Амьдралд тохиолдох ямар ч саад бэрхшээлийн эсрэг зоригтойгоор нүүр тулж, амжилттай ялан дийлж чадсан 15 хүн

0

Хүн бүр өөр өөрийн гэсэн тyлаанд тэмцэл өрнүүлдэг. Энэ нь жингээ хасах, сэтгэл гутралтайгаа тэмцэх эсвэл тэр ч бүү хэл, алсын зайны харилцааг даван туулах байж болно. Эдгээр нь бүгдээрээ тэмцэх ёстой үнэ цэнэтэй тyлаанууд юм. Аз жаргал, амьдрал болон өөрийнхөө төлөө тэмцэгчид бол алга ташилт хүртэх эрхтэй хүмүүс билээ. Учир нь тэд юунд ч бууж өгдөггүй.

Хувь хүний ялалт болон аз жаргалын тухай өгүүлэх түүхүүдэд дургүй хүн ховор биз ээ. Бид таны өдрийг илүү эерэг зүйлсээр дүүргэж, өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд чинь урам зориг хайрлах үүднээс зарим хүмүүсийн гайхалтай түүхүүдийг хүргэхээр бэлдлээ.

1. “5 жилийн алсын зайны үерхэл, 1 жилийн алсын зайны гэрлэлт. Эцэст нь бид хамтдаа амьдарч байна.”

© Backseat_Bouhafsi / reddit

 

2. “Зүүн талын зургийг ‘Google photos’-оос хараад би өөрөөрөө бахархаж байлаа. Зүрхний мэс ажилбар хийлгүүлснээс хойш 1,5 жил болжээ.”

© StarksTwins / reddit

 

3. “Асрамжийн амьдралаас намайг аварсан залуу”

© HowDoIHummus / reddit

 

4. “Жилийн өмнө би сэтгэл гутралд орсон. Өнөөдөр зарим зүйлс илүү дээрджээ.”

© NEDudcat603 / reddit

 

5. “2020 оны 3-р сард 139 кг жинтэй байсан би өнөөдөр 63,5 кг болж турсан байна.”

© Agreenleaf5 / reddit

 

6. “Би хамрын хөндийн нөхөн сэргээх том хэмжээний мэс ажилбар хийлгүүлсэн юм. Өнөөдөр би 26 жилийн хугацаанд анх удаагаа хамраараа жинхнээсээ амьсгалж үзлээ.”

© taylaurtots / reddit

 

7. “Ойролцоогоор бараг 9 сар машиндаа амьдарч, тогтвор суурьшилтай амьдрах орон сууцгүй байсны эцэст би өөрийн гэсэн гэр оронтой боллоо!”

© Nothingsomething7 / reddit

 

8. “Энэ тийм их биш ч, тууштай хөдөлмөр юм шүү.”

© MuskyVanir / reddit

 

9. “8 жилийн өмнө би хуулийн асуудалд орооцолдож, ажил олоход хүндрэлтэй байлаа. Өнөөдөр би анхныхаа машиныг худалдаж авах үедээ шаргуу хичээл зүтгэлийнхээ хариуг хүртлээ.”

© ajhw13 / reddit

 

10. “Энэ 7 хоногт би сэтгэл гутралаасаа салж, зураг зурахаар шийдсэн.”

© MEKYAS23 / reddit

 

11. “Мацаг барьж, алхсанаар жилийн хугацаанд 90 кг жин хаслаа. Мөн фитнес зааланд бусадтай хамт дасгал хийх айдсаа үгүй хийв.”

© FoxyRadical2 / reddit

 

12. “Гэмтлийн дараах стрессээс болоод гадагшаа гарах хүндрэлтэй байв. Энэ царай бол миний 2 өдөр дараалан ой модонд инээмсэглэн алхаж байгаагийн баталгаа. Бага багаар урагшилна аа.”

© Ellinorth / reddit

 

13. “8 жилийн алсын зайны харилцааны дараа би сүйт бүсгүйгээсээ надтай гэрлээч гэж асуусан. Би энэ зургийг түүнийг над руу эргэж харахаас хэдхэн секундын өмнө авсан юм.”

© illdoitlatermum / reddit

 

14. “4 жил нуугдсаны дараа 2 долоо хоногт би xүчирхийлэгч ээжээсээ зугтаж, дур булаам ханхүүтэй амьдралаа эхлүүллээ. (цагаан футболктой нь би)”

© NotASAPbutRocky / reddit

 

15. “Ээж маань найз залуутайгаа 30 жилийн өмнө холбоо тасарсан. 2 жилийн өмнө тэд Linkedin-ээр эргэн холбогдсон юм.”

© SuperChubbyKitty / reddit

“Хэд хэдэн удаа FaceTime-аар ярьж, нааш цааш ниссэний дараа эцэст нь тэд гэр бүл болсон.”

Таны амьдралдаа даван туулсан хамгийн том саад бэрхшээл чинь юу байсан бэ? Та хэрхэн даван туулсан бэ? Бидэнтэй өөрийнхөө түүхийг хуваалцаж, бусдад урам зориг хайрлаарай!

4
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *