Тэдэнд юу тохиолдох нь энэ вэ? Алдарт жентльменүүдийн өөрчлөлт

0

Эмэгтэйчүүдийн сэтгэлийг булаасан, жинхэнэ жентльмен Колин Ферт гадаад төрхөө өөрчлөн сэтгүүлч болон шүтэн бишрэгчдээ гайхашруулж байна. 2016 оны Каннын кино наадмын үеэр жүжигчин маань нилээд ядрангуй царайтай үзэгдэв (баруун талын зураг). Харин зүүн талын зураг ердөө 2 жилийн өмнө авахуулсан зураг шүү дээ!

Тэдэнд юу тохиолдох нь энэ вэ? Алдарт жентльменүүдийн өөрчлөлт 1

Сүүлийн жилүүдэд хамгийн загварлаг, эршүүд одууд хэрхэн өөрчлөгдсөнийг та бүхэнд хүргэхээр шийдлээ.

Мэттью Макконахи

Жишээ нь “Interstellar” киноны од Мэттью Макконахи.

Тэдэнд юу тохиолдох нь энэ вэ? Алдарт жентльменүүдийн өөрчлөлт 2

Түүний өөрчлөлт өнгөрсөн жилийн “Gold” кинонд тоглохын тулд жин нэмэх шаардлага гарсантай холбоотой аж.

Мэттью Макконахи Кенни Уэллсийн дүрд тоглохдоо.

Тэдэнд юу тохиолдох нь энэ вэ? Алдарт жентльменүүдийн өөрчлөлт 4

Хью Лори

Дөрөв орчим жилийн өмнө доктор Хаус Лос-Анжелест болсон цувралынхаа үдэшлэг дээр гайхалтай костюмтай үзэгджээ (зүүн талын зураг). Харин өнөөдөр Хью Лори танигдахын аргагүй болж өөрчлөгджээ.

Тэдэнд юу тохиолдох нь энэ вэ? Алдарт жентльменүүдийн өөрчлөлт 3

Жонни Депп

Ахмад Jack Sparrow гадаад үзэмжээ хайхралгүй тарган эр болж хувирахаар шийдсэн бололтой.

Тэдэнд юу тохиолдох нь энэ вэ? Алдарт жентльменүүдийн өөрчлөлт 5

Гарик Харламов

Comedy Club-ын оролцогч Гарик Харламов жин нэмж нилээд өөрчлөгджээ. Сүүлийн хоёр жил (охинтой болсноос хойш) түүний гадаад төрх огцом өөрчлөгдсөн нь анзаарагдаж байна.

Гарик Харламов экс эхнэрийн хамт (зүүн), одоо (баруун)

Тэдэнд юу тохиолдох нь энэ вэ? Алдарт жентльменүүдийн өөрчлөлт 6

Жүжигчин маань өөрөө өөрчлөлтөндөө тийм ч их санаа зовохгүй байгаа аж. Харин ч эсрэгээрээ: Instagram дээр өөрийгөө дооглож, илчлэг ихтэй хоол идэж байгаа зургаа хийж, хүмүүсийг хөгжөөж байгаа юм байна.

“Хоолны дэглэм барьж эхэлнэ ээ”

Тэдэнд юу тохиолдох нь энэ вэ? Алдарт жентльменүүдийн өөрчлөлт 11

“Илүү тарган болно оо”

Тэдэнд юу тохиолдох нь энэ вэ? Алдарт жентльменүүдийн өөрчлөлт 12

Хавьер Бардем

Оскарын шагналт Пенелопа Крус буюу түүний эхнэр сүүлийн хоёр жилийн хугацаанд Хавьер Бардемийн гадаад төрхөнд ихээр нөлөөлсөн бололтой. Хавьер Бардем үсээ ургуулж, жин нэмж, өөрийгөө наснаасаа илүү хөгшин харагдуулах болжээ.

Тэдэнд юу тохиолдох нь энэ вэ? Алдарт жентльменүүдийн өөрчлөлт 7

Том Круз

Том Круз танигдахын аргагүй өөрчлөгджээ: тэрээр гоо сайхны мэс засалд орж залуужихыг хүссэн ч бүх зүйл орвонгоороо эргэжээ. Мөнхийн залуу харагдахыг хүссэн жүжигчин маань одоо хөөнгө царайтай хоцорсон нь харамсалтай. Өмнө жил Том Круз ингэж харагдаж байсан байна шүү дээ (зүүн талын зураг).

Тэдэнд юу тохиолдох нь энэ вэ? Алдарт жентльменүүдийн өөрчлөлт 8

Жим Керри

2014 оны намар Жим Лос-Анжелес хотод болж өнгөрсөн “Dumb and Dumber 2” киноны нээлт дээр шар хүрэм, залуу дүр төрхөөрөө папарацциудыг баярлуулж байжээ. Нээлт дууссаны дараа Жим гэртээ ирээд гадаад төрхөндөө өөрчлөлт хийхээр шийдсэн юм болов уу: сахлаа ургуулж, 10-аад жилээр “хөгширчээ”. Үүний дараа түүнд “True Crime” кинонд тоглох урилга ирсэн. Азаар түүний сахал хэрэг болсон гэдэг.

Тэдэнд юу тохиолдох нь энэ вэ? Алдарт жентльменүүдийн өөрчлөлт 9

Брюс Уиллис

Ялагдашгүй Брюс Уиллис маань тулаанч дүр төрхөө өөрчилж дунд эргэм насны оюуны хөдөлмөр эрхлэгч шиг харагдах болжээ. Тэрээр сахлаа ургуулж мөн турснаас болж түүний шүтэн бишрэгч нар хараад огт танихгүй байна гэнэ шүү. Энэхүү жүрж барьсан ахимаг насны жентельмен “хатуу самар”-тай төстэй байна гэж үү?

Тэдэнд юу тохиолдох нь энэ вэ? Алдарт жентльменүүдийн өөрчлөлт 10

3
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Batzaya Zaya

    Batzaya Zaya

    2016/06/07 at 10:47

    Shangii Ch adilhan bnuu gvi yu kkk

  2. Bat

    Bat'ka Mgl

    2016/06/07 at 11:33

    Жонни Депп shal oor boljee

  3. Zochin

    2016/06/07 at 14:52

    Хаха 2 өөр хүний зураг тавичаад мэдрэлтээрэй.Энэ хоёр яасын бол гэд гайхаад үзсэн чинь юу вэ.

  4. lol

    2016/06/08 at 00:31

    boliochee hiih yum chine oldohgui bgaamuu 2 uur untsuguus awsan zurgan deer hudlaa hudlaa taolbar bicheed shaaj aldhiimaa

  5. Erdene

    2016/06/11 at 01:21

    Haimralal nuluulnu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *