Бидний өдөр тутмын амьдралдаа буруу хийдэг зүйлс

2

Амьдрал – суралцаж дуусахгүй, гэхдээ шинэ зүйлийг суралцахад хэзээ ч оройтохгүй.

Бидний хийж заншсанаас тэс өөрөөр хийдэг зарим нэг өдөр тутмын зүйлсийг танилцуулахаар шийдлээ.

Чипсны уутны савыг эргүүлэх

Чипс идэхэд тохиромжтой энгийн арга: уутны амыг нээгээд ёроолыг нь дээш түлхэнэ. Одоо чипсээ авах гэж уутыг ухах хэрэггүй, ууттай чипсээ ширэн дээр унахааргүй тавьж болно.

 

Дарсны хундага барих

Дарсны хундагыг хүзүүнээс нь барина. Их биеэс нь барихаар дарс халж эхэлдэг байна.

 

Талх зүсэх

Талхыг үйрмэггүй зүсэх арга маш энгийн: талхыг доош харуулан тавиад зүснэ.

 

Шарах шүүгээний доор хоол халаах

Шарах шүүгээг ашиглаж байхад доод хэсэг мөн халдаг. Хэрвээ та олон төрлийн хоол хийж байгаа бөгөөд эхнээс нь гарсан хоолоо хөргөхийг хүсэхгүй байгаа бол шарах шүүгээний доод хэсэгт хоолоо хийнэ үү.

 

Хайрцагтай шүүс уух

Хүүхдэдээ соруултай ундаа өгөхдөө цаасан хайрцгийн хоёр захыг дээш болгоод өгөөрэй.  Хүүхэд ундаагаа бариад уух бариултай болж асгахгүй ууна.

 

Талхан дээрээ хиамаа зөв тавиарай

Талх дүүрэн хиамтай бутерброд идэхийг хүсвэл хоёр зүсэм хиамыг дундуур нь хувааж тэгш хэсгийг нь  гадагш харуулж тавина.

 

Дууг чангалах арга

Утсан дээрээ дуу сонсож байгаа бол хоосон стаканд хийгээрэй. Дуу нь хэд дахин чанга болно.

 

Ариун цэврийн цаас өлгөх

Ариун цэврийн цаасны таслагчтай талыг наана нь ил гаргаж өлгөнө. Хэрхэн байрлуулах талаар одоо хүртэл санал зөрөлддөг ч гэлээ таславч нь ил байхад цаас амархан тасардаг, бас гар элдэв нянтай хананд хүрэхгүй байдаг ажээ.

 

Үнэртэй усыг чихний ар болон хүзүүнд л түрхэнэ

Гарын бугуйдаа түрхэж үрэх хэрэггүй. Үрэлтийн халуунд үнэртэй усны жинхэнэ үнэр ууршиж арилдаг байна.

57
Ха ХаХа Ха
21
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
13
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *