Нэгэн бүсгүй уруулныхаа дээд хэсгийн үсээ арилгахаар шийдэж хямдхан тос авч түрхжээ. Даанч оронд нь ганган сахалтай болсон байна

0

Орчин цагийн гоо сайхны стандарт эмэгтэйчүүдийг илүүдэл үсээ авахад хүргэж байна, тэр дундаа уруулны дээрх үсээ түлхүү авцгаах болжээ. Уэльсийн оршин суугч Шантель Мёрфи энэ стандартыг ягштал баримталдаг нэгэн. Нэгэн удаа тэрээр үс хуулах тосны тусламжтайгаар сахалны шар үсээ хуулж авахаар шийджээ. Үүний хажуугаар бас хэмнэлт ч гаргахыг хүсэж, ингээд 1,30 долларын үнэтэй хямдхан тос худалдаж авсан байна. Гоо сайхандаа хэмнэлт гаргах нь эрсдэлтэй гэдгийг Шантелийн тохиолдол дахин баталлаа.

Уэльсад амьдардаг Шантель Мёрфи хямдхан тосны тусламжтайгаар шар сахлаа хуулахаар шийджээ, даанч түүний хүсэн хүлээсэн үр дүн гарсангүй

Энэ төрлийн бүтээгдэхүүнийг бүсгүй анх удаа туршиж үзэж байгаа нь энэ ажээ. Тэрээр ням гарагийн орой дээд уруулынхаа шар үсийг авахаар тосоо түрхээд заасан хугацааг хүлээн сууж гэнэ. 2-3 минутын дараа халуун оргиж байгааг мэдэрсэн ч тэр үедээ зүгээр биз гэж бодоод тоолгүй орхижээ. Үсээ будаж байхад ч гэсэн заримдаа халуун оргидог л биз дээ гэсэн юм бодоод л сууж. Гэхдээ 30 секундийн дараа тосыг угаасан нь зөв юм гэж боджээ.

 

Тосыг угааж дууссаны дараа үр дүнг харсан юм, мэдээж тэр өөрийгөө хараад баярласангүй. Яагаад гэвэл бүсгүйн уруулынх нь дээр улаан өнгийн сахал “ургасан” байв

Шантель нөхцөл байдлыг өөрчлөх гэж оролдсон боловч тусыг эс олжээ. Цочирдсон арьсан дээрээ зуун наст түрхсэн боловч байдал ер сайжирсангүй. Даваа гарагийн өглөө босоод хартал сахал байрандаа байж л байв.

 

Ажилдаа ингэж явж болохгүй нь ойлгомжтой болохоор зузаан будгаар сахлаа нуухаас өөр аргагүй болов

“Надад л ганц ийм зүйл тохиолдоод өнгөрөөсэй” гэж Шантель бичжээ.

 

Бүсгүй энэхүү бүтэлгүй тохиолдлыг наргиа болгон хүлээж авсан нь аз. Найз нөхдүүд нь ч гэсэн түүнийг өтгөн сахалтай алдартнуудтай харьцуулж эхэлжээ. Хэн нэгэн нь түүнийг Йоземит Сэмтэй яг адилхан байна гэж бичсэн байна.

Цочирсон арьс бага багаар сайжирсаар байгаа ч энгийн байдалдаа бүрэн ороогүй л байгаа ажээ. Бүсгүй тосыг урууландаа түрхэхээс өмнө биеийнхээ өөр хэсэгт багаханыг түрхэн туршиж үзээгүйдээ харамсаж байгаа ч гэлээ хийсэн зүйлдээ харамсаад хэрэггүй гэж бодож байна. Энэ цагаас хойш ийм төрлийн бүтээгдэхүүн сонголгүй зөвхөн воск л ашиглаж байхаар шийджээ: үнэтэй бас найдвартай. Уг бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид ч энэ тал дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн юм. Өөр бусад нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүний адил харшил үүсгэж болзошгүй. Тиймээс аливаа нэг бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө гарынхаа шууны дотор талд багахан түрхэж туршиж үзэх шаардлагатай юм.

Танд гоо сайхны бүтээгдэхүүнтэй холбоотой таагүй дурсамж бий юу?

21
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Im humsug goe gej u nadad bol aimar l um bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *