Загвар өмсөгч болохын тулд бүсгүй хөл уртасгах мэс засалд хоёр ч удаа орж, 14 см-ээр өндөр болжээ

0

Тереза Фишер урт хөлтэй болохын тулд хоёр  ч удаа мэс засал хийлгүүлсэн байна. Аймшигтай өвчин мэдрэгддэг бас өндөр эрсдэлтэйд тооцогдох мэс заслын “ачаар” бүсгүй ямар ч гэсэн 14 см “өсөж” чаджээ.

Урт хөл – бүсгүй хүн болгоны л мөрөөдөл. Ялангуяа загвар өмсөгч болохыг мөрөөдөж явдаг бүсгүйчүүдийн хувьд. Байгаль эх биеийн өндөр, харьцааг хүслээр заяагаагүй бол мөрөөдлөө орхиж болох юм. Гэхдээ Тереза Фишер тэгсэнгүй. Бүсгүй үе мөчийг уртасгах эрсдэлтэй мэс засал зориглон хийх эмч нарын эрэлд гарчээ.

Загвар өмсөгч мэс заслын ширээн дээр хоёр удаа хэвтсэн. 2016 онд анхны мэс заслаа хийлгүүлж хөлөө 8,5 см-аар урт болгуулжээ. Харин 2022 онд хөлөө дахиад 5,5 см “сунгасан” байна. Одоо түүний өндөр 184 см бөгөөд үүний 116 см-ийг хөл эзэлнэ.

t.me

Хоёр дахь мэс заслын дараа хөл дээрээ их л удаж байж боссон гэдэг. Фишерийн хэлж байгаагаар бол одоо мэдрэгдэх өвчин тун бага ажээ. Одоо спортоор үргэлжлүүлэн хичээллэх боломжтой болсон, бүсгүй ч өөрийн шинэ гадаад төрхөнд сэтгэл хангалуун байгаа нь илт.

vk.com

Сонирхуулж хэлэхэд ийм мэс заслыг урьд өмнө нь ч гэсэн хийж байжээ, гэхдээ анагаахын онцгой заалттай тохиолдолд л мэс засал хийнэ:

  • Хөл мэдэгдэхүйц майга улмаас алхаж явахад хүндрэл учруулдаг бол
  • Хөлийн урт өөр өөр бол (төрөлхийн эсвэл олдмол)
  • Үе мөчний протез хийсний дараа
gigi.click

Гэхдээ загварын гадаад төрхтэй болохын тулд эрүүл саруул үе мөчийг хугалж байгаа нь өөрийгөө өндөр эрсдэлд оруулж л байгаа хэрэг. Нэгдүгээрт, амжилтын баталгааг хэн ч өгөхгүй: яс нь төлөвлөсөн ёсоор ургахгүй байж болно (үүнд бид биед нөлөөлөх наркозын үр дагаврыг бид дурдсангүй). Хоёрдугаарт: мэс заслын дараах биеийн байдал – маш их өвчин мэдэрнэ, учир нь яс нэг л өдөр ургадаг эд биш юм. Гуравдугаарт: мэс засал болон мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ, арчилгаа багагүй мөнгө болно – Фишер мөрөөдлөө биелүүлэхийн тулд 160 мянган ам.доллар төлжээ.

t.me

Мэс заслын үйл явцаас сонирхуулбал дараах схемээр явагддаг: хөлөнд даралтаар хэлбэр засах аппарат бэхэлж нарийн, бүдүүн шилбийг нээнэ. Дараагийн 2-3 саруудад хөлийг аппаратын тохируулгаар өдөрт нэг миллиметрээр сунгадаг (заримдаа бүр бага хэмжээгээр). Зарим нэг тохиолдолд хүн хагас жил орчим ахуйн тааламжгүй нөхцөлд амьдрахаас гадна байнга өвчин мэдэрнэ. Суга таягтай явахаас өөр арга байхгүй. Гэхдээ энэ бүх хүндрэл залуу бүсгүйд огт асуудал биш байсан бололтой. Үүнээс гадна хөл уртасгах мэс засал нь хөх томруулах, нүүрний гоо сайхны мэс заслын дараа орж байгаа эрэлттэй мэс засалд тооцогдох болжээ.

nypost.com

30 настай загвар өмсөгч Тереза Фишер Germany’s Next Topmodel реалити-шоуны ачаар олон нийтэд алдартай болсон юм. Уг хөтөлбөрт оролцсоны дараа бүсгүй өндөр болж эрэлт хэрэгцээтэй загвар өмсөгч болохоор шийджээ. Ингээд л хөл уртасгах мэс засал хийлгүүлэх бодол тээж эхэлсэн гэдэг.

Эдгээр мэс заслуудын дараа өөрийн өөрчлөлтийг сошиал сүлжээгээр хуваалцах болсон бөгөөд түүний дагагчид уг шийдвэрийг төдийлөн нааштай хүлээж аваагүй тухай бүсгүй бичжээ. Яагаад ийм олон хүн өөрийг нь үзэн ядаж байгааг огт ойлгохгүй байгаа юм. Нэг бүсгүй өөрийнхөө мөрөөдлийг л биелүүлсэн байна шүү дээ. Тэгээд ч түүний амьдрал нь сайжирсан байна, учир нь урт хөлтэй бүсгүйчүүдэд залуучууд хөл алддаг. Урт, уян налархай бие хаа – бүсгүйн бодлоор үүний төлөө золиос гаргаж болох ажээ.

86
ХарамсалтайХарамсалтай
36
ГоёГоё
30
Ха ХаХа Ха
29
БахархмаарБахархмаар
27
ХөөрхөнХөөрхөн
24
ТэнэглэлТэнэглэл
23
ГайхмаарГайхмаар
21
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enerel

    2023/05/07 at 17:19

    dajgu ym bn.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *