Гэдэс цэвэрлэх 8 бүтээгдэхүүн

12

Ердөө гэдэс дотроо цэвэрлээд л овоо хэдэн кг хасна гэвэл та итгэх үү? Үнэн шүү. Хүний гэдсэнд олон кг өнгөр, хорт ялгадас хуримтлагдсан байдаг.

Энэ нь зүгээр нэг илүүдэл жин ч биш, хүний биеийг хордуулж, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сааруулж байдаг хорт бодис юм. Ердийн бичил орчныг дарангуйлж, эмгэг үүсгэгч биетүүд үржих таатай орчин үүсгэнэ. Харин бид элдэв харшил, батга үрэвсэл яагаад гарах болов, хоолны шингэц яагаад муудав? гэж гайхдаг.

Яаж энэ асуудлаа шийдэх вэ? Гайхмаар амархан! Дараах бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглэхэд л болно.

Шулуун гэдэс цэвэрлэх 8 энгийн арга

1. Ус их уух

Гэдэс цэвэрлэх 8 бүтээгдэхүүн 1

Олонх хүний бие усгүйжсэн байдаг. Энэ бол гэдсэнд хорт өнгөр тогтох үндсэн шалтгаануудын нэг.
Ялгадас гадагшлуулахын тулд гэдсэнд ус маш чухал. Таны бодож байгаагаас ч их ус шаардлагатай.

Өдөр бүр 2 литрээс багагүй ус ууж байгаарай.

Зарим мэргэжилтнүүд 3 литр ч гэдэг. Хорт бодис хуримтлагдахаас хамгийн найдвартай хамгаалах арга юм. Хамгийн гол нь таны уусан кофе, цай, ундааг тооцохгүй, зөвхөн цэвэр усны хэмжээ гэдгийг анхаарна уу.

 

2. Чавганы шүүсээр гэдэс цэвэрлэх

Чавганы шүүсэнд эслэг (ургамлын эсийн хальсны эд) маш ихээр агуулагддаг. Иймээс бүдүүн гэдэс цэвэрлэхэд тохиромжтой. Өглөөний цай уухаас өмнө 225 мл, өдрийн хоолны дараа мөн ийм хэмжээтэй чавганы шүүс ууна.

Ойр ойрхон хүндээр бие засаад эхэлбэл шүүс уухаа багасгаарай. Шулуун гэдэс хамааралтай болохоос сэргийлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шүүс уухгүй л бол бие засдаггүй болж мэднэ.

 

3. Эслэг сайн идэх

Гэдэс цэвэрлэх 8 бүтээгдэхүүн 2

Эслэг зөвхөн чавганд их хэмжээтэй байдаг юм биш.

Дараах жимснүүдийг ч мөн хэрэглээд үзээрэй. Үүнд:

  • Авокадо
  • Жимсгэнүүд
  • Наргил модны самар
  • Инжир
  • Окра
  • Брюссель байцаа

Гэдэс дотроо эрүүл байлгая гэвэл эмэгтэйчүүд 19-50 насандаа өдөрт 25 гр эслэг идэх ёстой.
Эрчүүдийн хувьд энэ хэмжээ 38 гр байна.

50 наснаас хойш эмэгтэйчүүд 21 гр, эрчүүд 30 гр эслэг идвэл зохино.

 

4. Нимбэгийн шүүс тогтмол уух

С амин дэмийн өндөр агууламжтай, антиоксидант шинж чанартай.

Судалгаанаас үзвэл нимбэгийн шүүс нь бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд маш сайн нөлөөтэй ажээ. Бодисын солилцоог сайжруулж, биед хэрэгцээгүй болсон элдэв бодисыг эрчимтэй гадагшлуулах үйлчилгээтэй.

Өглөө бүр нимбэгтэй бүлээн ус ууж заншаарай.

 

5. Пробиотик хэрэглэх

Гэдэс цэвэрлэх 8 бүтээгдэхүүн 3

Пробиотик гэдэг нь хүний биед ашигтай амьд бичил биетүүд юм. Зарим эм бэлдмэл, тухайлбал антибиотик тэдгээрийг устгадаг.

Пробиотикийн хэвийн хэмжээг сэргээхийн тулд дараах бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй.

  • Йогурт
  • Тараг
  • Даршилсан байцаа
  • Хар шоколад
  • Даршилсан ногоонууд

 

6. Маалингын үрийг бараг бүх хоолонд хийх

Бараг л бүх хоолондоо хийж, овьёос, бүх төрлийн будаа, йогурттай хольж болно. Маалингын үр нь шулуун гэдсийг суллаж өгөх омега-3 тосон хүчил агуулдаг. Мөн бусад үр тариаг бодвол эслэг ихтэй.

Энэ хоёр онцлогоороо шулуун гэдсийг бохирдсон өнгөрөөс цэвэрлэх хамгийн шилдэг бүтээгдэхүүн болдог юм.

100 гр маалингын үрд 27 гр эслэг агуулагдана. Иймээс өдөр тутам хэрэглэх болвол тунг нь тааруулаарай. Хэт ихэдвэл гэдэс туулгах аюултай.

 

7. Алимны цуугаар цэвэрлэх

Гэдэс цэвэрлэх 8 бүтээгдэхүүн 4

Алимны цуу пробиотикийн өсөлтийг дэмждэг фермент агуулна. Мөн хүчиллэг орчин нь гэдэсний хананд он удаан жил хуримтлагдаж наалдсан муу өнгөрийг арилгана.

Нэг аяга бүлээн усанд 2 хоолны халбага алимны цуу, 2 хоолны халбага байгалийн зөгийн бал хийж сайн хутгаад ууна.

Өглөө болгон ууж, тогтмол хүндээр бие засдаг болтлоо хэрэглэнэ.

 

8. Цагаан гааны цай уух

Цагаан гаа хүний биеийг дотроос нь халааж өгснөөр хоолны шингэцийг сайжруулж, ялгадас хурдан гадагшлуулах үр дүнтэй. Цагаан гааны цай хийж уувал сайн.

Цай бэлдэхэд:

  • Үрэгчээр үрсэн шинэ цагаан гаа – 2 цайны халбага
  • Нунтаг куркума (turmeric) – ¼ цайны халбага (өтгөн хаталтын үндэс болсон гэдэсний дүүрэнгийг багасгана)
  • Цэвэр ус – 5 аяга

Усандаа цагаан гаа, куркума хийгээд буцалтал нь халаана. Галаа багасгаад 10 минут зөөлөн буцалгана. Гал дээрээс аваад зөгийн бал нэмж амталж болно.

Жирэмсэн эхчүүд болон эм бэлдмэл хэрэглэж байгаа хүмүүс эхлээд эмчтэйгээ зөвлөж байж энэ цайг уух хэрэгтэйг анхаарна уу.

121
ГайхмаарГайхмаар
56
ГоёГоё
35
ХөөрхөнХөөрхөн
34
ТэнэглэлТэнэглэл
32
Ха ХаХа Ха
16
БахархмаарБахархмаар
14
ХарамсалтайХарамсалтай
12
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. О. Одгрл

    О. Одгрл

    2016/11/14 at 13:18

    Eennei Mennie

  2. Эрболд Герц

    Эрболд Герц

    2016/11/14 at 14:06

    Munkhbold Boldbaatar

  3. Naranbaatar Batjargal

    Naranbaatar Batjargal

    2016/11/14 at 15:40

    zarim n joohon eco bus ymaa. Cainii hujir Culhiriin guril Shar suu geed manai dotoodiin hamgiin engiin jisheenuud olon bgaa. bugdengees n iluu ur duntei haragdjin

  4. Batsuuri Soyolmaa

    Batsuuri Soyolmaa

    2016/11/14 at 16:15

    Батзаяа Ц.

  5. narantuya

    2016/11/14 at 19:49

    ih zuv sanagdla heregjulehig hichej bga tsashid bs urgeljlulne

  6. h

    2016/11/14 at 21:47

    vnetei uguujtei zuwulguu ugsund bayrlalaa

  7. Зочин

    2016/11/14 at 22:15

    herglej surwal jvgeer l ym aa

  8. Зочин

    2016/11/15 at 01:19

    Эд нар нь олдох болов уу бэлдээд өгдөг хүн байвал 8989 аваад уумаараа

  9. doogii

    2016/11/15 at 10:17

    Taalagdaj bna hyamd tosor avaad hereglehed bolojiin yum

  10. urnaa

    2016/11/15 at 10:51

    Bayrlaa

  11. tseegii

    2016/11/16 at 11:45

    xereglej vzex lxeregtei bx

  12. Зочин

    2016/11/16 at 17:46

    Bayrlalaa

  13. nergvi

    2016/11/19 at 01:06

    Heregtei medeelel bna bayarlalaa

  14. Battseteg

    2016/12/09 at 23:05

    Alimnii tsuu gedeg ni vnerteheer tsagaan tsuutai tustei youm bna Lee tegeheer hub boloo youm uu esbel Bi buruu youm absan youm bolbuu

  15. Suwda

    2017/02/01 at 19:22

    Zuw sanaa bna

  16. baska

    2017/02/06 at 06:50

    Zev dee. Humuus turshaad uz. Buruutah zuil baihgui.

  17. Зочин

    2017/03/05 at 15:16

    Маалингны үр гэдэг нь хаана байдаг юм болоо?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *