
Муур бол дэлхий дээрх хамгийн нууцлаг амьтдын нэг билээ. Тиймдээ ч муур тэжээдэг олон хүмүүс муураа хоосон газар луу удаан ширтдэгийг анзаарсан бөгөөд яагаад гэдгийг нь ихэд гайхдаг. Харин энэ талаар олны дунд далд ертөнцтэй холбоотой янз бүрийн цуу яриа байдаг боловч шинжлэх ухаан юу гэж тайлбарладаг нь ихээхэн сонирхолтой.
Муурын хараа гайхалтай сайн

Муурнууд үргэлж өчүүхэн жижиг зүйлсийг ч анзаарч байдаг. Жижигхэн аалз, ханан дээрх сүүдэр гэх мэт. Энэ нь хүмүүсийн хувьд ойлгомжгүй мэт боловч амьтдын хувьд онцгой чадваруудынх нь ердөө нэг нь юм. Судалгаагаар муурнууд хүний нүдэнд үл үзэгдэх хэт ягаан туяатай адил гэрлийн долгионыг харж чаддаг нь батлагдсан байдаг. Тиймээс л тэд гэнэтхэн хоосон зүйл рүү хардаг бөгөөд айгаад байх зүйл юу ч үгүй юм. Тэд зүгээр л бидний харж чаддагаас илүүг хардаг.
Бидний сонсож чадахгүйг сонсдог

Өхөөрдөм жижигхэн энэ амьтад хүмүүс болон бусад амьтадтай харьцуулахад сонсголын эрхтэн нь илүү сайн хөгжсөн байдаг. Жишээлбэл нохдын сонсголын диапаз нь 67 Гц-ээс 45 кГц хүртэл байдаг бол муурынх 48 Гц-ээс 85 кГц хүртэл байдаг аж. Тиймээс л тэд анзаарагдамгүй аяархан чимээг ч сонсож чаддаг. Үүнээс хойш муур тань гэнэт хоосон хана руу харвал тухайн зүгт бяцхан шавж хөдөлсөн ч юм уу түүнтэй адил энгийн шалтгаантай л байна гэж ойлгох хэрэгтэй.
Тэд маш сониуч

Муурнуудын тархи төдийгөөс өдийг хүртэл хамгийн сонирхолтой судлагдахуун байсаар ирсэн. Эрдэмтэд энэ тал дээр бүрэн төгс дүгнэлт өгөөгүй ч муур хүн шиг эпизодик санах ойтой байдаг учраас жижиг зүйлс анзаарсан л бол “хаана”, “юу” гэсэн асуултын хариултыг хайж эхэлдэг байна.
Муур маш сониуч учраас ямар нэгэн зүйлийн учрыг олтлоо удаан хугацаанд төвлөрөх, ширтэх зэрэг үйлдэл хийдэг. Хаанаас гэрэл гарч, юунаас чимээ сонсогдож байгааг мэдэхийг хүсдэг гэсэн үг. Мэдээж тэд бас аливаа аюулаас сэргийлэх байгалийн зөнтэй.
Эрүүл мэндийн шалтгаантай байж болно

Гиперестези гэдэг нь муурын хэвийн бус зан араншинг нэрлэдэг нэршил юм. Энэ нь гэнэтхэн сүүлээ мушгих, хүүхэн хараагаа томруулах, чанга дугарах, ямар нэгэн зүйл дээр төвлөрөх, шээсээ хянаж чадахгүй байх зэргээр илэрдэг. Чухам яагаад ийм байдалд хүрдэг нь тодорхойгүй бөгөөд стресс юм уу дааврын өөрчлөлттэй холбоотой байж болно. Хэрэв хайртай амьтанд тань иймэрхүү шинж тэмдгүүд илэрвэл тэр даруй малын эмчид хандаарай.
Муур тань өөр ямар этгээд үйлдэл хийдэг вэ? Сэтгэгдэл бичиж бидэнтэй хуваалцаарай!








Jambalsuren Altanhuyg
2020/04/24 at 18:24
muur mash ih mederemjfei sonor aimtan ym shuu
Хандмаа Сарантуяа
2020/04/25 at 06:02
Муур ямар нэгэн зүйлийг бүүдгэр, саарал өнгөөр хардаг гэж бичсэн байсан. Харин маш сайн хардаг юм байна шүү.
Одончимэг Дуламсүрэн
2020/04/25 at 08:22
daanch hana ruu guliguud suuchdgiin kk
Сувдаа Сувдка
2020/04/25 at 09:14
М. Энхжин
Ganduulga Tserendorj
2020/04/25 at 14:47
Ер нь их эвгүй амьтан цаанаа л нэг хүйтэн
Mgl Nice
2020/04/25 at 18:35
Муур ер нь энерги мэдэрдэг тэгээд яг тэжээгээд үзэхээр хөөрхөн өхөөрдөм арчилгаа багатай амьтан шүү
Зочин
2020/04/29 at 15:25
Муурыг хайрлаж тэжээвэл гэрт мөнгө сайн орж ирдэг. Миний амьдралд батлагдсан.
МЭДЛЭГГҮЙ БОЛОВСРОЛГҮЙ МУХАР СҮСЭГТЭНГҮҮДЭЭ
2021/06/21 at 23:08
Хоё духлаануудаа муур маш сайн сонсголтой учраас хананы цаанаас холоос ойсон дуу чимээг сонсогдохоор нь огцом гөлийдөг. Тэр бүү хэл өчүүхэн бага газрын чичирхийлэлийг хүртэл мэдрээд хана чичрэхийг мөн мэдэрч байгаа нь тэр.