэл дээр үндэслэгдэнэ. Барууны улс орнуудад энэ соёл алдартай бөгөөд ихэнх айл өрх уг билэг тэмдгийг гэртээ байрлуулсан байдаг.

Фенг Шүй “Чи” гэх үгийн энергиэр гэр доторх эерэг энергийг бүрдүүлнэ. Фенг Шүйн зарчимд энерги нэг газраа байх ёсгүй гэж үздэг бөгөөд чөлөөтэй, ямар нэгэн саадгүй тойрон эргэлдэж байх нь чухал. Иймд, “Чи” гэх үгийн энерги гэрийн өрөөнүүдийг хооронд нь эерэг энергиэр холбож өгдөг байна. Энэ билэг тэмдэгт өнгө чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн биднийг хүрээлэн буй ургамал, цэцэг ч бас хамаатай. Фенг Шүйн зарчимд орон зайг цэвэрлэх 10 төрлийн ургамлыг гэртээ тарихыг санал болгодог.

Биологич болон Фенг Шүй судлаач, Christine Fageot гэх эрхэм хэлэхдээ: “Ургамлууд Чи гэх үгийн энергийг алсын зайнаас ч гэсэн түгээх эрүүл мэндийн билэг тэмдэг юм.” гэжээ. Нэмж хэлэхэд мөн эдгээр ургамлууд нь “NASA”-ийн зүгээс олон нийтэд танилцуулсан, хор багатай, тамхины утаа, цэвэрлэгээний бодис зэрэгт байдаг формальдегид гэх химийн элементийг найрлагандаа агуулаагүй ургамлуудын тоонд багтдаг байна.

 

Таны гэрийг цэвэрлэж, ариун газар болгох 10 ургамал

1. Энх тайвны лили

Энэ ургамал гэрийг цэвэрлэж, ариун болгоно, яагаад гэвэл гэр доторх хортой хийг багасгах чадалтай. Өрөө эсвэл оффистоо сүүдэр бараадуулж тавих хэрэгтэй бөгөөд эерэг энергийг бий болгож, тайван, намуухан уур амьсгалыг бүрдүүлнэ.

 

2. Далдуу мод

Далдуу мод маш өндөр болж ургадаг, яагаад гэвэл энэ нь өндөр болж ургах тусам, энергийн урсгалыг бүр их чөлөөлдөгтэй нь холбоотой. Нэмээд гэр доторх формальдегидийн хэмжээг бууруулна.

 

3. Розмарин

Та бүхэн розмариныг хоол хүнсэндээ ашигладаг учир сайн мэдэх биз ээ. Гэхдээ энэ гайхалтай ургамлыг гэртээ ч бас ашиглаж болно, тухайлбал хүрээлэн буй орчныг эрүүл болгоно. Нэгэн судалгаагаар энэ ургамал агаар дахь хортой бодисыг багасгахаас гадна шөнө бөх гэгч нь унтаж амрах болон ой санамжийг сайжруулах ач тустай болохыг олж тогтоосон байна.

 

4. Цахирмаа

Цахирмаа цэцэг бол хамгийн үзэсгэлэнтэй цэцэгсийн нэг бөгөөд өвөрмөц онцлогтой. Гоёмсог үнэрийг өөрөөсөө гаргаад зогсохгүй, эерэг энергийг ялгаруулдаг. Та энэ цэцгийг унтлагын өрөөндөө тавих хэрэгтэй бөгөөд шөнийн турш өрөөг хүчилтөрөгчөөр хангах болно.

 

5. Аз дагуулах хулс

Азид энэ ургамал аз болон сайн сайхан зүйлийг авчирна гэж билэгддэг. Энэ ургамлыг сүүдэрт тавьж болохгүй, байгалийн гэрэл маш их шаарддаг тул нар тусах газар тавих ёстой. Түүнчлэн гэртээ шилэн саван дотор бага зэрэг ус хийж байлгах боломжтой.

 

6. Мөнгөний мод

Энэ ургамлыг “мөнгөний мод” гэж нэрлэдэг бөгөөд Фенг Шүйд эд хөрөнгийг билэгддэг байна. Та гэртээ заавал нэг ширхэг мөнгөний мод тарих хэрэгтэй: тэгтлээ их арчилгаа шаардахгүй, тогтмол услахгүй байсан ч гэсэн амьдрах бүрэн чадвартай ургамал.

 

7. Удамбор

Удамбор хүчтэй агаар цэвэршүүлэгч бодис өөрөөсөө ялгаруулж, агаар дахь аммиак болон формальдегид, бензиний хэмжээг бууруулдаг байна.

 

8. Нил цэцэг

Бөөрөнхий дэлбээтэй, зоос шиг цэцэгтэй энэ ургамал Хятадын соёлд эд хөрөнгийн билэг тэмдэг гэгддэг. Тод ягаан өнгийн цэцэг нь энерги болон эд баялгийг зөгнөдөг ажээ.

 

9. Ороонго

Энэ ургамал гэр доторх формальдегидийн хэмжээг бууруулж, хивс болон ханан дээрх жаазтай зургийн хортой бодисыг өөртөө ууршуулж авдаг. Эв нэгдэл, энх тайвныг билэгддэг бөгөөд залуу хосууд гэртээ тарих нь тохиромжтой гэж үздэг.

 

10. Нимбэгний мод

Энэ ургамлыг гал тогоонд тавихад тохиромжтой бөгөөд эд баялгийг дууддаг гэж үздэг байна. Арчлахад амарханаас гадна агаар дахь бохирдлыг багасгаж, гэрийг хүчилтөрөгчөөр хангана.

30
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mjm Minjee Tsogbayar

    Mjm Minjee Tsogbayar

    2019/02/26 at 17:24

    Bulga Tsogbayar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *