
Бали арал дээр маш олон эзэнгүй, золбин нохой байдаг бөгөөд өнөөдрийн хувьд маш том асуудал болоод байгаа аж. Орон нутгийн засаг захиргаанаас асуудлыг хяналтандаа авч эзэнгүй нохойг асрамжийн газар хүргүүлэх ажлыг эхлүүлжээ. Ард иргэд нь ч өөрсдийн хэрээр энэ ажилд гар бие оролцох болсон байна. Үүний нэг тод жишээ бол Рико Соеярто, тэрээр гудамжнаас vхэхийн даваан дээр байсан нэгэн хаски нохойг өөр дээрээ авч тэжээжээ. Өнөөдөр амьдралын аз жаргал мэдрэгдсэн, хөх нүдэн хаскиг харсан хэн боловч түүнийг амьдрал, vхлийн зааг дээр байсан гэхэд итгэхгүй.
26 настай Рико Соеярто гэх залуу өвчиндөө баригдаж, эцэж турсан нохойг Денпасарагийн гудамжнаас олжээ
Хөөрхий амьтан яг л амьд араг яс шиг харагдаж байсан бөгөөд үс ноос нь аймшигтай болсон байв
Рико түүний хажуугаар зүгээр өнгөрч чадаагүй тул түүнд туслахаар шийджээ
Энэ туранхай биений цаана хаски үүлдрийн нохой байгаа гэж огт танигдахааргүй
Гүн хөх нүд нь л түүний үүлдрийг илэрхийлж чадахаар байв
Хэсэг хугацааны дараа нохойны бие сайжирч өнгө зүс орж эхэлсэн юм, бага багаар жин нэмсээр л…
Шинэ эзэн нь түүнд шаардлагатай бүхнийг өгч байлаа, сайн хооллож ундлахаас гадна нохойд хэрэгтэй эм зэргийг ч өгчээ
Энэ бүгдийн ачаар хаски маань танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж чадсан юм
Рико хайртай нохойтойгоо цуг авахуулсан зургаа хүмүүстэй хуваалцжээ
Гоёмсог үстэй энэ хайр татам сайхан амьтан амьдрал, vхлийн зааг дээр байсан гэж бодохоор итгэмээргүй санагдана
Та эсвэл таны эргэн тойрны хэн нэгэн амьтан аварч байсан уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй тэрхүү түүхээ хуваалцаарай.








Aztuya Az
2021/01/20 at 12:35
Ymar mundag zaluu we amjilt
Tsendsvren Oyun
2021/01/20 at 12:51
Burhan ibeeg
Т. Ганбаатар
2021/01/20 at 13:10
Ene hamgiin tom buyn shvvde amitan hairlna gedeg.
Na Mi
2021/01/20 at 13:16
Хэдэн жилийн өмнө, Зуны маш халуун өдөр ажилруугаа алхаад явж байсан юм, Нэг Нохойг зам дээр бөгсөн биеийг нь дайраад гарсан байсан. “Машин л байх “ам нь ангаад босож явж чадахгүй гаслаад хэвтэж байж билээ. Аймар өрөвдөөд замаас холдуулж, Цайны газараас Ус, Хоол авч өгчихөөд явж билээ.
Би Морь, Нохой 2т их хайртай
UB Begi
2021/01/20 at 14:31
Super setgel 👏👏👏
Оюунаа А.
2021/01/20 at 22:03
Ymar mundag zaluu we nohoi ezendee vnench gedeg tvvnd gaihamshig tohioh boltugai
Munkhtsatsral Naidangombo
2021/01/21 at 05:13
👏👏👏💞💞💞🤩🤩🤩🤗🤗🤗💖 Нохойнд амьдрах боломж олгож чин сэтгэлээсээ хандсан хүүгийн буян хишиг нь түгэн дэлгэрэх болтугай!
Bunjuu Bunjuu
2021/01/21 at 15:41
Uneheer mundag saihan setgel.
Баярсайхан Амарлин
2021/01/22 at 11:50
https://m.facebook.com/story.php?story_fbid=1617690475098177&id=286258914908013 like please
Baldan Urantsetseg
2021/01/22 at 12:49
Байрандаа 4 нохойтой.хүүхэд л төрөөд удаагүй гөлөг даарч гаслаад явна гээд олоод ирсээр бгаад 4 болсон 8аас 15 жил гэрийн гишүүн болж амьдарч бна даа.эднийгээ заримдаа орхичихоод дараа нь өрөвдөж тэвэрч уучлал гуйх юм хөгшин 2 нь одоо өрөвдмөөр болж бна яахав амарч тэжээгээд л дуусна даа.
Ankhnybayar Tsevegsuren
2021/01/22 at 16:06
Baldan Urantsetseg ёстой мундаг гэр бүл байна. Буян буцаж ирдэг гэнэ лээ.
Baldan Urantsetseg
2021/01/22 at 16:17
Ankhnybayar Tsevegsuren баярлалаа
Naraa Naraa
2021/01/22 at 20:06
Mundag saihan setgeltei zaluu bn.
П. Бадамханд
2021/01/22 at 23:01
Сайхан сэтгэлтэй,уйгагүй,хөдөлмөрч залуугийн ачаар нэг ч гэсэн амьтан эрүүл байна гэдэг хичнээн аз жаргал вэ! Сайхан сэтгэлт залуудаа амжилт хүсье!
Erka San
2021/01/23 at 01:00
Ямар гоё нохой болоо вэ. Тэр арьс үсий нь ээ. Ок болжээ. Кккк.
Duya Duya
2021/01/23 at 07:25
Буян нь хэзээ нэгэн цагт ирнэ
Н. Сосорбарам
2021/01/23 at 08:20
сайхан сэтгэлтэй мундаг залууд амжилт аз жаргал хүсье
Сэлэнгэ Шар-Охин
2021/01/23 at 08:44
20 иод жилийн өмнө цээжээрээ буудуулсан нохойгоо өвчин намдаах эм антибиотик,халуун бууруулах эм хоолонд анхаарч гэр бүлээрээ хайрлаж эдгээсэн ойр тойрны хүмүүс хор өг муу ёр гэж байсан хүүхдүүд зөвшөөрөөгүй ээжээ та эмч шүү дээ авараач гээд … тэгээд эм агч эхэлсэн нохой үнэхээрийн ухаантай ойр орчмын нохойнууд гаслахад нь энэ тэндээс бүгд сортолзоод чив чимээгүй хараад зогсоно биднийг гэртээ орохоор ирээд шархыг нь долоодог өвдөлтөндөө их аймаар гаслана яг хүн эмёилж байгаа юм шиг эмийг цагаар өндөр тунгаар өгсөн дөө
Баярмаа Бүрэнтогтох
2021/01/23 at 10:40
ямар сайхан сэтгэлтэй залуу вэ ажил нь үргэлж бүтэж байх болтугай
Chinju TSogt
2021/01/23 at 12:25
Бяцхан Басараа хордлогод ороод цусаар гүйлгээд бөөлжөөд үхэх шахахад 7 хоног гэртээ эмчилж дусал хийж байж босгож авсан.Одоо 11 сартай сайхан нохой болсоон.
Tsoodol Togoo
2021/01/23 at 14:21
Баярлалаа
Amarbaysgalan Anhniinar
2021/01/23 at 14:47
Yaj ve yamr mundag ah ve😍
Tuul Erdenebaatar
2021/01/23 at 18:41
Wow…
Мөнхзул Ванданцэрэн
2021/01/23 at 19:23
Мундаг юм аа
Ganaa Ganaa
2021/01/23 at 22:30
yamar mundag zaluu bel