Баргийн юманд гайхаж алмайрахаа больсон хүмүүст зориулсан манай дэлхийн тухай 20 галзуу баримт. Та амьдралдаа хэзээ ч ийм зүйл сонсож байгаагүй байх

0

Исидор Севильский 14-р зууны тэртээ амьдарч байсан бөгөөд анхны нэвтэрхий толь зохиогч хэмээгддэг. Түүний хөдөлмөр болох “Этимология” нийт 448 бүлэгтэй, 20 ботитой, тухайн үедээ мэдэгдэж байсан дэлхийн тухай бүхий л мэдээллийг оруулсан бөгөөд европын номын сан, дэлгүүрүүдэд хамгийн их эрэлттэй нэвтэрхий толь байжээ. Тэр цагаас хойш дэлхийн тухай мэдээлэл арвин их болжээ, “Википедиа” англи хэл дээрх нэвтэрхий толь гэхэд л 2674 боть гараад байгаа юм. Нэвтэрхий тольд ороогүй өөр маш олон сонирхолтой мэдээлэл байгааг ч мөн дурдах хэрэгтэй.

Мэдлэгийн далайд цугтаа шумбацгаая, алт эрдэнэстэй дүйцэхүйц шинэ зүйлийг мэдэж авна гэдэгт найднам.

© Depositphotos
  • Ихрүүд нэгэн зэрэг нэг өндгөн эстэй бас олон өндгөн эстэй байж болдог. Ийм тохиолдолд анагаахын түүхэнд 2 дахь удаагаа тохиолджээ – 2019 онд Австралид бүртгэгдсэн байна. Хүү, охин хоёр ээжийнхээ генээс адилхан өвлөсөн, харин аавынхаа талаас дөнгөж 78% нь адилхан гарсан юм. Эмч нар уг үзэгдлийг дараах байдлаар тайлбарлаж байна. 2 сперматозоид нэг өндгөн эсэд хүрнэ, тэр нь 2 үр хөврөлд хуваажээ.
  • Хамгийн бага жинтэй буюу 244г дутуу төрсөн хүүхдийн амийг эмч нар аварч чадсан. Сэйби нэртэй охин жирэмсний 24 дэх долоо хоног дээрээ хийсвэр хагалгааны тусламжтайгаар мэндэлжээ.
  • Усны гүнд байрлах галт уулын тогоонд махчин загас амьдардаг болохыг эрдэмтэд олж илрүүлжээ. Харамсалтай нь одоогоор судлах боломжгүй байгаа юм, учир нь хүн энэ хэмжээний гүн руу орвол халууны болон химийн түлэгдэлт авна.
  • Эрс тэс зан чанартай хүмүүс бие биедээ татагддаг гэдэг бол цуурхал, үүнийг эрдэмтэд ч батлаад байна. Сэтгэл зүйчдийн батлан хэлж байгаагаар, хүмүүс өөрийнхөө үзэл бодол, зарчимтай адилхан хүнд татагддаг ажээ.
  • Арктик болон Антарктик гэдэг үг нь махчлан орчуулбал бараг л “баавгай” болон “баавгайн эсрэг талд” гэж бууна.

  • Сав, баглаа боодлын хилэн. Амархан задрахгүй байгаа сав, баглаа боодлыг задлахаар оролдох үед мэдрэгдэх тэр мэдрэмжийг хэлдэг.
  • Сарьсан багваахайн эрэгчин нь хайрын дуу дуулж эмэгчнийхээ анхаарлыг татдаг ажээ.
  • Сахиус үнэхээр эзнээ хамгаалдаг гэнэ. Сахиусныхаа хүчинд үнэхээр итгэдэг хүмүүс сүсэг бишрэлгүй хүмүүсээс илүү амжилттай явж байгааг судлаачид тогтоожээ. Энд ямар ч далдын хүч байхгүй. “Ид шид”-ийн сахиусанд итгэх итгэл нь яг л плацебо буюу итгэлийн хүч шиг нөлөө үзүүлдэг байна.
  • Шведэд цусны доноруудад нь нэгэн захидал ирдэг ажээ. Донорын цусыг ямар өвчтөнд хийснийг мэдэгддэг байна.

 

 

  • Муур “өөрийнхөө” эзэнд олзоо авчирч өгдөг, яагаад гэвэл эзнээ өөрийн гэр бүлийн гишүүн буюу өөртөө хоол хүнс бэлдэж чадахгүй муужгай гэж боддогтой нь холбоотой юм.
  • Хайртай хүмүүсийнхээ гэрэл зургийг үзэхэд бие махбодын өвчнийг 40%-иар бууруулж болно.
  • Эйфелийн цамхаг угтаа бол Парист бус Барселон-д сүндэрлэх ёстой байсан гэдэг. Тэр үеийн испанийн хотын захирагч цамхагийг “нүдэнд тээртэй” гэж үзсэн тул Гюставд Эйфелийн цамхаг барихыг зөвшөөрөөгүй ажээ.
© Depositphotos © Depositphotos
  • Бид бусад хүмүүсийн анхаарлыг татахын тулд хөмсгөө дээшлүүлдэг.
  • Цөмөөхэй” балетийг Эрнст Теодор Амадей Гофманы үлгэрээр сэдэвлэн хийгээгүй, харин Александр Дюмагийн нэгэн зохиолоор бүтээжээ.
  • Гэрэл зураг дээр хүний нүд яагаад заримдаа улаан туяатай болж гардаг вэ? Учир нь бидний нүд гэрэл зургийн камераас асах гэрлийг хүлээж авч амждаггүй тул нүдний судаснууд гэрэлд ойдог ажээ.
  • Эрно Рубик нь алдартай тоглоомыг зохиосон бөгөөд зохиосон кубикээ өөрөө ч удаан эвлүүлж чадаагүй гэдэг.
  • Хоолойны мах авах мэс засал хийсэн эмч уг эрхтний эсээс үлдээвэл дахин ургах магадлал өндөр.
  • Бид их сүйрлийн 6 дахь үед амьдарч байгаа гэж эрдэмтэд тооцоолсон. Тэдний үзэж байгаагаар Дэлхийн түүхэнд хамгийн том нь болох юм гэнэ. Их сүйрлийн буруутан нь супер сөрөг нөлөөтэй араатан буюу хүн ажээ.
© Leonardo da Vinci / Public Domain / wikipedia © Leonardo da Vinci / Public Domain / wikipedia
  • Луврын музейд байгаа “Мона Лиза” зураг үнэн хэрэгтээ эх хувь биш байж болзошгүй гэнэ. Урлаг судлаачдын хэлж байгаагаар, алдартай зургийн эхний хувилбар болох “Isleworth Mona Lisa” зургийг хэдэн жилийн өмнө нь бүтээсэн, эх хувь нь Швейцарын нэгэн хувийн цуглуулгад хадгалагдаж буй ажээ.
  • Жүрж бол мандарин болон помелогийн холимог. Нимбэг арай төвөгтэй, яагаад гэвэл энэ жимсний өвөг дээдэс нь цитрон болон жүрж байсан. Тэгэхээр исгэлэн цитрус бол нэгэн зэрэг мандарин, помело болон цитрон байх нь.
  • Facebook өөрсдийн зохиосон чат-бот-оос татгалзахаас өөр аргагүйд хүрч байжээ, учир нь ботууд өөрсдийн зохиосон, хэний ч мэдэхгүй хэлээр хоорондоо харилцаад эхэлсэн гэдэг.
  • Дэлхийн нийт хүнсний бүтээгдэхүүний 75%-ийг ердөө 12 төрлийн ургамал болон 5 төрлийн амьтнаар л хийдэг ажээ.
  • Дэлхий дээр хүн өөрийнхөө ясны хөдөлгөөнийг ч сонсох боломжтой тийм анир чимээгүй газар бий. Анир чимээгүй хүнд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байна. Хүн чив чимээгүй орчинд 45 минутаас илүү хугацаанд байж чадахгүй гэдгийг туршилтаар нотолжээ.
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *