2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах ОХУ-ын талаар хүмүүсийн мэдэхгүй 25 сонирхолтой баримт

0

Үнэн хэрэгтээ бид ОХУ-ын талаар юу мэдэх вэ? Жинхэнэ Орос хүмүүс яг ямар байдаг вэ? Тэд юу хийж, хэрхэн хайрлаж, бас юу иддэг юм бол? Яагаад тэд алдартай вэ? Эдгээр болон бусад асуултуудад хариулт болгож ОХУ-ын талаарх сонирхолтой баримтуудыг танилцуулж байна. Үүнийг уншсаны дараа та энэ улсын талаар илүү ихийг мэдэж авах болно.

Мөн та сэтгэгдэл бичих хэсэгт ОХУ-ын талаарх өөрийн мэдэх баримтаа бичиж үлдээгээрэй. Ингээд хамтдаа Оросуудын тухай өгүүлэх 25 баримттай танилцацгаая.

Баримт 1 – Аляскын үнэ

1867 онд АНУ Аляскыг ОХУ-аас 7.2 сая Америк доллараар худалдаж авч байжээ.

 

Баримт 2 – Оросын сахалтнууд

Агуу их Петр хааны эрин үед сахалтай хүмүүсээс нэмэлт татвар авдаг байв.

 

Баримт 3 – Шар айраг уух дур сонирхол

ОХУ-д шар айргийг 2013 он хүртэл архины төрөлд багтаадаггүй байсан.

 

Баримт 4 – Хэмжээ

ОХУ газар нутгийн хэмжээгээрээ /17 сая км2/ Дэлхийн ван гарагаас /16.6 сая км2/ том.

 

Баримт 5 – Цөмийн зэвсгийн тоо

ОХУ дэлхийн өөр аль ч улс оронд байхгүй буюу нийт 8400 цөмийн зэвсэгтэй.

 

Баримт 6 – Тэжээвэр үнэг

1959 оноос хойш Оросын шинжлэх ухаанчид үнэгийг нохойн адилаар тэжээх болсон.

 

Баримт 7 – Алтны эх орон

Оросын хамгийн баян 20 хүний хөрөнгийг нийлүүлбэл, ойролцоогоор 227 тэрбум доллар болох бөгөөд энэ нь Пакистан улсын төсвөөс ч илүү өндөр үзүүлэлт юм.

 

Баримт 8 – Сибирийн хэмжээ

ОХУ-ын газар нутгийн 70%-ийг Сибирь эзэлдэг.

 

Баримт 9 – Орос-Японы дайн

Курилын арлуудын асуудлаас болж, ОХУ болон Япон улсууд Дэлхийн хоёрдугаар дайн төгсөх үед найрамдлын гэрээнд гарын үсэг зураагүй.

 

Баримт 10 – Байгаль нуур

Дэлхийн нийт хөлдөөгүй, цэвэр усны 20%-ийг Байгаль нуур бүрдүүлдэг.

 

Баримт 11 – Ачаалалтай метро

Өдөр бүр 9 сая үйлчлүүлэгчид Орост метрогоор үйлчлүүлдэг. Энэ нь Нью-Йорк болон Лондон хотуудынхаас илүү олон хүн метрогоор үйлчлүүлдэг гэсэн үг юм.

 

Баримт 12 – Шар айрганд донтогсод

Жилд нэг Орос хүн 18 литр алкохолийн төрлийн зүйл уудаг байна.

 

Баримт 13 – Жендерийн тэнцвэргүй байдал

ОХУ-д эрэгтэйчүүдээсээ эмэгтэйчүүд нь 9 саяар илүү байдаг гэнэ.

 

Баримт 14 – Шугам

ОХУ-ын шугам хоолойнууд дэлхийг 6 тойрсонтой тэнцэхүйц урт хэмжээтэй байдаг байна.

 

Баримт 15 – Анхны хиймэл дагуул

ЗХУ тэртээх 1957 онд “Спутник” гэх нэртэй хамгийн анхны хиймэл дагуулыг дэлхийгээс хөөргөж байжээ.

 

Баримт 16 – Наслалт

Орос эрэгтэй хүний дундаж наслалт нь 59 бол, эмэгтэйнх нь 73.

 

Баримт 17 – Сталин цагаач байсан

Сталин 8 нас хүртлээ орос хэл сураагүй бөгөөд түүний ээж нь Гүрж хүн байжээ.

 

Баримт 18 – Цайны цаг

Оросууд Америкчуудтай харьцуулахад жилд 6 дахин их цай уудаг.

 

Баримт 19 – Орхигдсон, нууц хотууд

Орост хамгийн ихдээ 15 нэр усгүй, байршил тодорхойгүй хот газрууд байдаг.

 

Баримт 20 – Газарзүйн байрлал

ОХУ болон АНУ нь хоорондоо 4 км-ийн зайд оршдог байна.

 

Баримт 21 – Тос олборлогч

ОХУ дэлхий дээрх хоёр дахь хамгийн том газрын тос олборлогч улс билээ.

 

Баримт 22 – Хамгийн том МакДоналдс

ОХУ-ын Москва хотод дэлхий дээрх хамгийн том хэмжээтэй МакДоналдсын салбар үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Баримт 23 – Баавгайн донтолт

Орост баавгайнууд тийрэлтэт нисэх онгоцны шатахууныг үнэрлэх дуртай байдаг бөгөөд үнэрлэснийхээ дараа мансуурч, ухаан алддаг байна.

 

Баримт 24 – Өвлийн сэлэлт

Оросууд өвөл харзны усанд нүцгэн ордог.

 

Баримт 25 – Хамгийн алдартай компьютер тоглоом

Компьютер дээр тоглох боломжтой Тетрис тоглоомыг анх Орос залуу Алексей Пажитнов зохион бүтээж байжээ.

3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *