Унтаахай цэцэг яагаад айл болгонд ургаж байх ёстойг ойлгох 5 онцгой шалтгаан

1

Цэцэгчин хүн болгонд өөрийн гэсэн ганц хайртай цэцэг байдаг. Гэхдээ учир битүүлэг шалтгааны улмаас унтаахай цэцэг хайртай цэцгийн жагсаалтад тэр болгон багтдаггүй ажээ. Оруулах л хэрэгтэй байгаа юм. Учир нь унтаахай цэцэг үзэмжтэй төдийгүй маш их ашиг тустай ургамал. Ургуулах онцгой арчилгаа ч шаардахгүй. Гэхдээ унтаахай цэцэг бас нэгэн онцлогтой ажээ.

© Maja Dumat / Wikimedia Commons, © CC BY 2.0

Цэцэрлэгчид унтаахай цэцэгт нэг шалтгааны улмаас маш болгоомжтой ханддаг. Ил задгай газар таривал яг л шарилж шиг бүхий л талбайг эзэлж өөрийн мэдэлд авах болно. Нэгэнт тархсан цэцгээс салах тийм ч амаргүй. Гэхдээ цэцгийн саванд тарихад тэс өөр байх юм.

Тасалгааны цэцгийн нарийн ширийнийг тэр болгон мэддэггүй хүнд унтаахай цэцэг ят тохирно. Энэ цэцгийг ургуулах эсэх тал дээр эргэлзэж л яваа бол таныг нааштай шийдвэр гаргахад хүргэх 5 үнэн шалтгааныг танилцуулъя.

 

Шалтгаан 1: гоёмсог гадаад өнгө үзэмж

© Bellosayshello / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

Олон төрлийн унтаахай цэцэг дундаас танд гурвалжин унтаахай цэцгийг санал болгож байна. Дэлбээ нь эрвээхэйг санагдуулам гурвалжин хэлбэртэй, бараан хүрэн өнгөтэй төрөл. Цонхны тавцан дээр өрөөстэй ердийн ногоон ургамал дундаас өнгөөрөө ялгарч харагдана. Цэцэглээд ирэхээрээ жижигхэн цайвар цэцэг нь бараан өнгийн дэлбээн дээрээ улам ч өнгөлөг харагдах ажээ.

 

Шалтгаан 2: хялбар арчилгаа

Унтаахай цэцэг – ургамал арчилгаанд их цаг зарцуулах дургүй хүмүүст хамгийн тохиромжтой сонголт. Үе үе услахад хангалттай, хөрсийг 2-3 жилдээ нэг удаа солино. Нэмэлт тэжээл шаардахгүй, учир нь өөр бусад ургамлаас өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч чаддаг юм. Бага хэмд унтаа байдалд орох хэдий ч хэсэг хугацааны дараа сэргэнэ.

 

Шалтгаан 3: амттай

Унтаахай цэцгийн навчийг идэж болно. Салат, нэгдүгээр хоол болон десертэд нэмж хэрэглэдэг. Хатаасан унтаахай цэцэг – хүчиллэг амттай сайхан амтлагч болно. Алимны хүчил, А, С болон К амин дэм, түүнчлэн флавоноидоор баялаг. Тиймээс өөрийн хоолны амтыг төрөлжүүлж болох нь ээ.

Гэхдээ нэг зүйлийг санаж явахад илүүдэхгүй. Унтаахай цэцэг нь кальцийн оксалатын агууламжаасаа болоод муур, нохойнд хортой ургамал юм.

 

Шалтгаан 4: эм

© Wildfeuer / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0

Уг ургамал нь үрэвслийн эсрэг, нус, цэр гадагшлуулах, цэвэршүүлэх, шээс хөөх, халуун бууруулах, цус сэлбэх үйлчилгээтэй юм. Харин уг ургамлын шүүсийг хорхой шавжид хатгуулах, түлэгдэлт болон тууралтын үед түрхэж ашиглах боломжтой.

 

Шалтгаан 5: ардын ёс заншил

© Lazaregagnidze / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

Унтаахай цэцэг – шинэ байрны найрт бэлгэнд өгнө. Олон үндэстний ёс заншилд уг цэцгийг аз жаргал, гэрийн жавар үргээдэг цэцэгт тооцдог.

Олон хүн цэцгийг гэрээ чимэглэх байдлаар тарьдаг хэдий ч энэ эзэддээ давхар ашигтай юм. Учир нь тасалгааны цэцэг нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж хүчилтөрөгч ялгаруулдаг. Харин хүчилтөрөгч нь биеийн эд эс болгоны үйл ажиллагааг сайжруулан – хоол боловсруулах эрхтэнээс авхуулаад даавар хүртэл. Эдгээр тасалгааны ургамлууд нь хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг, тэгээд ч маш бага арчилгаа шаардах ажээ.

Уншигч танд бусдад тарьж үзэхийг санал болгох цэцэг бий юу? Тийм бол ямар цэцэг вэ?

155
ГоёГоё
36
ХөөрхөнХөөрхөн
22
БахархмаарБахархмаар
22
Ха ХаХа Ха
21
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *