Эмэгтэй нь түрүүлж эхний алхмыг хийсэн хайр дурлалын харилцаа яагаад илүү амжилттай байдаг вэ?

0

Тогтсон ойлголтоор бол аливаа хосуудын харилцаанд эрэгтэй нь түрүүлж эхний алхмыг хийх ёстой бөгөөд энэ нь гэрлэх санал тавих зэрэгт бүр ч илүү хамааралтай мэт санагддаг. Гэсэн хэдий ч алдартай болзооны сайт болох “OkCupid”-ээс гаргасан судалгаагаар яг одоо бол эмэгтэй нь түрүүлж зориглон, байдлыг гартаа авах цаг болсон гэжээ. Ингээд яагаад гэдгийг хамтдаа мэдэцгээе.

Эмэгтэйчүүд өөрт тохирох залууг хүлээж цаг алдах шаардлагагүй

© sarahhyland / Instagram

Болзооны вебсайтуудад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү их мессеж илгээдэг болох нь олон үзүүлэлтээр батлагдсан байдаг. Энэ нь тэдний хувьд загасчлахтай яг адил бөгөөд илүү том тор тавина, илүү олон загас шүүрнэ гэсэн стратеги бололтой. Энэ нь эртний нэгэн “Далайд илүү олон загас бий” хэмээх үгтэй агаар нэгэн буй.

© sophiet / Instagram

Гэвч бид бүгдээрээ тооноос илүү чанар чухал гэдгийг мэддэг. Тиймээс ч бүсгүйчүүд болзооны сайт руу ороод тохирох залуугаа хүлээж хэдэн өдөр байтугай хэдэн сар ч хүлээж чадна. Олон сонголттой байх тусмаа онцгой нэгнийг алдаж байгаа юм биш биз гэсэн айдсыг илүү их мэдэрдэг ч байж болно. Гэхдээ яг одоо бол ингэж хүлээх цаг биш. Түрүүлж хөдөл, байдлыг гартаа ав.

 

Зарим үед бүсгүйчүүдийн түрүүлж хийсэн алхам эрчүүдийн сонирхлыг татдаг

© imago/PanoramiC/EAST NEWS © imago/PanoramiC/EAST NEWS

Сонирхолтой нь, эмэгтэйчүүд хэчнээн мессеж хүлээж авахаас үл хамааран хариулт нь яг ижил байдаг. Яг энэ зан чанар нь л эрчүүдээс тэс өөр юм. Эрчүүд бол олон мессеж хүлээж авах тусмаа л илүү их хариулт илгээдэг зан чанартай хүмүүс байдаг. Тиймээс бүсгүйчүүд ч бас энэ аргыг нь сурч давуу талаа болгох хэрэгтэй. Судалгаагаар эмэгтэйчүүд эхний алхмаа хийвэл эрэгтэй хүнээс хариу ирэх магадлал 2.5 дахин нэмэгддэг байна. Иймэрхүү содон арга хэрэглээд үзвэл ямар санагдаж байна!

Нөгөөтээгүүр харилцаанд түрүүлж алхам хийж байгаа хүн өөрийн хүссэн асуултаа асууж, сонирхсон сэдвээрээ яриагаа эхлүүлэх боломжтой болно. Юу гэж хэлж хандрах бол гэж хүлээх шаардлагагүй гэхээр гоё сонсогдохгүй байна гэж үү?

 

 

Бүсгүйчүүд түрүүлж алхам хийж байна гэдэг нь яг тэр залуу өөрт нь тохирно гэж бодсоных

© chrissyteigen / Instagram

Одоо л бүх зүйл сонирхолтой болж эхэлнэ. “OkCupid” болзооны сайтын дата бааз дээр үндэслэн хүмүүс ихэвчлэн өөрөөсөө илүү халуухан, царайлаг хүнтэй холбоо тогтоохыг хүсдэг болохыг тогтоожээ. Залуучуудын хувьд өөрөөсөө дор хаяж 17 хувь илүү сэтгэл татам нэгэн рүү түрүүлж мессеж бичдэг байна. Тиймээс хэн нэгэн эмэгтэй түрүүлж алхам хийсэн л бол тэр эрэгтэй өөрийгөө сэтгэл татам гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн энэ бол ялалт юм шүү.

 

Түрүүлж хөдөлсөн эмэгтэйчүүдийн хайр нь бүтэх магадлал өндөр

© behatiprinsloo / Instagram

Болзооны сайтуудад хандаж байгаа хүмүүсийн эцсийн зорилго бол хэн нэгэн тохирох хүнтэй ямар нэг харилцаа эхлүүлэх юм. Тийм ээ, эмэгтэй хүн түрүүлж эхэлбэл энэ зорилго амархан биелэх боломжтой. Өөр нэг онлайн болзооны платформ болох “The League” мөн өөрсдийн санал асуулгыг явуулсан байна. Ингээд тэдний сайтаас төрөн гарсан хосуудын 3 хос тутмын 1 нь эмэгтэй нь түрүүлж бичсэн харилцаа байжээ. Дүгнэлт: Хичээсэн л бол үр дүнгээ мэдэрнэ. Хайр байсан ч ялгаагүй.

Эмэгтэй хүн эхний алхам хийх тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Та өмнө нь эр хүнийг түрүүлж болзоонд урьж байсан уу? Сэтгэгдэл бичиж бидэнтэй хуваалцаарай!

6
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *