Хүмүүс карма буюу үйлийн үрээр цээрлэл хүртсэн 25 тохиолдол. Хүнд муу зүйл, буруу зүйл хийвэл хариу нь танд заавал эргэж ирэх дэлхийн ертөнцийн хуулийг бүү зөрчөөрэй!

5

Үйлийн үр буюу “кармагийн хууль”-ийг мөн шалтгаан болон үр дагаврын хууль ч гэж хэлдэг. Энэ хууль үнэхээр үр дүнтэй ажиллана гээч. Муу үйлдэл хийсэн хүмүүсийг хормын дотор л шийтгэх дэлхий ертөнцийн ухаалаг “жам” юм уу даа гэлтэй. Reddit-ийн Instant Karma группийн эдгээр постууд чухам яг л үйлийн үрээр цээрлэл хүртсэн тохиолдлуудыг цуглуулжээ. Карма буюу үйлийн үр нь хормын дотор л тэднийг ниргэжээ.

1. 24 настай энэ этгээд 73 настай хөгшний гэрт дaйран орж гэрийн эздийг xутгаар сүрдүүлжээ. Ингэж байхдаа тэр нэг зүйлийг огт мэдээгүй байсан юм. Тэр боксчин, усан цэрэг, мөн гардан тyлааны дасгалжуулагч байсан хөгшний гэрт яваад орчихож. Хөөрхий дөө!

static.boredpanda.com

 

2. Нохой хаяж явсан эзнээ олж хазахын тулд 100 км зам туулжээ

static.boredpanda.com

 

3. Бyyдсан заандаа даруулж үxсэн анчин

static.boredpanda.com

 

4. Жолооч золбин нохойг дайрчихаад зугтаад явчихжээ. Дайруулсан нохой өөрийн найзуудын хамтаар ирж машиныг хазаж эвдэлж байгаад явсан байна.

static.boredpanda.com

 

5. Үйлийн үр: нэгэн эр армадилло руу бyyджээ, гэтэл сум нь эргэж ойгоод бyyдсан хүний нүүрэнд туссан юм

static.boredpanda.com

 

6. Хулгайд алдсан унадаг дугуйг маань зарна гэсэн зарлал явж байдаг шүү. Худалдагчтай нь уулзаад унаж үзэхийг хүслээ. Тэр: “За, тэг тэг. Гэхдээ хол битгий яваарай” гэв. Би ч дугуйгаа унаад дуртай нь аргагүй холоо явалгүй яахав дээ. Өөрийнхөө унадаг дугуйг буцааж авч чадсандаа баяртай байна.

static.boredpanda.com

 

7. Хирс агнахаар дархан цаазтай газар нэвтрэн орж ирсэн хулгайн анчныг эдгээр араатнууд юу ч үлдээлгүй сэглэж орхисон байсан.

static.boredpanda.com

 

8. Энэ нэг өөдгүй жаал хөлөө метроны суудал дээр гаргаж ирж хэвтчихээд гурван хүний зай эзэлдэг байгаа. Харин энэ залуу очоод шууд хөл дээр нь сууж орхисон доо.

static.boredpanda.com

 

9. Тэн*г хүн тэн*гээрээ л байх юм. Шатахуун хулгайлах гэж байгаад бохирын хоолой сорсон байна лээ.

static.boredpanda.com

 

10. Энэ жолооч цасан өвгөнийг машинаараа мөргөж унагаах санаатай байсан боловч дотор нь аварга том хожуул байгааг мэдээгүй бололтой_

static.boredpanda.com

 

11. mugshots.com хүмүүсийн магшотыг (бaривчилгааны үеэр авахуулсан гэрэл зураг) өөрсдийн сайт дээр байрлуулж, үүний дараа зургийн эзэд нийтлэлээс зургаа хасуулахыг хүсэхэд нь мөнгө нэхдэг байжээ. Удалгүй сайтын эзнийг сошиал сүлжээнд магшот байрлуулж бусдыг дaрамталж мөнгө нэхсэн хэргээр бaривчилсан юм.

static.boredpanda.com

 

12. Залуу машин руу туйпуу шидэж. Харин туйпуу нь эргэж ойгоод залуугийн яг нүүрэн дундуур нь буусан даа

static.boredpanda.com

 

13. Унгарын хомофобик буюу ижил хүйстнүүдийг vзэн ядaгч улс төрч өөрөө cадар cамуун, xар тaмхины xэргээс болж албан тушаалаасаа огцорсон юм. Тэрээр үйлдэл дээрээ бaригдсан бөгөөд оpгон зaйлах оролдлого хийсэн байна.

static.boredpanda.com

 

14. Баруун Виржинийн (АНУ) хууль тогтоогчид ариутгаагүй сүү уусныхаа дараа гэдэс ходоод нь хямарчээ. Тэд яах гэж ариутгаагүй сүү уусан юм бол? Тэд түүхий сүү борлуулах хууль хэрэгжүүлэх болсныг тэмдэглэжээ.

static.boredpanda.com

 

15. Нэг нөхөр миний араас мөргөчихөөд ослын газраас шууд зугтаасан юм. Гэхдээ надад машиныхаа дугаарыг үлдээжээ, өөрөө ч мэдээгүй байх л даа, хөөрхий.

static.boredpanda.com

 

16. Индонез: гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хүнийг олон нийтийн өмнө шийтгэх тухай хуулийн хэлэлцүүлэгт оролцож байсан энэ эр нууц амрагтайгаа цуг байхдаа баригджээ. Ингээд савуураар зoдуулж байгаа нь тэр дээ.

static.boredpanda.com

 

17. Тэр энэ бүгдийг дамлаж зарах гэж байсан юм. Одоо түүнд хэзээ ч зарж чадахааргүй 17,700 ширхэг гар ариутгагч үлджээ.

static.boredpanda.com

 

18. Цахилгаан машин цэнэглэх станцыг таглаж зогссон энэ машиныг ачихаар болжээ

static.boredpanda.com

 

19. Гал сөнөөгч нар усны хоолойгоо явуулахын тулд машины цонхыг хагалахаас өөр арга байсангүй. Энэ машин зогсох ёсгүй газар зогссон байв.

static.boredpanda.com

 

20. Юу тарина түүнийгээ хураана

static.boredpanda.com

 

21. Трой Леон Грегг Жоржигоос (АНУ) гаралтай дээpэмчин, aлуурчин цaaзаар авaх ял гүйцэтгэхийн яг урьд өдөр нь оpгож чадсан… Гэхдээ тэр шөнөө уушийн газар зoдоонд оролцож нaс бaржээ.

static.boredpanda.com

 

22. Камбожийн энэ бүсгүй найз залуугаа xүчлээр түлэх гэж оролдсон гэдэг. Даанч салхи эсрэг чигт байсан тул өөрийгөө түлжээ.

static.boredpanda.com

 

23. Жолооч тавих ёсгүй газар (дээрээс дусаал гоождоггүй) машинаа тавьжээ. Мэдээж яг тэр зогсоолын дээр нь усны хоолой задарч тааралгүй яахав.

static.boredpanda.com

 

24. “Бурхан ижил хүйстнүүдийг шийтгэxийн тулд байгалийн гамшигт үзэгдэл илгээдэг” гэж номлож байсан христийн номлогчийн гэрийг Луизианад болсон үер юу ч үгүй сүйтгэж орхижээ.

static.boredpanda.com

 

25. Саяхан миний зогсоол дээр машинаа тавьчихаад “Зaйл цаашаа” гэж хэлж байсан нөхөр манайд ажилд орохын тулд ярилцлага өгөхөөр ирсэн хүн болж таарлаа. Ажил горилогчийн ярилцлагыг би авдаг л даа…

static.boredpanda.com
372
Ха ХаХа Ха
37
ТэнэглэлТэнэглэл
32
ГайхмаарГайхмаар
30
БахархмаарБахархмаар
30
ГоёГоё
19
ХарамсалтайХарамсалтай
18
ХөөрхөнХөөрхөн
17
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Энхдэлгэр Эрд

    Энхдэлгэр Эрд

    2021/02/09 at 18:15

    Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэх зүйл болж дээ

  2. Г. Гантуяа

    Г. Гантуяа

    2021/02/10 at 00:07

    Жаргал Б.У энийг яариад байсан байхгүюү

  3. Hi Kh

    Hi Kh

    2021/02/10 at 11:26

    suuliih bol naise blaa

  4. Agar Zandan

    Agar Zandan

    2021/02/10 at 13:58

    Tiim shu

  5. Oyuka Oyuka

    Oyuka Oyuka

    2021/02/10 at 14:45

    Авто машин 🚗🚙🚘унадаг жолооч 🙋‍♂️🙋‍♀️бүрт
    Авто сэлбэг борлуулдаг хүн👨‍🔧👩‍🔧бүрт
    Үнэхээр хэрэгтэй nice app бэлэн болжээ👍👏(selbeg.mn) app-ийг гар утсан дээрээ суулгацгаая! 👍
    🎁БЭЛЭГТЭЙ🎁 УРАМШУУЛАЛТАЙ🎁🎉 ҮЕД НЬ ТАТААД АВААРАЙ
    Манай пэйж хуудсанд нэгдээрэй👍👍
    Апп татах холбоос: 👇
    🤳Андройд утас, таблетууд:
    https://play.google.com/store/apps/details?id=mn.selbeg
    🤳IOS утас, таблетууд:
    https://apps.apple.com/us/app/selbeg-mn/id1521204312

  6. Н. Билгүүн

    Н. Билгүүн

    2021/02/11 at 02:11

    С. Хүдэрээ карма чинь энэ андаа🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *