
Тэрээр шоонд үнэхээр гаргууд байж. Даанч түүний хожил аз хийморьтоо байгаагүйг хэн ч гадарласангүй.
Sic Bo – Өмнөд Азид алдартай тоглоом. Тоглогчид бооцоо тавьж гурван шоо хаяна. Зальтай Тайланд эр дээд хүчний ивээлд багтахыг хүлээж суухыг хүссэнгүй. Үүний оронд тэрээр гарынхаа хуруунд хэд хэдэн соронз хийжээ. Хуруундаа нуусан соронзынхоо ачаар дотроо хүндрүүлэгчтэй шоог хүссэнээрээ эргүүлж тойруулсаар – мэдээж өөрт ашигтайгаар буулгадаг болжээ.

Гадаад улс руу явах ажил гарах хүртлээ амар амгалан амьдарч байсан гэдэг. Тэрээр бодож тунгаасны эцэст онгоцны буудал дээр сэжиг төрүүлэхгүйн тулд хуруунаасаа соронзнуудыг авхуулахаар шийджээ. Мэс заслын эмч Тайланд эрийн хуруунаас хоёр ч гаднын биет гаргаж ирсэн байна. Эмчийн нүд орой дээрээ гарах нь дамжиггүй: мэс заслын эмч хийсэн олон олон жилийн туршид хэзээ ч ийм зүйлтэй тулгарч байсангүй, энэ нь анхны тохиолдол байсан гэж ярьжээ.







