Айлын хэд дэх хүүхэд болж төрснөөр тань таныг ирээдүйд ямар ээж, аав болох вэ гэдгийг шинжье

1

Айлын хэд дэх хүүхэд болж төрсөн тань таны тухай олон зүйлийг хэлж чадна. Энэ нь зөвхөн таны өөрийн зан араншинг тодорхойлоод зогсохгүй өөрийнхөө хүүхэдтэй хэрхэн харьцах харилцаанд ч нөлөөлдөг байна. “The Birth Order Book” номын зохиолч Кевин Леман, тухайн хүний төрсөн дараалал эргээд эцэг, эх байхад шууд нөлөөлдөг болохыг тодорхойлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Ингээд таныг ямар ээж эсвэл аав бэ гэдгийг тодорхойлцгооё.

1. Айлын том

Бие хүний шинж чанарууд:

  • Айлын том хүүхдүүд ихэвчлэн удирдагч зан чанартай байдаг бөгөөд аливаа дүрмийг чандлан сахигч, өндөр амжилт үзүүлдэг нэгэн байдаг. Тэдний энэ зан чанарт баярлах хэрэгтэй. Учир нь энэхүү чанар нь хувийн амьдралд нь маш сайнаар нөлөөлдөг байна.
  • Тэд үргэлж төгс төгөлдрийг эрэлхийлдэг бөгөөд бусдад таалагдах дуртай.
  • Тэд маш хариуцлага өндөртэй учраас гэртээ яг л жижигхэн насанд хүрэгч шиг байдаг.
  • Тэд өөртөө итгэлтэй учир аливаа орон зай, орчныг эзэгнэх хандлагатай.
  • Учир нь тэд алдаа гаргахаас айдаг. Тэд өөрчлөлт хийх дургүй байдаг бөгөөд ая тухтай байдлаасаа гарах дургүй.

Айлын том хүүхэд ямар эцэг, эх болдог вэ:

  • Хэрэв та айлын том хүүхэд бол өөрийнхөө хүүхдүүддээ маш өндөр хүлээлт үүсгэх хандлагатай эцэг, эх болох болно. Аливаа зүйлийг эмх цэгцтэй байлгах хандлага ч мөн хүүхдээ хүмүүжүүлэх арга барилд тань нэвт шингэсэн байх бололтой.
  • Ямартай ч та хүүхэдтэй бол том хүүхдээсээ өөрийнхөө бага насыг олж харах нь дамжиггүй. Жишээ нь, таны дүү нар дуулгаваргүй байсан бол та өөрийн хүүхдүүдээ ч мөн тийм байдлаар төсөөлж асуудлыг нь шалгаах хандлага гаргах болно. Эсвэл эсрэгээрээ та дүү нараасаа төвөгшөөдөг байсан бол өөрөө олон хүүхэдтэй болоход бэлэн эсэхээ дахин нэг бодоод үзэх хэрэгтэй.
  • Заримдаа та хүүхдээ хэт их өөр шигээ байлгах гэснээсээ болж өндөр шаардлага тавьж залхааж магадгүй. Гэсэн хэдий ч та 2 юм уу түүнээс олон хүүхэдтэй болсон тохиолдолд энэ зан тань хэвийн болох болно.

 

2. Айлын дунд

Бие хүний шинж чанарууд:

  • Тэд гэр бүлдээ ихэвчлэн энх тайвныг тогтоогчийн үүрэг гүйцэтгэдэг. Учир нь тэд доороо дүүтэй учраас аливаа зүйлд тохиролцоонд хүрч, буулт хийж сурсан байдаг.
  • Аливаа зүйлд дасан зохицох чадвартаа баярлах хэрэгтэй. Учир нь энэ зангийнхаа ачаар дунд хүүхдүүд нийгмийн амьдралд илүү идэвхтэй байж олон найз нөхөдтэй болдог.
  • Тэд маш уян хатан бөгөөд урсгалыг дагах хандлагатай.
  • Дунд хүүхдүүд хүнд хэрхэн таалагдахаа мэднэ. Учир нь эцэг эхээс нь анхаарал бага ирдэг учраас тэд өөрсдөө анхаарал татаж сурах хэрэгтэй болдог байна. Энэ бол тэдний яагаад гэр бүлээсээ илүү найз нөхөдтэйгөө хүчтэй холбоотой болдгийн шалтгаан юм.

Дунд хүүхдүүд ямар эцэг, эх болох вэ:

  • Хэрэв та дунд хүүхэд бол өөрийн эцэг, эхээсээ аваагүй анхаарал халамжийг өөрийн гэр бүлдээ гаргадаг хүн болох болно.
  • Та хүүхдүүдээ шүүж, буруутгах гэж хэзээ ч яарахгүй. Оронд нь тэднийг сонсож аль аль талд нь тэгш хандах болно.
  • Та юу хамгийн зөв, шударга гэж бодсоны үндсэн дээр эцсийн шийдвэрээ гаргадаг хүн юм. Тэгэхээр гэр бүлийнхээ шударга ёсыг сахиулагч болно гэсэн үг.
  • Нэгэнт л та тоогдохгүй үлдэх ямар байдгийг мэддэг болсон учраас өөрийн хүүхдүүдээ бүгдийг нь жигдхэн хайрлахыг хичээх болно.

 

3. Айлын бага

Бие хүний шинж чанарууд:

  • Айлын бага хүүхдүүд ах, эгч нараа бодвол илүү эрх чөлөөтэй өсдөг учраас үр дүнд нь илүү биеэ даасан, өөртөө итгэлтэй болсон байдаг.
  • Тэд ихэвчлэн чөлөөтэй, хөгжилтэй, хайр татам хүмүүс байдаг.
  • Отгон хүүхэд адал явдалд дуртай учраас ямар нэгэн эрсдэлд бэлэн байдаг.
  • Тэд байгалиасаа л анхаарал татахаар төрсөн хүмүүс байдаг. Тийм ч учраас аав, ээжийн бүх хайрыг өөр дээрээ авдаг биз.
  • Тэд айлын бага учраас илүү бага хариуцлага хүлээдэг. Гэвч энэ нь заримдаа тэднийг дураараа зантай болгох нь бий.
  • Тэд айлын бага гэдэг байр сууриа маш овжин ашигладаг хүмүүс юм.

Айлын бага хүүхдүүд ямар эцэг, эх болдог вэ:

  • Та айлын бага учраас хүүхэдтэй болбол тэднийг ч мөн өөр шигээ адал явдалд дурлагч нэгэн болгож хүмүүжүүлнэ.
  • Та нийтлэг үлгэр домгуудад итгэдэггүй зөвхөн гэр бүлдээ юу хамгийн сайн гэж бодсоноороо өөрийн оюун бодлоо дагаж шийдвэр гаргадаг.
  • Харин танд гэр дотроо дүрэм журам мөрдүүлэх ажил маш хүнд байх болно. Учир нь та багадаа дүрмийг дагадаг нэгэн байгаагүй шүү дээ. Гэхдээ хүүхэд өсгөхөд тогтсон дүрмүүд заавал байх ёстойг битгий мартаарай. Тиймээс аливаа зүйлийг зохион байгуулах ур чадварт суралцах хэрэгтэй.
  • Заримдаа та хүүхдүүддээ хэт зөөлөн хандаж магадгүй. Гэхдээ хэт зөөлөн байх нь хүүхэд өсгөх хамгийн сайн арга биш юм шүү.

 

4. Айлын ганц

Бие хүний шинж чанарууд:

  • Айлын ганц хүүхдүүд яг л айлын том хүүхдүүдтэй ижил зан араншинтай. Тэд бие даасан, өөртөө итгэлтэй, үзэл бодлоо илэрхийлэх чадвар сайтай, төгс төгөлдрийг хүсэмжлэгч, төрөлхийн удирдагч хүмүүс юм.
  • Хэдийгээр тэд хэт хувиа хичээсэн, би төвтэй болж өсөх магадлалтай ч хэзээ ч анхаарлын төвд орохын тулд бусад хүүхдүүдтэй маргаж, эсвэл тоглоомоо хувааж тоглохгүй.
  • Тэд маш их амбицтай, ажил хэрэгч, бас эрч хүчтэй.
  • Тэдний эргэн тойрон насанд хүрэгчдээр хүрээлүүлж өссөн учраас илүү хэлэмгий, нүүрэмгий болж төлөвшдөг.
  • Тэд үргэлж анхаарлын төвд байсаар ирсэн.

Айлын ганц хүүхдүүд ямар эцэг, эх болох вэ:

  • Хэрэв та айлын ганц хүүхэд бол өөрийн гэсэн гэр бүл зохиоход бага зэрэг хүндрэлтэй байх бололтой. Учир нь та “жаахан дүү”-гээ асарч үзээгүй шүү дээ. Үр дүнд нь та хүүхэд өсгөх талаар ямар ч туршлага мэдлэггүй болсон байх болно.
  • Гэхдээ хэрэв та эхнэр юм уу нөхрөөрөө айлын бага хүүхэд сонгож чадвал та хоёр яг тохирсон хосууд болох болно. Таны зохион байгуулах ур дүй, тэдний эрх чөлөөт байдалтай зохицож тэнцвэртэй харилцаа үүснэ гэсэн үг.
  • Танд өөртөө зарцуулах цаг хэрэгтэйг бүү мартаарай. Та нэгэнт л өөртөө цаг хугацаа, орон зайгаа бүрэн зориулж өссөн учраас гэр бүлийн гишүүдээсээ ч мөн энэ хандлага аа ойлгож өгөхийг хүсэх хэрэгтэй.
21
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Manar Magaz

    Manar Magaz

    2020/08/06 at 23:10

    17

  2. Tsetsegmaa Idesh

    Tsetsegmaa Idesh

    2020/08/07 at 10:56

    З

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *