
Альбинизм – удамшлын генийн гаж үзэгдэл. Арьсны стандарт өнгийг хариуцах меламин пигмент бүхэлдээ эсвэл хэсэгчлэн байхгүй байх үзэгдлийг хэлдэг. Уг үзэгдэлтэй тулгарсан хүмүүсийн гадаад төрх үнэхээр давтагдашгүй – цагаан үс, цайвар арьс, гүн хөх эсвэл улаан нүд. Харааны согог зэрэг эрүүл мэндийн бусад асуудал мөн илэрч болзошгүй.
Харамсалтай нь олон зуун жилийн турш альбинос хүмүүс нийгэмд айдас төрүүлж ирсэн төдийгүй үүнээс болоод өөрсдийгөө нийгмээс тусгаарлахад хүргэж байв. Өнөө цагт нөхцөл байдал эрс өөрчлөгджээ. Альбинос хүмүүс загвар, урлагийн салбарт чухал бүрдэл болсон юм. Гэхдээ зарим нэг улс оронд эдгээр онцгой хүмүүсийг гадуурхсаар л байна. Ялангуяа Африкийн улсуудад чөтгөрийн сүнстэй холбон тайлбарлах ажээ.
Альбинизм нь ямар ч улс үндэстний хүнд илэрч болно. Уг үзэгдэл нь амьдарч байгаа газар, харьяалагдах улс үндэстнээс огт шалтгаалахгүй. Та бүхэнд сонирхуулах дараах гэрэл зургууд нь альбинизм – давтагдашгүй гадаад төрх бөгөөд гоо үзэсгэлэнгийн тогтсон ойлголт байхгүйг батална.
Энэтхэгийн онцгой залуу

Энэтхэгт амьдардаг Пулланы гэр бүл, нэг гэр бүлд оногдох альбиносуудын тоогоор дэлхийн дээд амжилтыг тогтоожээ

Одоогийн байдлаар Пулланы гэр бүлд нийтдээ 9 альбинос хүн амьдарч байна.
Канадын үзэсгэлэнтэй гүнж

Леонель Рамирез, Колумб

Амина Эпендиева, Чечень

Аминаг дэлхийд алдартай “Game of Thrones” цуврал киноны Дейенерис Таргариентай зүйрлэх нь элбэг.
Арфик гаралтай альбинос бүсгүй Диандра Форрест

Сомали гаралтай альбинос залуу

Азфар Фирдаус, Малайз

Юльфи Вайт, АНУ

Ази гаралтай альбинос залуу

Анас Ахмар Грант – АНУ-ын африк гаралтай хүү

Раби Вискарра, Мексик

Японы үзэсгэлэнт бүсгүй Катерина

Кенни Вонг, Япон

Сюэли, Хятад


Сюэлигийн бага нас хүнд байсан гэдэг. Хятадын зарим нэг нутагт альбинизмыг одоо болтол хараал идсэн, чөтгөрийн зүйл гэж үзсээр байгаа юм. Сюэли хятадын нэг хүүхэд бодлогын үеэр төрсөн. Бага байхад нь түүнийг асрамжийн газар үлдээжээ. Түүнийг 3 настай байхад голланд гэр бүл өргөж авсны ачаар охин аз жаргалтай амьдарч байна.
Эммануэль, Итали

Туркийн альбиносууд


Вьетнам охин

Эндээс та бүхэн этгээд содон гадаад төрхтэй загвар өмсөгчдийн гэрэл зургийг сонирхоорой. Тэд дэлхийн загварын тайзыг эзэгнэж чаджээ.







