Цаг хугацаа бол амралтгүй ажиллах архитектор юм гэдгийг батлах сонирхолтой 20 гэрэл зураг

0

Цаг хугацаа зөвхөн биднийг өөрчлөөд зогсохгүй бидний эргэн тойронд байгаа бүх зүйлийг өөрчилж байдаг. Мөнхийн мэт санагдах зүйл ч энэ хүчтэй нөлөөнд автана. Энэхүү өөрчлөлтийг гунигтай талаас нь бус эерэг талаас нь харвал бас нэгэн шинэ урлагийн бүтээл болжээ гэдгийг ойлгож болох юм.

Бидний амьдралын сайхан мөч ердийнхөөсөө удаан явж өнгөрөөсэй гэж хүсэж байна. Мөрөөдөл биелтэл яг одоо эргэн тойронд байгаа цаг хугацааг мэдэрцгээе.

Хэдий төмөр ч гэлээ энэ сайн жаал олон хүнийг баярлуулсан нь илт

© Scatola / Reddit

 

Хэдэн зуун удаа шидсэн бөмбөг болон шинэ бөмбөг

© Pork-Butts-n-Taters / Reddit

 

Ус нэг л цэг дээр 30 жилийн турш дусжээ

© DRH2014 / Reddit

 

Компьютерын гарыг 3 жил хэрэглэсний эцэст хуруу хамгийн их хүрдэг товчлууруудын үсэг арилжээ

© karduar / Reddit

 

Энэ төмөр дэгээнд эрэг дээр буудалласан завь олсоо зангиддаг

© Ceyphe / Reddit

 

Пиццаны газрын шал үнэхээр их элэгджээ, хуучин шалных нь будаг гараад ирлээ

© TooFewTulips / Reddit

 

14 настай миний хуучирч муудсан тоглоом болон дэлгүүрээс олж авсан шинэ хувилбар нь

© sekasika / Reddit

 

Нөхрийн хамаатны гэрт байдаг энэ халбага олон аяганы ёроол үзсэн бололтой, үзүүр нь бүр элэгдэж орхижээ

© Not_starving_artist / Reddit

 

Яагаад хуучин шүүрээ солихгүй хэрэглээд яваад байснаа би өөрөө ч ойлгохгүй байна

© leave_it_to_beavers / Reddit

 

Барилгын туйпууг ус ямар болгосныг хар даа?

© ItsMoJam / Reddit

 

10 настайдаа гараасаа огт салгаддагүй байсан тоглоомоос ээж хоёрыг худалдаж авсан байжээ. 10 жилийн ялгаатай тоглоомуудыг харьцуулж харлаа

© Blue_Gal / Reddit

 

Ээж жил болгон энэ газар шинэ он гарангуут л шинэ хуанли хатгаж тогтоодог юм

© j_palazzolo / Reddit

 

Миний алх ч дуусах шиг боллоо доо, хөөрхий

© Unknown Author / Reddit

 

Миний дөрвөн муур 3 жил гаруй энэ буланд толгойгоо шөргөөж байна

© TheRedPandaCat / Reddit

 

Хамаатныдаа хоол бэлдэх болоод ногоо арилгагч асуусан юм. Энэ ногоо арилгагчийг 100 жил ашиглаж байгаа гэхэд буруудахгүй байх

© SortByKontroversial / Reddit

 

Энэ байшингийн ханыг салхинд хийсэх модны мөчир ийн зуржээ

© mcattani / Reddit

 

Би арьс боловсруулах үйлдвэрт ажилладаг хүн. Энэ порлоноор арьсаа боловсруулахаас өмнө болон дараа нь норгож арчдаг. 9 сар ашигласны дараа ийм болжээ

© gentlemanfrog / Imgur

 

Электрон номыг ч гэсэн элэгдтэл нь ашиглаж болдог юм байна. 7 жил гарнаасаа салгалгүй уншлаа даа

© sf76 / Pikabu

 

7 жил зүүсний эцэст цагны оосрыг нь солихоор шийдлээ

© hallow-queer / Reddit

 

Би бүтэн семестр энэ балыг ашигласан. Өнөөдөр түүгээр сүүлчийн үгийг бичлээ. Жоохон гунигтай ч юм шиг…

© yeetingthissoon / Reddit

Таны амьдралд ямар зүйл сонирхолтойгоор өөрчлөгдсөн бэ?

86
ГайхмаарГайхмаар
26
БахархмаарБахархмаар
24
Ха ХаХа Ха
22
ХарамсалтайХарамсалтай
19
ГоёГоё
12
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Лхагвабат Б.

    Лхагвабат Б.

    2020/09/28 at 22:41

    Yuula Luuya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *